x

Н.Сэргэлэн: Хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байна

(Дэлхийн эдийн засгийн форум)

55 дахь удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Форумын үеэр хийсэн манай нэвтрүүлгийн тусгай дугаар Швейцарын Давос хотоос хүрч байна. Энэ удаа ХХБ-ны Гүйцэтгэх захирлын орлогч Н.Сэргэлэнтэй ярилцлаа.

Та өөрийгөө танилцуулаад, Дэлхийн Эдийн Засгийн Форумын (ДЭЗФ) талаарх сэтгэгдлээ хуваалцана уу.

Ярилцлаганд урьсан танд баярлалаа. Намайг Сэргэлэн гэдэг, Худалдаа Хөгжлийн Банкны (ХХБ) Гүйцэтгэх захирлын орлогчоор 2024 оны 6 сараас эхлэн олон улсын бизнес болон тогтвортой хөгжлийн чиглэлийг хариуцан ажиллаж байна. 

ХХБ хэзээнээс эхлэн ДЭЗФ-тай холбогдсон бэ?

Бид 2010 оноос хойш холбоотой ажиллаж байна. Швейцар болон Хятадад ээлжлэн болдог өвөл болон зуны Давост банк жил болгон өндөр түвшинд оролцдог. Магадгүй мэдээнээс Коппа болон Орхон захирлууд ДЭЗФ-д оролцож байсныг харж байсан байх. 2023 онд бид албан ёсны түнш байгууллага болсон. Үүнээс хойш улам идэвхтэй оролцож байна. Миний хувьд энд жил анх удаа өвлийн Давост оролцож байна.

Албан ёсны түнш байгууллага болон энгийн гишүүн байгууллагын ялгаа болон ач холбогдол нь юу вэ?

Хүссэн байгууллага бүрийг форум түнш байгууллагаар хүлээн авдаггүй юм билээ. Улс орныхоо эдийн засагт оруулж буй хувь нэмэр, зах зээлд тэргүүлж буй байр суурь ба хугацаа, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, идэвхийг нь харгалзаж үзэж тухайн компанийг ДЭЗФ түнш байгууллагаар сонгодог. Түнш болсноор зөвхөн өвөл ба зуны Давосын чуулганд оролцоод зогсохгүй байнгын эргэх холбоотой ажилладаг. ДЭЗФ-аас гаргаж буй бүх төрлийн судалгаа, мэдээлэл, өгөгдлийн санд нэвтрэх эрхтэй болдог. Сая Монгол Улсын Засгийн газар ДЭЗФ-ын Strategic Intelligence Hub буюу Стратегийн оюуны төвийн мэдээ, мэдээлэл, судалгаа, анализ тайланг ашиглах гэрээг зурлаа. Бид энэ мэдээллийн дэд бүтцийг мөн ашигладаг юм. Дэлхий даяар өрнөж буй том асуудлуудыг бүрэн зургаар нь ойлгох, тэдгээртэй холбоотой зөв шийдэл боловруулах, цаг үеийн шийдвэр гаргах, эрсдлийн шинжилгээ хийх, бусад улсууд эдийн засгаа хэрхэн удирдаж буй ойлгох, Монгол шиг жижиг зах зээлтэй, далайд гарцгүй орны хувьд ямар нөлөө үзүүлэх вэ гэгдийг мэдэхэд энэ дэд бүтэц маш их тусалдаг. 

ДЭЗФ-тай ингэж түншилсэн байгууллага Монголд танайхаас өөр бий юу?

Одоогоор байхгүй манайх цор ганцаар байгаа. 

Энэ жилийн Давосын чуулганы онцлог юу байна вэ?

ДЭЗФ, Давосын чуулга уулзалт нэлээд хэдэн жилийн өмнөөс Монголд танигдаж эхэлсэн болов уу. Би өвлийн Давост анх удаа оролцож байна. Яг л анх төсөөлж байсан шиг байна. Конгрессийн танхимд хуралд оролцож буй хүмүүс бүгд олон улсаас ирсэн хувийн хэвшил болон төрийн өндөр зэрэглэлийн зочид байна. Яригдаж байгаа сэдвүүд, хэлэлцэж буй асуудлууд, хэлэлцүүлэгт орж буй хүмүүс нь дандаа дээд түвшний төлөөлөгчид, улс орны төрийн тэргүүнүүд, дэлхийн том компаниуд, олон улсын нөлөө бүхий иргэний нийгмийн байгууллагынхан байна. Энд болж буй хэлэлцүүлгээр болж байгаа зүйлсээс гадна болохгүй байгаа ажлуудаа ярьж дүгнэж, хоорондоо шийдэл хэлэлцэхээр цугладаг. Ямар асуудлуудыг шийдэж, анхаарч байж манай дэлхий тогтвортой хөгжиж чадах вэ гэдгийг голчлон ярилцаж байна. 

Энэ хурлын үеэр та бүхэн бизнесийн шинэ гэрээ хэлцэл байгуулж, олон улстай хамтран ажиллах шинэ түншүүдтэй холбогдож чадаж байна уу?

