x

Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах” гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгааг танилцууллаа. 2025 оны эхний таван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэгт нийт 208 хүн холбогдон, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан байна.

Эдгээр хүмүүсийн 79.8 хувь нь 18-35 насныхан байгааг анхаарах хэрэгтэй. Мөн 75.9 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь энэ төрлийн гэмт хэрэгт хамгийн өртөмтгий бүлэг бол залуу эрчүүд гэдгийг харуулж байна. Анхан шатны шүүхээс 76 шүүгдэгчид хорих ял оноосон бол 31 шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулжээ. Энэ нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэргүүдийн хор уршгийг зөөлөн хандаж болохгүйг илтгэнэ.

Хуулийн хүрээнд авч үзвэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд мансууруулах бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгөх, авах үйлдлийг 1-5 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ял оноохоор заасан байдаг. Харин худалдаалах зорилгоор ийм бодисыг олж авах, хадгалах, тээвэрлэх, борлуулах зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ялтай. Эл гэмт хэргийг байнга үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн бол 5-12 жил, зохион байгуулалттай гэмт бүлгээр үйлдсэн бол 12-20 жил, зарим тохиолдолд бүх насаар нь хорих хүртэл шийтгэл оноодог.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний дараа хүний сэтгэцэд гаж өөрчлөлт илэрдэг бөгөөд сэтгэл санааны тэнцвэргүй байдал, хий зүйл харах, хэт сэрэмж алдах, үсрэх, амиа хорлох зэрэг эрсдэлтэй үйлдэл гаргах магадлал нэмэгддэг. Энэ нь зөвхөн хэрэглэгчийн амь нас, эрүүл мэндэд төдийгүй гэр бүл, найз нөхөд, олон нийт, цаашлаад нийгмийн аюулгүй байдал, Монгол хүний генетикийн санд хүртэл сөрөг үр дагавар дагуулдаг.

Тиймээс иргэд энэ төрлийн гэмт хэргийн талаар мэдээлэлтэй болбол цагдаагийн байгууллагад хандаж, өөрийгөө болон бусдыг хамгаалах үүрэгтэй юм. Мансууруулах бодисоос ангид, эрүүл мэнд, амьдралаа хамгаалсан нийгмийг хамтдаа бүтээхийн төлөө иргэн бүрийн оролцоо чухал байна.

Эх сурвалж: Нийслэлийн Прокурорын газар

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 10 цаг 19 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 20 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 10 цаг 21 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 10 цаг 30 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 10 цаг 31 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 10 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 10 цаг 35 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 10 цаг 36 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 12 цаг 49 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 12 цаг 51 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 12 цаг 53 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 12 цаг 55 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 12 цаг 59 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 13 цаг 1 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 15 цаг 0 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 15 цаг 1 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 15 цаг 2 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 15 цаг 3 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 15 цаг 5 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 15 цаг 7 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top