x

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өрнөж байна

Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Монголын шатрын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд Корпорейт Конвеншн Центрт өрнөж байна. Энэхүү тэмцээн нь хөвгүүдийн 56, охидын 50 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд 54 сая төгрөгийн шагналын сантай болж буйгаараа онцлог юм.

Тэмцээний гол зорилго нь өсвөрийн шилдэг шатарчдыг тодруулж, олон улсын тэмцээнд өрсөлдөх бэлтгэлийг хангах, шатрын спортыг хөгжүүлэх, хүүхэд багачуудын шатрын ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэж байна. Энэ жилийн тэмцээнд шатар сонирхогч хүүхдүүдийн оролцоо өмнөх жилүүдээс нэмэгдэж, өрсөлдөөн илүү ширүүн болсон гэж зохион байгуулагчид онцолж байгаа юм.


Тэмцээний үйл явц, онцлох арга хэмжээнүүд

1. Тэмцээний явц
Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн олон төрлийн насны ангилалд зохион байгуулагдаж байгаа бөгөөд шатарчид өдрөөс өдөрт хурц өрсөлдөөн үзүүлж байна. Оролцогчидын ур чадвар өмнөх жилүүдээс эрс сайжирсан нь шатрын хөгжлийн түвшин нэмэгдэж буйг харуулж байна.

2. Топ дасгалжуулагчдын зөвлөгөө, шатарчдын дүн шинжилгээ
Тэмцээний үеэр өсвөрийн шатарчид туршлагатай шатарчид, дасгалжуулагчидтай хамт алдсан болон хийж чадсан нүүдлүүддээ дүн шинжилгээ хийх онцгой боломжийг олгож байна.

  • 2-р сарын 12-ны өдөр Босоо ноён шатрын клубийн үүсгэн байгуулагч, ФИДЕ мастер Э.Энхнар шатарчдын өргийг задлан шинжилж, тэдэнд стратегийн зөвлөгөө өгсөн.
  • 2-р сарын 13-ны өдөр Их заргач шатрын клубийн үүсгэн байгуулагч, Монголын шилдэг дасгалжуулагчдын нэг, Их мастер Г.Мөнхгал өсвөрийн шатарчидтай уулзан тэдний тоглолтын ур чадварыг сайжруулах зөвлөгөө өгсөн.

Эдгээр арга хэмжээнүүд нь өсвөрийн шатарчдын сэтгэлзүй, стратеги боловсруулах чадварыг нэмэгдүүлж, ирээдүйн томоохон тэмцээнд амжилт гаргахад үнэтэй хувь нэмэр оруулж байна.

3. Шатрын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээн
2-р сарын 14-ний өдөр шатрын бодлого бодолтын улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнд 8-18 насны шатарчид нийт 12 насны ангилалд өрсөлдөх бөгөөд тэмцээний бүртгэл 2-р сарын 11-ний 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.

  • Бүртгэлийн хураамж: 20,000 төгрөг
  • Бүртгэл явагдах данс: Хаан банк 5168111169 /Оролцогчийн нэр, насны ангилал, хүйс, утасны дугаарын хамт бичиж бүртгүүлнэ/
  • Тэмцээн болох хугацаа: 2-р сарын 14-ний 12:00 цаг
  • Тэмцээн болох газар: Корпорейт Конвеншн Центрийн 2-р давхрын А их танхим

4. Шүүгчдийн сургалт, мэргэшүүлэх хөтөлбөр
Шүүгчдийн ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг олгох сургалт 2-р сарын 13-14-ний өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү сургалтад нийт 30 оролцогч хамрагдаж, сургалтын дараа Шүүгчдийн зөвлөлөөс бэлтгэсэн шалгалтыг өгч, мэдлэгээ бататгах юм.

  • Сургалтын зочин илтгэгчээр Олон улсын шүүгч Г.Оюунчимэг оролцож байна.

Тэмцээний шагналын сан, шагналт байрууд

2025 оны өсвөр үеийн улсын аварга шатарчид дараах шагналын эзэд болно.

  • 1-р байр – Алтан медаль, өргөмжлөл, 1.2 сая төгрөг
  • 2-р байр – Мөнгөн медаль, өргөмжлөл, 900 мянган төгрөг
  • 3-р байр – Хүрэл медаль, өргөмжлөл, 700 мянган төгрөг
  • 4-р байр – Өргөмжлөл, 500 мянган төгрөг
  • 5-р байр – Өргөмжлөл, 300 мянган төгрөг

Шагналт байранд орсон бүх шатарчдад APU DAIRY | PRO+ компанийн нэрийн гарын бэлгийг гардуулна.


Өсвөрийн шатарчдын ирээдүй

Тэмцээний үр дүнд өсвөрийн шилдэг шатарчид тодрон олон улсын тэмцээнд өрсөлдөх боломжтой болно. Улсын аваргаар тодорсон тамирчид олон улсын шатрын холбооны рейтингийн оноогоо нэмэгдүүлэхээс гадна Олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөх эрхийг авах чухал тэмцээн болж байна.

Тэмцээн цаашид улам өрсөлдөөнтэй үргэлжилж, 2025 оны шинэ аваргууд тодрохоор байна.

Эх сурвалж: Монголын шатрын холбоо

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 6 цаг 50 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 57 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 7 цаг 4 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 7 цаг 13 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 8 цаг 28 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 10 цаг 16 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 10 цаг 17 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 10 цаг 18 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 19 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 10 цаг 20 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 10 цаг 21 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 10 цаг 27 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 11 цаг 53 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 13 цаг 7 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 13 цаг 11 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 13 цаг 12 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 13 цаг 15 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 13 цаг 17 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 13 цаг 18 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 13 цаг 20 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top