Бид олон улсад цаг үргэлж Монгол Улсаа төлөөлж сурталчилж ажилладаг. Яагаад Монголд хөрөнгө оруулах ёстой юм, аль салбарт хөрөнгө оруулбал зүгээр вэ, Монголд юу нь болоод, юу нь болохгүй байгааг нээлттэй ярьж явдаг. Катар, Саудын Арабаас эхлүүлээд улс орнууд Давосын энэ гол гудамжийг эзэгнэн манайд хөрөнгө оруулаач, бидэнтэй хамтран ажиллаач гэж өрсөлдөж байна. Өнөөдөр ч гэсэн бид эдгээр улсуудтай өрсөлдөөд, 2010 оноос хойш Монгол Улсаа сурталчлаад явж байна. Давост бид “Mongolia Night” арга хэмжээг 4 жил дарааллан зохион байгуулж байсан туршлагатай. Энэ бүх хувь нэмрийг харгалзан ДЭЗФ манай банкийг түншээрээ сонгосон болов уу гэж бодож байна. 

Энэ жил анх удаа төр, хувийн хэвшил, ТББ хамтран Давосын гол гудамжинд “Mongolia House” барьж, эндээ өдөр шөнөгүй хэлэлцүүлэг, танилцуулга хийж улс орноо дэлхийд сурталчилж байна. Энэ хурлаас харж байгаад энэ жил болон ирэх жилийн дэлхийн эдийн засгийн төлөв байдал ямар байхаар байна?

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль яах аргагүй гол сэдэв боллоо. Шинэ ерөнхийлөгч тангараг өргөснийхөө дараахан онлайнаар Давосын чуулганд оролцсон. Энэ жилийн чуулганаар АНУ, Хятадын асуудал, худалдааны тариф нэлээд хөндөгдлөө. Энэ хоёр гүрний харилцаа дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх, Украйны Ерөнхийлөгч Зеленский өөрөө энд ирсэн байгаа учраас дайн хэзээ зогсох бол гээд оролцогчид нэлээд хүлээлттэй байна. АНУ-ын Ерөнхийлөгчөөр Трамп сонгогдож огцом шийдвэр гаргаж буй хэдий ч Европын холбоо эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бодлогоо өөрчлөхгүй, байр суурь дээрээ хатуу зогсоно гэдгээ мэдэгдлээ. Энэ бүх шийдвэрүүд Монголд хэрхэн нөлөөлөх, манай эдийн засагт ямар өөрчлөлт авч ирэхийг бид анхааралтай харж судалж байна. 

Сүүлийн үед Монголд тогтвортой хөгжлийн талаар хувийн хэвшлийнхэн идэвхтэй ярьдаг болсон. Энэ чиглэлийн санхүүжилт ихээр хийгдэж байна. Энэ талаар Давост юу яригдаж байгаа нь сонин байна.

2020 онд ХХБ стратегиа өөрчлөн Ногоон банк болох зорилго тавьж, 2030 гэхэд 2 тэрбум ам.доллараар тогтвортой хөгжлийг санхүүжүүлэхээр ажиллаж байна. Одоогоор энэ санхүүжилтийн гүйцэтгэл 300 сая ам.долларыг даваад байна. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой санхүүжилт, хөрөнгө оруулалтууд маш чухал хэвээр буйг Давост бататгаж байна. Гэхдээ зарим нэг улс орнууд, тухайлбал Ерөнхийлөгч Д.Трамп АНУ Парисын гэрээнээс гарч буй тухай болон нүүрсний хэрэглээг нэмэгдүүлэх, цахилгаан машины татварыг нэмэхээ зарлалаа. Гэсэн хэдий ч бусад орнууд нөгөө талдаа бодлогоо өөрчлөхгүй нэг цул хэвээр байна гэдгээ мэдэгдсэн. 

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд зөвхөн хөгжиж буй орнуудад 4.6 ихнаяд ам.доллар шаардагдаж байна. Гэтэл үнэ зорилгын гүйцэтгэл дөнгөж 10%-тай байгаа тул хувийн хэвшлийн манлайлал, төр ба хувийн хэвшлийн түншлэл маш чухал байна. Ялангуяа хувийн хэвшлийн зүгээс оруулах хөрөнгө оруулалт хамгийн чухал буюу ус агаар мэт хэрэгтэй байна. Хятад улс дангаараа дотроо маш хүчтэй ажиллаж, асар том хөрөнгө оруулалт хийж байна. Манайх шиг жижиг зах зээлтэй, цөөн хүн амтай, хөгжиж буй орны хувьд дотоодын хувийн хэвшлийнхэн өөрсдөө маш идэвхтэй ажиллах шаардлага үүссэн. Энэ шаардлагыг бодит ажил хэрэг болгох бодлогыг төр засаг тууштай дэмжиж, энэ салбарт хөрөнгө оруулах болон татварын орчныг сайжруулах замаар эрсдлийг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалт татах өрсөлдөөнийг бий болгох ёстой. Ингэж байж Монгол Улс эрчим хүчний шилжилтийн санхүүжилтийг босгож, ногоон шилжилтийг амжилттай хийж чадна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа энэ салбарт хамгийн сайн хийгдэх ёстой. 

