x

Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм

Абсурд. Утгагүйгээс утга хайх, хүн ба нийгмийн зөрчил, логикгүй үйл явдлыг харуулдаг зохиолыг абсурд гэнэ. Бодит ахуйтай авцалдаагүй, гажиг, утгагүй үйл явдал ба дүрүүд гарна. Самүэл Беккетийн “Годог хүлээхүй”, Франц Кафкагийн “Хувирал”-ыг бид мэднэ. Абсурд зохиол нь ихэвчлэн хошин, философилог бас парадокс өнгө аястай. Дасал бус, гайхаш барсан өнцгөөр амьдралыг харахыг шаарддаг. Монголын уран зохиолд ийм бүтээл үгүй ч улс төрд нь хангалттай бий.

Реализм. Бодит байдлыг аль болох тодорхой, тэр чигээр нь, хэтрүүлэггүй дүрслэн харуулдаг зохиолыг реалист гэнэ. Энэ төрлийн зохиол нь хүн ба нийгмийн харилцаа, тухайн цаг үеийн онцлогийг нарийвчлан, объективоор тусгадаг. Реалист зохиол нь бодит ертөнцийн тусгалыг мэдрүүлэхийг зорино. Дүрүүдийн сэтгэл зүй, нийгмийн зөрчил, ёс суртахууны асуудлыг гүнзгий шинжилдэг. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой”, Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” зэрэг бүтээл реализмын элемент агуулдаг.

Абсурд ба Г.Занданшатарын засгийн газар

Ардууд Г.Занданшатараас шинийг хүлээсэн ч Л.Оюун-Эрдэнийн танхимын гишүүдийн 40 хувийг өргөж авсан мөртөө яамгүй гурван сайдынх нь орон тоог хассан шийдвэр нь Үндсэн хуулийн 39.1-д “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг УИХ тогтооно” гэж заасныг зөрчсөн гэдэг асуудал гарав. Тэгсхийгээд өнгөрсөн ч Засгийн газраа байгуулагдахдаа хууль зөрчин төрийн удирдлагын тогтолцооны ноцтой алдаа гаргалаа гэдэг ойлголт үлдээж мордохын хазгай гэдэг парадокс болов. 

Эдийн засгийн уналт, хэтийдсэн төсөв, эрчим хүчний доголдол гэх мэт ноцтой асуудлыг шийдвэрлэхийн тулд “төрийн үрэлгэн зардлыг багасгах, хариуцлагатай засаглал бий болгох” амлалт өгсөн ч хуучин гишүүдтэй засгийн газраас шинэчлэл горьдох нь Годог хүлээхээс ч долоон дор. Нийгмийн сүлжээнд “Түр засгийн газар” гэж цолуулсан нь хошин гэхэд гашуун. ИЗНН-ын даргын ХОМ энэ засгийн газрын гишүүдийг ээлжлэн гоочлох эхийг тавив. Хуучин сайд нарыг сундалж, дохио өгөхөөс өмнө зурхайгаас эргэсэн засгийн газар барианы газар хүрнэ гэдэгт ардууд эргэлзэх маягтай.

МАН-ын дотоод зөрчил мөн АН, ХҮН, ИЗНН-тай хамтрах эсэх тээнэгэлзээ нь энэ засгийн газрыг “албан тушаалын арилжааны талбар” болгож харуулав. Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдоод 72 цагийн дотор танхимаа бүрдүүлж чадалгүй улс төрийн тогтворгүй байдлыг гааруулж, нийгэмд “Юу ч шийдэж чадахгүй” нь гэдэг сэтгэгдэл төрүүллээ. Улс орны хямралын үед намууд албан тушаалын төлөө тэмцэлдэн цаг үетэй авцалдахгүй улс төрийн тоглоомоор наадаж ардын гайхшийг барлаа. 

Хуучин гишүүдтэй шинэ засгийн газар ардад абсурд. Үндсэн хуулийн зөрчилтэй холбоотой маргаан нь ардад абсурд. Улс орон сүйрлийн ирмэгт тулчихсан атал албан тушаалын төлөөх намуудын тэмцэл ардад абсурд. 

