x

Д.Цолмон: Цөмийн энергийн тухай хуульд тусгай АМНАТ-ийн хэмжээг УИХ шийддэг байхаар тусгасан

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж, нэн яаралтай горимоор хэлэлцэхээр тогтоод байгаа юм. Тиймээс энэ хуулийн гол агуулга, онцлог зохицуулалтуудын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Цолмонтой ярилцлаа.

-Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга юу байгаа вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр гэж батлагдсан. Энэ хөтөлбөрт дөрвөн жилд хэрэгжүүлэх 14 мега төслийг тодорхойлсон байгаа. Эдгээр төсөлд Монгол-Францын хамтарсан ураны төсөл багтсан. Ер нь энэ төслийг хэрэгжүүлэх асуудлыг аль 1997 оноос ярьж байсан боловч эрх зүйн орчин нь тодорхойгүй байсаар ирсэн. Тийм болохоор шаардлагатай эрх зүйн орчныг бэлдэх хүрээнд уг хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлчихээд байгаа юм. Гол агуулга бол цацраг идэвхт бодисыг хэрхэн ашиглах вэ л гэдэг асуудал. Одоо манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа гол хууль бол Ашигт малтмалын тухай хууль. Энэ хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахтай холбоотой харилцааг тухайлсан хуулиар нь зохицуулна гээд заачихсан.

Тэгэхээр энэ харилцаа маань Цөмийн энергийн тухай хуулиар явна гэсэн үг. Үүн дээр Ашигт малтмалын нөөц ашиглах төлбөр (АМНАТ)-тэй холбоотой зохицуулалт нь орхигдчихсон байсан. Цацраг идэвхт ашигт малтмал чинь тухайн ордынхоо нөөц хэмжээнээс хамаарахгүйгээр шууд стратегийн орд болдог. Харин манай улс 2019 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлтөөрөө стратегийн ач холбогдолтой ордын дийлэнх үр өгөөж нь ард түмэнд ногддог байх гэсэн зарчмыг тунхаглачихсан. Тэгэхээр Монгол, Францын хамтарсан Зөөвч-Овоо ураны төслийн үр өгөөжийн дийлэнх нь Монгол Улсын ард түмэнд ногддог зарчим руугаа хэлэлцээ явах ёстой. Гэтэл одоо мөрдөж байгаа эрх зүйн орчноор бол энэ стратегийн ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийгээд нөөцийг нь тодорхойлчихсон юм бол тухайн ордынхоо 50-иас багагүй хувийг төр эзэмшинэ. Хувийн эзэмшлийн хөрөнгөөр хайгуулыг нь хийсэн бол 34-өөс доошгүй хувийг нь төр эзэмшинэ гэж байгаа юм. Тийм болохоор энэ төслийн Бадрах энержи гэж компанийн 66 хувийг Францын Орона компани, 34 хувийг нь манай улсын төрийн 100 хувийн өмчит Мон-Атом компани эзэмшиж байгаа юм. Ингээд 34 хувийг нь эзэмшээд явахаар нөгөө дийлэнх үр өгөөж нь бидэнд ирэх үү гэдэг асуулт гарч ирнэ. Оюу толгойн төсөлд манайх 34 хувийг эзэмшиж, хувьцааны санхүүжилт хийж байгаа. Ингээд явахаар өрөнд унадаг тод жишээ бидэнд байна. Монгол Улсын Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 хувьд ногдох хөрөнгийг санхүүжүүлж чадах юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Хэрвээ чадахгүй бол өөр ямар хувилбар байж болох вэ.

-Тэгвэл ямар гарц, гаргалгаа байгаа юм бэ?

-Манай Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ийм стратегийн ач холбогдолтой ордуудынхаа хувь эзэмшлийг АМНАТ-өөр оруулж болно гээд заачихсан. Гэхдээ хувь хэмжээний таац нь тав. Харин Цөмийн энергийн тухай хуульд энэ зохицуулалт байгаагүй. Тийм болохоор нэмэлт, өөрчлөлтдөө тусгаж өгч байгаа юм. Ингэхдээ бид зардалд нь хяналт тавихад хэцүү. Хөрөнгө оруулахад хэцүү учраас бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцдог аргачлалыг аваад АМНАТ хэлбэрээр орлогоо бүрдүүлье гэж байгаа юм. Ингээд гурван АМНАТ-тэй холбоотой зохицуулалт орж ирж байгаа.

