x

10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна

Нийслэлийн авто зогсоолын хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд ажиллаж, “10 дугаар хороолол”-ын авто зогсоолын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Тус бүсэд “on street” буюу зам дагуу авто зогсоол шинээр байгуулах зураг төсөл боловсруулсан бөгөөд одоогоор 10-р хорооллын замын урд хэсэг нь том талбайтай ч зохион байгуулалт муутай, эмх цэгцгүй зогсоолын байдалтай байгааг Ерөнхий архитектор онцолсон юм. Үүнтэй холбогдуулан зураг төсөлд бага хэмжээний өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламж нэмж тусган, тухайн гудамжийг иж бүрэн хэлбэрээр тохижуулахаар төлөвлөжээ.

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатарын хэлснээр, 10-р хороолол орчмын энэхүү бүс нь нийт таван хороог хамарч, 40-50 мянган хүн амтай тул хотын ачаалал өндөртэй бүсд тооцогддог аж. Иймд ойролцоогоор 1–2 км орчим зам дагуу ил зогсоол байгуулснаар тухайн орчны авто машины зогсоолын асуудлыг тодорхой хэмжээнд шийдэх боломжтой гэж үзэж байна.

Мөн уг бүсэд дулааны шугам, худаг зэрэг инженерийн дэд бүтэц байрлаж байгаа учраас бүтнээр нь асфальтаар хучихгүй, зарим хэсгийг ногоон байгууламж болгон тохижуулах шийдэлд хүрээд байна. Энэ нь орчны агаар, замын ачаалал, хөдөлгөөний зохион байгуулалтад бодит өөрчлөлт авчрах зорилготой гэж албаны хүмүүс мэдэгдэв.

Эх сурвалж: Нийслэлийн Ерөнхий архитектор, Баянгол дүүргийн ЗДТГ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэв 10 цаг 20 мин 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв 10 цаг 21 мин Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унажээ 10 цаг 23 мин Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн экспортолж эхэллээ 10 цаг 32 мин Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ боловсруулав 10 цаг 32 мин Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх хүсэлт гаргалаа 10 цаг 35 мин Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар бууруулна 10 цаг 37 мин Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 3593.80 төгрөгт хүрэв 10 цаг 38 мин “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд дотоодын үйлдвэрлэл хоёр дахин өсөв 12 цаг 51 мин Монгол Улсад 132 улсын 37.9 мянган гадаадын иргэн оршин сууж байна 12 цаг 53 мин Их, дээд сургууль, коллежийн оюутнуудын 60.9 хувь нь эмэгтэйчүүд байна 12 цаг 55 мин Ирэх 10 хоногт ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна 12 цаг 56 мин “Бадрах Энержи” болон “Орано” групп Монголд лаборатори байгуулах чиглэлээр хамтран ажиллана 13 цаг 1 мин Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техник шинэчлэгдсэнээр ажил илүү хурдан, хялбар болж байна 13 цаг 3 мин БНСУ 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүллээ 15 цаг 1 мин Филиппинд “Калмаеги” хар салхины улмаас 200 хүн амь үрэгджээ 15 цаг 3 мин Эрчим хүчний хэмнэлттэй, гүний дулаалгатай гэрийг Монголд туршиж эхэллээ 15 цаг 4 мин Герман Улс Монголын боловсрол, ногоон хөгжилд 43.1 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно 15 цаг 5 мин Чех Улсад монгол хүүхдүүдийн дунд “Монгол бахархлын өдөрлөг” болно 15 цаг 6 мин Collins толь 2025 оны онцлох үгийг “вайб-кодинг” гэж нэрлэв 15 цаг 8 мин
iИх уншсан
Хулгайтай тэмцэхээ үргэлжлүүлж, хулгайлсан нь савандаа багта... УИХ-ын даргын томилгоо яасан бэ? Рецедивүүдтэй хэн хамтарч ажиллав Г.Дамдинням: Байгаа бензинээ зарахгүй байх асуудал хэд хэдэн... О.Баасанхүү: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг хэ... Багш хүн бусдын амьдралд гэрэл асаах амлалт юм! С.Энхтөр: Эвлэрсэн нэрээр асуудлуудаа дараад өнгөрвөл дарааг... Үндсэн хуулийг зөрчих нь УИХ-ын өдөр тутмын хэм хэмжээ болсо... Н.Энхбаяр: Амин чухал төслүүдээ эрчимжүүлэхийн тулд гадаадаа... Багшийн цалинг 2.8 сая төгрөгт хүргэж, тэтгэврийг 8.6 хувиар... 11 дүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн... Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Кён Хи “Chanel” ц... Монголын харваачид дэлхийн цомоос хоёр алт, нэг хүрэл медаль... “Санаэгийн цүнх” сошиалд трэнд болж, захиалга нь огцом өсөв Монголын нислэгийн удирдагчид онцгой нөхцөлд ур чадвараа бат... УИХ-ын дэд даргыг чөлөөлөх, томилох асуудлаас АН-ын бүлэг за... Онцгой байдлын байгууллагаас цасан шуурганд уруудсан малынха... 2026 онд 78.5 км дугуйн зам барихаар төлөвлөж, зураг төсөл б... Хятад улс дэлхийн анхны нисдэг машины үйлдвэрийг ашиглалтад ... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ...
Top