Politiko сонин №2

Реализм ба У.Хүрэлсүхийн засгийн газар

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нарын байгуулсан хамтарсан засгийн газрыг МАН VI бага хурлаараа нураалаа. Л.Оюун-Эрдэнэ амиа аваад үлдчих санаатай халамжлан хүмүүжүүлэгчээсээ хагацсан дүр эсгэсэн ч тусыг эс олов. У.Хүрэлсүхийн боловсруулсан тактикаар Л.Оюун-Эрдэнэ огцорч, Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилсон үйл явц МАН-ын дотор зөрчил үүсгээд зогсохгүй, ирээдүйн улс төрийн тэмцэлд уриалсан дуудлага болон цуурайтлаа. Монголын улс төр Х.Баттулгын нөлөөнөөс ангижирч У.Хүрэлсүхэд шилжсэн нь үнэн шиг МАН 1970-аад оныхон (У.Хүрэлсүх, Г.Занданшатар, С.Бямбацогт) ба 1980-аад оныхон (Л.Оюун-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Д.Амарбаясгалан нарын үе) хэмээх хоёр эрэгт гарч өөд өөдөөсөө өржээ. 

МАН-ын Бага хурал дээр Г.Тэмүүлэн Ерөнхий сайдад нэр дэвшсэн ч сачий дутав. Архангайнхан, У.Хүрэлсүхийг эсэргүүцэгчид, Л.Оюун-Эрдэнийн ойр дотныхон, нэмэх нь Х.Нямбаатарын хотынхон нийлээд ердөө 30 хувь. МАН-ын хунтайж асан Н.Номтойбаяр ч хурлын гаднаас дэмжжээ. Д.Амарбаясгалан шийдсэн мэхээ хийж УИХ-ын 30 гишүүнээр Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилохыг эсэргүүцэн Удирдах зөвлөлдөө гомдол гаргасан ч ах нар нь авч хэлэлцсэнгүй. Үүгээр энэ нам дотоод ардчиллын үнэргүйг бүгд мэддэг шигээ ах дүүс андгай тасарсныг харж авлаа.

У.Хүрэлсүх үеийнхнээ бэхжүүлж улс төрийн ирээдүйг хяналтдаа авах зорилго тавьжээ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, ерөнхийлөгчөөр дахин суухгүй гэдгээ ам бардам хэлсний цаана Монголын жолоог эчнээ атгах санаархал байсан ажээ. У.Хүрэлсүх 2027 онд Г.Занданшатарыг ерөнхийлөгчөөр “суулгаж”, МАН-ыг С.Бямбацогтын гарт атгуулж, дор хаяж ирэх 10 жилийг “ивээх” эх оронч мөрөөдөлтэй. Түүний мөрөөдөл залуу үеийнхэнд нь халтай тул гадаадын хэвлэл дээр англиар хов тараагаад Б.Батцэцэг эгчдээ алгадуулж “ахын хайр”-ыг амслаа… 

У.Хүрэлсүх “одоо ч хайрлаж, хүндэлж явдаг” Д.Амарбаясгалан дүүдээ бэлэглэсэн гурван квотын эзнээр С.Амарсайхан, Г.Тэмүүлэн, Л.Мөнхбаатар нар тодорсон ч Г.Тэмүүлэн Сангийн сайдынхаас өөр суудалд суухгүй гэжээ. Халдахдаа хар халзандаа гэгчээр У.Хүрэлсүхийн хаяалыг дан дээлтэй нь үлдээвэл даарна шүү дээ, зайлуул. Хаашдаа хамтарсан засгийн газар байгуулах учир Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаярыг Шадар сайдаар “урихад” “Г.Тэмүүлэнтэй л хамт засгийн газарт ажиллана” гэснээр С.Амарсайханы аз шовойж дөрөв дэхээ улирав. Ийнхүү Х.Баттулгын худ У.Хүрэлсүхийн засгийн газарт хамраа хавчуулжээ. Бусад нь ганц гарал үүслийн гэрчилгээтэй. Ч.Ундрам насаар залуу ч МАН-ын босгоор алхахад У.Хүрэлсүх өвдгөнд нь тоос хүргэлгүй тосож авсан. Харин Т.Аубакирийг нийгмийн халамжид өлгийдүүлсэн баян-өлгийнхнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар бүүвэйл хэмээн Нийгмийн хамгааллын сайдаар томилжээ. Энэ бүхэн У.Хүрэлсүхийн реализм байлаа.

