x

Бан Ги Мүн Чингис хаан музейд лекц уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээсэн билээ.

Бан Ги Мүн өнгөрөгч баасан гаригт манай улсад ирж, бямба гаригт “Чингис хаан” одон гардаж, “Чингис хаан” музей үзэж, НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраар зочилсон. Тэгвэл өчигдөр буюу ням гаригт “Чингис хаан” музейд “Дэлхий нийтийн өмнө тулгараад буй сорилтуудыг шийдвэрлэх нь-Монгол ба Солонгос” сэдвээр лекц уншлаа. Энэхүү лекцэд НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра тэргүүтэй гаднын зочид төлөөлөгчдөөс гадна улс төрийн зүтгэлтнүүд, бизнес, сайн дурын байгууллагын төлөөлөгчид оролцов.

Лекцийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр нээсэн бол НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн лекцийнхээ эхэнд, өчигдөр тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, энэхүү үйл явдал нь НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хүрээнд ололт амжилтаа хамтран ахиулах, цаг уурын асуудлаар үр дүнтэй арга хэмжээ авах, олон талт үзэл баримтлал, түншлэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар дэлхийн энх тайвныг дэмжих үйл явцыг тодорхойлсон чухал үед тохиож байгааг онцолсон байна.

Мөн НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилтын хэрэгжилтийг түншлэл, үйл ажиллагааны замаар эрчимжүүлэхэд чухал хувь нэмрээ оруулж буй гол оролцогчид болох Монголын ард түмэнд хандан үг хэлэх завшаан олдсоноо олзуурхаж байв. Тэр лекцдээ дэлхийн нийтэд тулгарсан бэрхшээлүүдийг шийдвэрлэхийн тулд харилцаа, хамтын ажиллагаагаа эвслийн түвшинд хүргэх хэрэгтэй гэж үздэгээ тэмдэглэлээ.

Бан Ги Мүн үргэлжлүүлэн, “Өмнө нь НҮБ-ын Мянганы хөгжлийн зорилтууд хүний сайн сайхан аж байдлыг дэлхий дахинд ихээхэн дээшлүүлсэн билээ. 2000 онд батлагдсан Мянганы хөгжлийн зорилтууд нь 2015 он гэхэд дэлхий даяар найман гол зорилтод хүрэх зорилгыг дэвшүүлж байсан. Туйлын ядуурлын түвшин 2010 он гэхэд хоёр дахин буурсан нь нэг тэрбум гаруй хүнд эерэг нөлөө үзүүлсэн асар их амжилт юм. Энэ хугацаанд тав хүртэлх насны хүүхдийн нас баралт болон эхийн эндэгдлийн түвшин мөн хоёр дахин буурсан. 1990 оноос хойш 2.1 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжид, 2.6 тэрбум хүн сайжруулсан усны эх үүсвэрт хамрагдсан боловч цаашид хийх ажил маш их байна. Өнөөгийн байдлаар, дэлхийн даяар ажиллаж буй хүмүүс болон тэдний гэр бүлийн 10 гаруй хувь нь өдөрт 1.90 ам.доллароос бага орлогоор амьдарч байна. Түүнчлэн жил бүр зургаан сая гаруй хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө эндэж, 2023 оны байдлаар, ойролцоогоор хоёр тэрбум хүн цэвэр, аюулгүй ундны усны хүртээмжгүй амьдарч байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн ган гачиг, усны хомсдол нэмэгдэж байгаа тул энэ үзүүлэлт улам дордох магадлалтай. Өнгөрснийг эргэн харахад бид дэлхий нийтээрээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад санал нэгтэйгээр хүрэх замыг эхлүүлж чадсандаа бахархаж байна” гэв.

Тэрбээр лекцдээ 2030 оны зорилтот хугацаанд таван жил үлдсэн байхад нэг ч улс Тогтвортой хөгжлийн зорилтуудын бүх зорилгод хүрэх замдаа ороогүй байгааг дурдаад, 2024 оны Тогтвортой хөгжлийн тайланд “Дэлхий даяар 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтуудад тусгагдсан нийт зорилтын 16 хувьд л хүрэх төлөвтэй байгаа бол үлдсэн 84 хувь нь хязгаарлагдмал ахицтай эсвэл ухралттай байна” хэмээн дүгнэснийг цохон тэмдэглэсэн байна.

Түүний лекцээс анхаарал татсан өөр нэг сэдэв нь уур амьсгалын өөрчлөлт юм. Дэлхий даяар уг асуудалд санаа зовниж байгаа энэ цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Нэг тэрбум мод” үндэсний хөдөлгөөн онцгой үүрэг гүйцэтгэж байгааг сайшаалаа.

Үүнээс гадна эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг тууштай дэмжихээ илэрхийлж, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар дэлхий даяар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлын төлөө тэмцэхэд багагүй цаг хугацаа, эрч хүчээ зориулснаа тодотгов.

Лекцийн дараа танхимд ирсэн зочид түүнээс богино хугацаанд сонирхсон асуултаа асууж, хариулт авсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн манай улсад өмнө нь хоёр удаа ирэхдээ өнөөдрийнх шиг Монголын ард түмэнд зориулан лекц уншиж байгаагүй тул энэ удаагийн лекцдээ ихээхэн олзуурхаж байгаагаа илэрхийлжээ . 

 

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ 1 цаг 6 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа 1 цаг 11 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно 1 цаг 12 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв 1 цаг 13 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ 1 цаг 15 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ 2 цаг 48 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ 3 цаг 12 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав 3 цаг 18 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа 3 цаг 25 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв 3 цаг 28 мин Хэлмэгдүүлэлтийн дараагийн үе Төрийн ордонд байна уу? 4 цаг 6 мин Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн байгаа шүү 4 цаг 31 мин 2026–2027 оны БНХАУ-ын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ 4 цаг 54 мин Франц цөмийн шинэ пуужингаа амжилттай туршив 4 цаг 56 мин 2026 оны Чехийн багш солилцооны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа 4 цаг 57 мин Их Британид Сирийн Элчин сайдын яам 10 гаруй жилийн дараа үйл ажиллагаагаа сэргээв 4 цаг 58 мин Дүүжин замын тээврийн төсөлд онцгой байдлын байгууллагууд идэвхтэй оролцож байна 5 цаг 7 мин Шатар сонирхогчдын ДАШТ-д Монголын баг хоёр алт, нэг хүрэл медаль хүртлээ 5 цаг 8 мин Багахангай–Хүннү хот чиглэлийн төмөр зам 89.39%-ийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 5 цаг 9 мин Г.Занданшатарын Засгийн газар эрс шинэчлэл хийх итгэл хүсэхдээ юу төлөвлөв 6 цаг 16 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид Хулгайлагдсан боломж АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... Дархан-Уул аймаг “Түмэн газрын цайны зам”-ын холбоонд элсэх ... Монгол Улс 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 30 хувиар б... Хятадын хориг тавьсны дараа Япон дахин далайн бүтээгдэхүүн э... Ходоодны эсийг инсулин ялгаруулдаг болгох генийн эмчилгээ бо... 2026 оны улсын төсвийн хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүди... Пёньян баллистик пуужин харваж, Японы тэнгисийн бүс рүү унаж... Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад анхаарна гэ... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг...
Top