Давосын чуулганаас монголын банк, санхүүгийн салбарт тулгарах гол эрсдэл, нөгөө талдаа үүсэх боломж юу гэж харж байна вэ?

Зөвхөн банк, санхүүгийн салбар гэж ярьмааргүй байна. Ер нь ирээдүйд гарч болох эрсдэл цахим эдийн засагтай холбогдож байна. Хиймэл оюун ухаан гэдэг ойлголт өнөөдөр манай нийгэмд байх ёстой соёл, энгийн норм болчихлоо. Дижитал эдийн засаг, ухаалаг эрин үед ажиллаж амьдрах нь нэг талдаа хамгийн том эрсдэл, нөгөө талдаа асар том боломжийг бий болгож байна. Бизнесийн салбар болгон энэ боломж, эрсдлийг дэнслэн судалж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ёстой боллоо. Энэ орчил биднийг маш хурдтай ажиллахыг шаардаж байгааг нэмж хэлмээр байна. Зарим улсууд яаж нийгмээ цахимжуулах вэ гэсэн сорилттой тулж байхад Монгол Улсын хүн бүр шахуу гар утас хэрэглэдэг, интернэт, цахим орчин ашиглан ажил, амьдралаа явуулдаг болсон. Энэ боломжоо ашиглан ийм цаг үед бизнесээ хурдацтай тэлэх, эдийн засгийн аажим биш огцом өсөлт хийх, гадаад зах зээл рүү гарах боломжууд байна. 

Зуны болон өвлийн Давосын чуулганы ялгаа юундаа байдаг юм бэ?

Маш том ялгаатай. Би өнгөрсөн жил мөн анх удаагаа зуны Давост оролцсон. Хятадад болдог зуны Давос бүс нутаг болон Хятадын эдийн засаг дээр төвлөрдөг бол өвлийн Давосын чуулганд дэлхийн асуудлыг бүх талаас нь ярилцахаар орон орны төлөөлөгчид цугладаг. Хятадууд ногоон шилжилт, хиймэл оюун ухаан дээр өндөр ач холбогдол өгч байсан. Өвлийн Давосын хувьд энэ бүх асуудлыг хамаагүй илүү өргөн хүрээнд, олон талын оролцогчдыг хамруулан ярилцдаг.

В.Ганзориг /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.111.170)
    Орлогч захирал....... юун ч албан тушаалд шуналтай хүн бэ. ХХБ-ны төлөөлөл гээд болох юм биш үү. Ярилцагын гол сэдэв нь хувийн хэвшлийг олноор нь МОнголын эдийн засагт оролцуулах нь чухал гэсэн санаа байна. Наадах чинь одоогоор үл бүтнэ. Монгол шиг улс төр нь савлагаатай. Монголын Улс төр нь хувийн бизнесс ээ дээрэмддэг, дарамтладаг. Тодорхой жишээ нт танай банк. Танайх төрийн дарамтдаг дор байдаг ш дээ. ТУЗ-ын дарга нь хаана бна. Орхон үргэлж хуулийнханд үргэлж дуудагддаг. Ганцхан орлогч захирал нь өөр юм яриад сууж байхын
    2025 оны 01 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
“Хүннү” дагуул хотод тээвэр логистикийн нэгдсэн төв байгуулагдана 1 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 3 мин Нийтийн тээврийн шинэ автобусаар нисэх буудал руу зорчих боломжтой боллоо 12 мин Фэйсбүүк хаяг ашиглан иргэдийг залилсан хэргийг илрүүлжээ 14 мин Азийн 3.3 бүсээс Дэлхийн цомд оролцох шатарчид тодорлоо 15 мин Испанийн домогт хөгжөөн дэмжигч Маноло 77 насандаа таалал төгслөө 18 мин Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтгэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ 30 мин М.Уолцыг халж, өөр албан тушаалд томилжээ 38 мин Ахмад үеэс туршлага судлах “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ 47 мин Н.Энхнасан: Тээврийн зардал, хугацаа хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад логистикийн төв өндөр ач холбогдолтой 51 мин Хүннү хотын тээвэр логистикийн асуудлаар ажлын хэсэг байгууллаа 1 цаг 18 мин Душанбегийн “Их дуулга”-д манай улсаас 17 жүдоч оролцоно 1 цаг 43 мин Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан, хур тунадас орохгүй 2 цаг 1 мин Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 15 цаг 0 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 15 цаг 7 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 15 цаг 15 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 15 цаг 23 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 16 цаг 38 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 18 цаг 26 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 18 цаг 27 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Суррон унаж замын хөдөлгөөнд оролцсон хүүхдүүдийн осол 60 ху...
Top