-Тэдгээрийг нь тайлбарлаж өгөөч?

-Бүх ашигт малтмал дээр суурь АМНАТ таван хувь байдаг. Харин ураны ислийн баяжмалын зах зээлийн үнэ ханш өсөөд байвал түүнээс шалтгаалаад бид нэмэгдүүлсэн АМНАТ тооцож байгаа. Үүнийг өсөн нэмэгдэх АМНАТ гээд байгаа юм. Одоо өнөөдөр (өчигдөр)-ийн байдлаар 80 ам.доллар байна. Үүний өсөн нэмэгдэх АМНАТ нь дөрвөн хувь болно. Энэ хувь цаашаа ес хүртэл нэмэгдэх боломжтой. Харин 34 хувиа АМНАТ-өөр оруулах юм бол үүнийг тусгай АМНАТ гээд таван хувь байхаар Ашигт малтмалын тухай хуульд заачихсан. Гэвч бид стратегийн бүтээгдэхүүн учраас уран дээр арай өөрөөр авч үзээд таацыг нь хэлбэлздэг, түүнийг нь УИХ шийддэг байхаар хуулийн төсөлд оруулчихсан байгаа. Ингээд тооцоод үзвэл нийтдээ 14 хувь болж байна. Гэвч ураны үнэ тогтмол өсөх чиг хандлагатай байгаа учраас 19 хувь болох боломжтой. Бүтээгдэхүүн борлуулалтын үнэлгээнээс шууд 19 хувийг нь бид авна гэсэн үг. Үүн дээр нэмээд татвар болон ногдол ашгаараа Үндсэн хуульд оруулсан дийлэнх хувийг авна. Мөн энэ хуулийн төслийг дагаж Компанийн тухай хуульд жижигхэн өөрчлөлт орж байгаа.

-Тэр нь юу вэ?

-Одоогийн байдлаар бид энэ төслийнхөө 34 хувийн энгийн хувьцаа эзэмшигч. Үүнийгээ давуу эрхийн хувьцаанд хөрвүүлье гэж байгаа юм. Ингэснээр ногдол ашиг нь тэргүүн ээлжинд авдаг. Тодорхой үйл ажиллагаанд нь хориг тавьдаг. Урьдчилсан тохиролцсон нөхцөлөөр ногдол ашгаа авна. Хувьцааны санхүүжилт хийхгүй байх зэрэг давуу талыг бий болгоно. Гэвч одоо байгаа Компанийн тухай хуульд энгийн хувьцааг давуу эрхэд хөрвүүлэхгүй гээд заачихсан. Тиймээс хуульд тухайлан зааснаас бусад тохиолдолд гэсэн тодотгол оруулж өгч байгаа юм. Харин тухайлан заасан нь гэхээр Цөмийн энергийн тухай хуульд төр эзэмшлийн хувиа АМНАТ-өөр орлуулж, тодорхой хувийг нь үлдээж байгаа бол тэр хувьцаагаа давуу эрхийн хувьцаагаар хөрвүүлж болно гэсэн заалт оруулчихсан.

-Тусгай АМНАТ-ийн хэмжээг тухай бүрд нь УИХ-аар хэлэлцээд шийднэ гэсэн үг үү?

-Тийм, тухайн ордын онцлог, ашигт малтмалын зах зээлийн үнийг нь харж байгаад Засгийн газар саналаа УИХ-д оруулна.

-Ураны асуудал олны анхаарлын төвд байж, араас хэл ам их дагуулдаг. Тэгэхээр хог хаягдлыг нь хэрхэх тухай заалт энэ нэмэлт, өөрчлөлт дээр оруулсан уу?

-Яг үнэн. Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглахтай холбоотой нарийвчилсан заалт нь орхигдчихсон байсан. Тиймээс энэ нэмж орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл, аюулгүй ажиллагааг хангахаас гадна байгаль орчинд ээлтэй, хамгаалах, аюулгүй байх байх чиг үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрүүлж байгаа. Мөн үүн дээр төрийн хяналтыг сайн тавьж эхэлнэ. Тухайлбал, энэ хуулийн 34.3-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хүдрийн олборлолт, олборлолт, туршилтын бүхий л үйл ажиллагаанаас үүссэн цацараг идэвхтийн хаягдлын менежментийг бүрэн гүйцэтгэх үүрэгтэй гэж оруулсан. Ингэхдээ олон улсын болон үндэсний дүрэм, журамд заасан стандартын дагуу гүйцэтгэх учиртай. Мөн энэ асуудлыг Хөрөнгө оруулалтын гэрээн дээрээ нарийвчлан тусгана.

