x

Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ

Улсын Их Хурлын ээлжит чуулганы энэ өдөр (зургаадугаар сарын 26-ны Лхагва гараг) 10 цаг 05 минутад эхэлж, 57.1 хувийн ирцтэйгээр үргэлжиллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийт зургаан асуудлыг хэлэлцэхээр товлосон бөгөөд эхэнд нь УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа хэд хэдэн хуулийн төслүүдийг холбогдох байнгын хороодод хуваарилсан талаарх мэдээллийг танилцуулсан юм.

Тодруулбал, Засгийн газраас 2025 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдах дөрвөн хуулийн төсөл болох Үндэсний баялгийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсөвт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслүүдийг өргөн мэдүүлснийг Төсвийн байнгын хороонд шилжүүлжээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа болон бусад 16 гишүүн хамтран өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд хуваарилсан байна.

Уг төсвийн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэх эсэх дээр санал хураахад оролцсон гишүүдийн 67.5 хувь нь дэмжсэн нь чуулганы хэлэлцэх асуудлыг хурдасгах үндэслэл болсон. Үүний дараагаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа. Уг төслийн анхны хэлэлцүүлэг зургадугаар сарын 20-нд болсон бөгөөд түүнийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх чиглэлээр Хууль зүйн байнгын хороо ажилласан байна.

Эцсийн хэлэлцүүлэгт гишүүдийн зүгээс зарчмын зөрүүтэй болон найруулгын саналуудаар санал хураалт явуулж, төслүүдийн агуулга, бүтэц, хэл найруулгыг тодорхой хэмжээнд сайжруулсан байна. Хуралдааны явцад УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар, хариулт авч, саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт хийжээ.

Үүний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд П.Сайнзориг гишүүн уг төслийн танилцуулгыг хийв. Төслийн анхны хэлэлцүүлэг мөн энэ сарын 20-ны өдөр болсон ба гүйцээн боловсруулах чиглэл өгсөн дагуу ажлын хэсгээс боловсруулсан дөрвөн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт хийж, шийдвэрлэсэн байна. Мөн хуулийн хэрэгжилттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлсэн нь олонхын дэмжлэг хүлээсэн байна.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүний өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг авч үзсэн. Төслийг санаачлагчдын зүгээс Тулгар төр, Их Монгол Улс, Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгал, Үндэсний эрх чөлөөний хувьсгал зэрэг түүхэн ойнуудыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхийг хуульчилж өгөх шаардлага байгааг онцлон тэмдэглэсэн.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны гишүүдийн 66.7 хувь дэмжсэн бол УИХ-ын чуулганы санал хураалтаар 90 гишүүн оролцож, 64.4 хувь нь дэмжсэн тул Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шийдвэрлэсэн байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Номин, Г.Очирбат нар санал бодлоо илэрхийлж, үндэсний спортын харилцааг тусгайлсан хуулиар зохицуулах шаардлагатайг дурдсан нь анхаарал татав.

Ийнхүү төсвийн тодотгол, хууль тогтоомжийн өөрчлөлтүүд болон үндэсний баяр наадмын тухай хуулийн шинэчлэл зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлуудыг УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн, заримыг нь эцсийн шатанд шилжүүлсэн бол заримыг нь анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлснээр хуралдаан завсарлалаа.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ Өчигдөр 11 цаг 50 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи Өчигдөр 11 цаг 37 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл Өчигдөр 11 цаг 26 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ Өчигдөр 11 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 10 цаг 03 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа Уржигдар 17 цаг 57 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ Уржигдар 17 цаг 56 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв Уржигдар 17 цаг 55 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ Уржигдар 17 цаг 54 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна Уржигдар 17 цаг 38 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв Уржигдар 17 цаг 37 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав Уржигдар 17 цаг 36 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно Уржигдар 17 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн Уржигдар 15 цаг 19 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ Уржигдар 15 цаг 17 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ Уржигдар 15 цаг 04 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ Уржигдар 15 цаг 02 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа Уржигдар 15 цаг 01 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа Уржигдар 15 цаг 00 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа Уржигдар 14 цаг 58 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дуусл... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв
Top