Авчиг…

Ардын абсурд У.Хүрэлсүхийн реализмыг бодижуулж Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчөөр залрах эсэхээ өөрөө шийдэх хүнд үүрэг оногдсоныг гэнэт мэдэрч шөнө нойргүй хоножээ. Өөртөө итгэлтэй өгсөн амлалт, иргэдийн хүлээлт хоёр эс мөргөвөөс ард түмний дэмжлэг буурч, МАН-ын нэр хүнд унах эрсдэл бий. У.Хүрэлсүхийн төлөвлөгөө хэрэгжих эсэх нь Засгийн газрын амжилт, намын дотоод эв нэгдлээс хамаарна. Эс бөгөөс нийгмийн бухимдал хөөсрөх тусам АН-ын хийморь сэргэнэ гэдгийг АН-ын хэдэн жаалын өчигдрийн үг хэл харуулж амуй. 

МАН-ын дотоод зөрчил нь гагц эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, намын ирээдүйн чиг хандлага, улс төрийн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөн билээ. У.Хүрэлсүхийн 1970-аад оныхныг бэхжүүлэх стратеги нь богино хугацаанд намын хяналтыг баталгаажуулж болох ч залуу үеийнхний тэмүүлэл, нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй аваас алс хэтдээ МАН-ын эв нэгдэл, улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй. Г.Занданшатарын Засгийн газар амлалтаа биелүүлж, намын дотоод зөрчлийг зохицуулж чадах эсэх нь Монголын улс төрийн тавцан дахь МАН-ын ирээдүйг тодорхойлно. МАН-ын үе, үеийн лидерүүд хонзогнол хорслоосоо илүү нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих ёстой бөгөөд энэ нь МАН-ын дотоод эв нэгдэл, улс орны тогтвортой байдлын үндэс болой.