-Хөрөнгө оруулагч тал хог хаягдлын менежментийг хэрэгжүүлэх үүрэгтэй ч яг хог хаягдлаа өөр улсад булшлах уу. Эсвэл манай улсад булшлах юм уу?

-Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр гадаад улсын цацраг идэвхт хаягдал, ашигласан цөмийн түлшийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглоно гэсэн заалт орж ирсэн. Тэгэхээр энэ тал дээр айлтгүй. Харин өөрийн улсдаа олборлосон бол булшилж л таарна. Гэхдээ олон улсын дүрэм, журамд нийцүүлж, стандартыг нь хангаад л явна. Ингэхдээ тухай бүр Цөмийн энергийн комиссын хяналтаар орно. Тусгай зөвшөөрөл авна. Энэ асуудал дээр Цөмийн энергийн газар болон Ашигт малтмалын газар хяналтаа тавиад явна. Мөнгийг нь төлөөд гадны улсад булшилдаг бол сайн л байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (105.112.76.30)
    Альбакерын зээл нь 5000 еврогоос 50000 еврогийн хооронд бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000 еврогаас 300,000 евро хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй байгаа, хүссэн зүйлээ хэлнэ үү эргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. И-мэйл. albakerloanfirm@gmail.com
    2025 оны 06 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ 22 цаг 44 мин П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зохион байгуулалтыг нь хувийн хэвшилд өгөх хэрэгтэй 22 цаг 51 мин Гадаад худалдааны бараа эргэлт 19.4 тэрбум ам.долларт хүрчээ 23 цаг 43 мин COP17 хурлын үеэр дараах чиглэлд нийтийн тээвэр үнэ төлбөргүй үйлчилнэ 23 цаг 53 мин СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орнууд Улаанбаатарт ямар шийдвэрүүд гаргах вэ? Өчигдөр 11 цаг 18 мин Садыр Жапаров 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөнө Өчигдөр 08 цаг 50 мин Японы төрийн далбааг гутаан доромжлохыг хориглосон хууль хэрэгжиж эхэллээ Өчигдөр 08 цаг 40 мин Хуситуудын халдлага эрчимжиж, Йеменд дайн дахин дэгдэх эрсдэл нэмэгджээ Өчигдөр 08 цаг 33 мин Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөжүүлж, япон хэлээр хэвлүүлсэн Өчигдөр 08 цаг 27 мин Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан Өчигдөр 08 цаг 18 мин Шатахууны түгээлт ирэх даваа гаригаас хэвийн болно Уржигдар 16 цаг 57 мин Ерөнхий сайд "Багахангай-Эмээлт" чиглэлийн төмөр замын төслийн талбайд ажиллав Уржигдар 16 цаг 34 мин АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ Уржигдар 16 цаг 27 мин Шүд, эрүү, нүүрний үндэсний төвийг байгуулахаар ажиллаж байна Уржигдар 16 цаг 19 мин Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устгана Уржигдар 16 цаг 05 мин Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган маргааш Улаанбаатарт эхэлнэ Уржигдар 16 цаг 00 мин 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Уржигдар 15 цаг 51 мин Төлбөрийн тэнцлийн урсгал данс 207.2 сая ам.долларын ашигтай гарлаа Уржигдар 15 цаг 43 мин "Төв Азийн III органик форум ба экспо–2026 "-г Улаанбаатарт зохион байгуулна Уржигдар 15 цаг 37 мин ОПЕК: Ирак улсад түүхий нефтийн олборлолт хамгийн ихээр нэмэгдлээ Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Ормузын асуудлаар Оман, Иран хоёр тохиролцоонд хүрэхэд ойрхо... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трампын энхийг төлөвлөгөөг Израилын тал няцаажээ Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... Шатахууны хямрал ба бодит байдал Ормузын хавх П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Махны учир олохгүй Н.Учралд мега төсөл агаарынх байх нь арга... Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан. Үүлшинэ, бороотой Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... "Сэлэнгэ-2026” хэмтэрсэн хээрийн сургууль амжилттай өндөрлөл...
Top