x

Сэлэнгэ аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжив

Сэлэнгэ аймгийн Засаг дарга А/333 тоот захирамжаар зургаадугаар сарын 25-наас эхлэн тус аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Энэ шийдвэр нь аймагт нэгэн зэрэг таван ойн түймэр дэгдсэнтэй холбоотой бөгөөд ойн гал түймрийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна.

Өчигдөр өглөөний байдлаар улсын хэмжээнд зургаан түймэр бүртгэгдсэн бол оройн үед энэ тоо арван гурван болж огцом нэмэгдсэн байна. Эдгээрээс хамгийн олон нь буюу тав нь Сэлэнгэ аймагт бүртгэгджээ. Ойн түймэр дараах газруудад гарсан байна:

  • Алтанбулаг сумын Цөх 3-р баг, Доргонтолгой

  • Цагааннуур сумын Оргих 1-р баг, Товхонхан уулын ар Хоорондын ам

  • Ерөө сумын Буурагчин 2-р баг, Даваат

  • Ерөө сумын Буурагчин 2-р баг, Ялбагийн Асгатын ам

  • Түшиг сумын Жаргалмандах 1-р баг, Самданшовх

Түймэр унтраах ажиллагаанд ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Сэлэнгэ аймгийн ОБГ-ын дарга хурандаа С.Пүрэвсамдан нар удирдлагаар оролцож байна. Үндэсний аврах бригад, Нийслэлийн онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, мөн түүнчлэн Алтанбулаг, Түшиг, Цагааннуур, Мандал, Ерөө сумдын ЗДТГ, сумдын мэргэжлийн анги, Тужийн нарсны цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, орон нутгийн иргэд идэвхтэй ажиллаж байна.

Онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор сумдын Онцгой комиссууд шуурхай хуралдаж, мэргэжлийн анги, хүн хүч, техник хэрэгсэл, нөөц бололцоогоо дайчлан ажиллаж эхэлжээ. Галын голомтууд ойд дэгдсэн учраас унтраах ажиллагаа хүндрэлтэй байгаа ч холбогдох байгууллагууд байгаль хамгаалал, аюулгүй байдлыг хангах чиглэлээр бүх хүчин чадлаа дайчлан ажиллаж байна.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ, ОБЕГ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 10 цаг 17 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 18 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 10 цаг 19 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 10 цаг 28 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 10 цаг 28 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 10 цаг 32 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 10 цаг 33 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 10 цаг 34 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 12 цаг 47 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 12 цаг 49 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 12 цаг 51 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 12 цаг 53 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 57 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 12 цаг 59 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 14 цаг 58 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 14 цаг 59 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 15 цаг 0 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 15 цаг 1 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 15 цаг 3 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 15 цаг 5 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top