Д.Батбаяр, Baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • Lucy Sliver (94.242.50.56)
    HOW TO RECOVER STOLEN CRYPTOCURRENCY / HIRE A HACKER WHO CAN HELP YOU IN RECOVERY YOUR STOLEN FUNDS Having a reliable hacker matters a lot. I just thought about sharing this here to help other people that may need this kind of service. Losing crypto to online scammers is too rampant these days, scammers are getting more intelligent that's why getting a legitimate expert on recovery of stolen crypto is so difficult. Most people have been scammed several times and they give up on their funds. I'm hereby to let all scam victims know that recovery is possible when you contact the right source, i am saying this because I was a victim too. I recommend GEO COORDINATES RECOVERY HACKER, a hacker who is my trusted hacker because all the work I gave to them, came out successfully. I thank you immensely GEO COORDINATES RECOVERY HACKER for helping me recover my Lost cryptocurrency. You can as well contact them if you have similar issues through their Email Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 11 сарын 28 | Хариулах
  • TRACE STOLEN FUNDS ACROSS MULTIPLE WALLETS 2025 [TRUST GEEKS HACK EXPERT] (193.36.237.143)
    My family faced a serious digital security breach that revealed just how vulnerable cryptocurrency assets can be to online threats. It started when my teenage child, hoping to gain an advantage in a popular online game, downloaded what seemed to be a harmless “game hack.” Unfortunately, this turned out to be malware disguised as a cheat tool. Once installed, it accessed my Dogecoin (DOGE) wallet and stole an astonishing 1.2 million DOGE. As soon as I discovered the theft, I immediately turned to (TrustGeeks Hack Expert ), a leading cybersecurity firm specializing in cryptocurrency theft investigations. (TrustGeeks Hack Expert ) promptly launched a thorough forensic analysis, carefully tracking the stolen Dogecoin through the blockchain. Their investigation uncovered that the funds had been moved through multiple wallets before ending up on a Russian darknet marketplace known for illegal crypto laundering.Given the complexity of the situation, (TrustGeeks Hack Expert ) collaborated closely with Interpol’s cybercrime division. By providing detailed blockchain transaction records, malware analysis, and evidence linking the funds to darknet activity, (TrustGeeks Hack Expert ) enabled Interpol to secure legal warrants and take action. Thanks to this international effort and (TrustGeeks Hack Expert ) precise tracing, Interpol was able to freeze and recover around 500,000 DOGE, almost half of the stolen amount.Through the persistent efforts and expertise of (TrustGeeks Hack Expert ), I was eventually able to recover all of the stolen Dogecoins. This has taught my family, especially my teen, an invaluable lesson about the dangers of downloading unauthorized software and the importance of protecting digital assets. Thanks to (TrustGeeks Hack Expert ), we now appreciate how critical it is to stay vigilant against cyber threats. for assistance E m a i l , Trust geeks hack expert @ fast service . c o m (w h a t's A p p +1 7 1 9 4 9 2 2 6 9 3)
    2025 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (105.112.179.134)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 300,000 еврогийн төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (49.0.138.244)
    Avchig gej yamar ug ve? Oilgohgui yum…
    2025 оны 06 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн 7 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг сонсогч, сурагчдад шагнал гардууллаа 15 мин Шатахууны үнийн өсөлтийн эсрэг Гаалийн татварын өөрчлөлт хийхээр тогтлоо 17 мин Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналыг 100 сая төгрөг дагалдана 19 мин СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д өргөн барина 20 мин "Эрчист Монгол" ТӨХХК-ийг татан буулгах шийдвэр гарлаа 22 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 23 мин "Эрчист Монгол" төрийн өмчит компанийг татан буулгалаа 24 мин Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо 25 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль зургаадугаар сарын 21-нд болно 27 мин Прокурорын байгууллага нэг долоо хоногт 180 мянга гаруй зөрчлийн гомдол бүртгэжээ 2 цаг 39 мин Авто зогсоолын төлөвлөлт хийх байршлуудыг зөвшилцөв 2 цаг 39 мин Онцгой байдлын алба хаагчдад мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа 2 цаг 40 мин Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй байна 2 цаг 42 мин Рюгү солирын дээжээс ДНХ, РНХ үүсгэгч таван нуклеин хүчлийг илрүүлжээ 2 цаг 44 мин Ираны ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Израилын халдлагаар амиа алдлаа 4 цаг 0 мин Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл эхний хоёр сард 54 хувиар өсжээ 4 цаг 2 мин Онгоцны түлшний үнэ огцом өссөнөөр тийзийн үнэ нэмэгдэж, нислэгүүд цуцлагдаж байна 4 цаг 3 мин Монгол эрчүүдийн дундаж наслалт 67.9 байна 4 цаг 10 мин О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан болно 4 цаг 12 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Л.Оюун-Эрдэнэ бол МАН-ын залуучуудын төлөөлөл биш, төсөл юм Ардын намын хагарал ард түмэнд л ашигтай Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Ж.Батмөнх даргын сүүлчийн томилолт Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг 2027 онд ашиглалтад... ШЕЗ мэдэгдэв: Н.Алтанхуягт холбогдох хэргийг улс төржүүлэх н... Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийхэд бэлэн б... Гуравдугаар сарын 13-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Иран худалдааны хөлөг онгоцнуудад халдсанаар газрын тосны үн... УИХ-ын дарга Н.Учрал Үндэсний батлан хамгаалах их сургуулийн... Бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудлыг шийдэх талаар хэлэлцү... Боловсролын салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов... Төсвийн тогтвортой байдлын зөвлөл 2027-2029 оны макро эдийн ... Оюутолгойн менежментийн төлбөрийн хэлэлцээр үргэлжилж байна Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаарджээ, одоо тэднээ... Үл хөдлөх хөрөнгийн барьцаалбарын бүртгэлийг цахимжуулна “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна
Top