x

Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ

Он гарсаар Монгол Улсын хэмжээнд нийт 129 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байгаа талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. ОБЕГ-аас түймрийн нөхцөл байдал болон авсан арга хэмжээний талаар өнөөдөр /2025.06.26/ УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд нар хэвлэлд мэдээлэл хийв.

Хурандаа Т.Баярхүүгийн мэдээлснээр, энэ оны эхний хагас жилийн байдлаар 12 аймгийн 64 сум, нийслэлийн 3 дүүрэгт ой, хээрийн 129 удаагийн түймэр бүртгэгдсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44.1 хувиар нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Эдгээр түймрийн улмаас урьдчилсан байдлаар нийт 639 мянган га газарт хохирол учирсан байна. Үүнээс ойн 63,659 га, хээрийн 576,262 га талбай шатсан байна. Мөн 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл шатаж, ойролцоогоор 6 орчим тэрбум төгрөгийн шууд хохирол учирсан гэдгийг дурдав.

2025 оны зургадугаар сарын 26-ны 11:00 цагийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Алтанбулаг сумын "Гурван цагаан толгой", "Хазай", "Орос даваа" зэрэг газруудад түймэр гарсан байна. Үүнээс гадна Дорнод аймгийн Баян-Уул, Булган аймгийн Тэшиг, Сэлэнгэ аймгийн Ерөө, Цагааннуур, Алтанбулаг, Хөвсгөл аймгийн Улаан-Уул, Цагааннуур сумдад нийт 5 аймгийн 9 суманд 14 удаагийн ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдал үргэлжилж байгаа бөгөөд түймрийг бүрэн унтраахаар шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.

Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяраар ахлуулсан аврах баг, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, уул уурхайн аврах ангиуд, орон нутгийн мэргэжлийн ангиуд идэвхтэй ажиллаж байна. Нийтдээ улсын хэмжээнд 420 алба хаагч, 25 автомашин, зэвсэгт хүчний нэг нисдэг тэрэг, 243 иргэн 53 автомашинтайгаар буюу нийт 663 хүн, 78 автомашин, техник хэрэгсэл түймрийн голомтод ажиллаж байгаа аж.

Цаашид хуурайшилтын түвшин өндөр, салхи шуургатай өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэдэд болгоомжтой байхыг анхааруулж, ой, хээрийн бүсэд ил задгай гал гаргахгүй байх, түймэр илэрсэн тохиолдолд шуурхай мэдээлэхийг уриалж байна.

Эх сурвалж: ОБЕГ, УОК

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 1 цаг 57 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 58 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 1 цаг 59 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 2 цаг 8 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 2 цаг 8 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 2 цаг 12 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 2 цаг 13 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 2 цаг 14 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 4 цаг 27 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 4 цаг 29 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 4 цаг 31 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 4 цаг 33 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 4 цаг 37 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 4 цаг 39 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 6 цаг 38 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 6 цаг 39 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 6 цаг 40 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 6 цаг 41 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 6 цаг 43 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 6 цаг 45 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Японы Ерөнхий сайд Ким Жөн Унтай уулзахад бэлэн гэдгээ мэдэг...
Top