x

Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав

Засгийн газрын хуралдаанд өчигдөр “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар” танилцууллаа. Тус тайлангаар Монгол Улсын жендэрийн тэгш байдлын талаарх олон улсын үнэлгээ, үндэсний бодлогын хэрэгжилтийн ахиц дэвшлийг дүгнэжээ.

Дэлхийн эдийн засгийн форумын гаргадаг жендэрийн ялгаатай байдлын индексээр Монгол Улс 2024 онд 145 улсаас 85 дугаарт эрэмбэлэгдэж байсан бол 2025 онд 148 улсаас 65 дугаарт жагсаж, 20 байраар урагшилсан байна. Энэ нь жендэрийн тэгш байдалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийн үр дүн гарч байгааг харуулж буй чухал үзүүлэлт юм.

Индексийн дэд үзүүлэлтүүдээс:

  • Боловсрол, эрүүл мэндийн салбарт үзүүлэлт тогтвортой, ахицтай хэвээр байна

  • Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо 2024 онд 120-р байранд байсан бол 2025 онд 99-д хүрч 21 байраар ахисан

  • Эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх оролцоо 43-р байраас 20-р байрт хүрч дэвшсэн байна

Эдгээр нь “ахиц дэвшилттэй” хэмээн үнэлэгдсэн бөгөөд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлд хийгдсэн бодлогын арга хэмжээ, хуулийн хэрэгжилт, олон нийтийн оролцооны үр дүн хэмээн тайлбарлаж байна.

Монгол Улсын “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-ийн дагуу, Засгийн газар энэхүү хэрэгжилтийн тайланг УИХ-д тогтмол тайлагнах үүрэгтэй бөгөөд энэ удаагийн танилцуулга нь 2021 оноос хойш гурав дахь удаа хүргүүлж буй албан ёсны тайлан болох юм.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 10 цаг 19 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 20 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 10 цаг 22 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 10 цаг 31 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 10 цаг 31 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 10 цаг 34 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 10 цаг 36 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 10 цаг 37 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 12 цаг 50 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 12 цаг 52 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 12 цаг 54 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 12 цаг 55 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 13 цаг 0 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 13 цаг 2 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 15 цаг 0 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 15 цаг 2 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 15 цаг 3 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 15 цаг 4 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 15 цаг 5 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 15 цаг 7 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top