x

Д.Амгалан: НДШ-ийг аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох нь буруу

“Шинэтгэлийн гарц” судалгааны хүрээлэнгийн захирал, эдийн засгийн шинжлэх ухааны доктор Д.Амгалантай ярилцлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуйн нэгжүүдэд ихээхэн дарамт болж байгаа талаар бизнес эрхлэгчид ярьдаг. НДШ-ийн хувь хэмжээг бууруулах ямар боломж байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ их байгаагаас гадна өөр нэг том шалтгаан нь албан журмаар төлдөг. Гэтэл эргээд хүртээмжийг нь бараг авдаггүйд гол учир нь байгаа юм. Тухайлбал, НДШ төлөгч даатгуулагчийн цалингаасаа төлсөн шимтгэлийн мөнгө Нийгмийн даатгалын санд өөрийнх нь нэр дээр төвлөрч хуримтлагдан ирээдүйд тэтгэвэрт гарахдаа бөөнд нь шууд авах буюу өвлөж үлдэхгүй алга болчихдогт байгаа юм.

Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж тогтоох нь буруу. Энэ тохиолдолд цалин орлого өсч харагдахгүй. Аж ахуйн нэгжийн орлоготой уялдуулж НДШ-ийг тогтоох гэхээс илүүтэй хөдөлмөрийн капиталаас хамаарч тогтоох нь илүү үр дүнтэй. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн компани ажилтандаа өндөр цалин өгөх тусам аж ахуйн нэгжүүдэд дарамт үүсдэг гол учир нь байгааг ойлгох цаг болсон. Дараагийн гол асуудал бол хүртээмжтэй болгох. Нийгмийн даатгалын сан гэдэг бол төсвийн гадуурх тусгай сан. Тиймээс төсвийн сан шиг өөр зүйлд ашиглаж болохгүй. Мөн тусгай менежментийн ур дүй хэрэгтэй.

-Ер нь аж ахуйн нэгжүүд нийт орлогынхоо хэдэн хувийг, иргэд авч байгаа цалингийн хэдэн хувийг татварт өгч байна вэ?

-Өнөөдөр иргэн, аж ахуйн нэгж нь үйл ажиллагаанаас хамаарч 11 албан татвар, 14 төлбөр, гурван хураамжийг төлдөг. Үйл ажиллагаанаас хамааран татварын төрөл, хувь хэмжээ өөр, өөр. Жишээлбэл, зээл аваад бизнес эхлүүлбэл НӨАТ, ААНОАТ, ХХОАТ, Гаалийн татвар, НДШ, зээлийн хүү, түрээс гэх мэт татвар төлөх болдог. Энгийн ажил олгогч, ажилтан хоёр дундаас нь татвар, НДШ гэж 37 хувийг суутгадаг улс бол манайхаас өөр байхгүй. Эргээд түүнийг нь эдийн засгийн агуулгаар бус, улс төрийн популист амлалтаар зарцуулж буй явдал нь санхүү эдийн засгийн тооцоо, судалгаа, төлөвлөгөөгүй улсын санхүүг жолоодож буй аймшигтай дүр төрхийг илтгэх төдийгүй, энэ бүрдүүлсэн эх үүсвэрээр халамж тараадаг тогтолцоог өөрчлөх ёстой.

-Уг нь өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулиар намууд татварыг бууруулна гэж амласан ч Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ талаар дорвитой бодлого туссангүй гэж учир мэдэх хүмүүс шүүмжилж харагдсан. Ер нь аж ахуйн нэгжүүд татварын дарамтаас чөлөөлөхийн тулд нэн тэргүүнд ямар бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?

-Татварын сууриа өргөтгөх хэрэгтэй. Татвар төлдөг хэсэгтээ дарамт үзүүлэх биш. Ер нь бүгд сонгогдохдоо татвар нэмэхгүй, төсөв тэлэхгүй, та нарын төлөө ажиллана гэсэн. Одоо тэр нь хаана байна. Нэг хүн ч татварын талаар ярьсангүй. Татвараар бүрдсэн төсвийг нь хар. Амлахдаа жишээ нь, МАН Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна гэсэн. Харин Ардчилсан нам Монгол Улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана гэж амласан.

ХҮН нам Төрийн албыг цомхон, чадварлаг болгох, эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах замаар төсвийн зарлагын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдлыг бууруулна гэж 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө амласан. Энэ амлалтуудаас харахад төсвийн зардал 20-22 их наядаас хэтрэх ёсгүй гэдэг амлалт шүү дээ. Бодит байдал дээр энэ юу болж байна вэ. Амьдрал дээр үйлдэл нь өнгөрсөн жилийн намрын чуулганаар төсөв өргөн барихдаа 2023 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зарлагыг 20.4 их наядаар тооцож, 2024 оны төсвийн зардлын төсөөлд 22.4 их наяд төгрөг гэж төсөөлж байсан. Энэ жилийн төсвийн хүрээний мэдэгдлээр 27.4 их наяд төгрөг болж таван их наядаар нэмэгдсэн зардлын төсөл оруулсан бол өнөөдрийн төсвийн тодотголоор 30.5 их наяд төгрөг болж 3.1 их наядаар нэмэгдэж орлоо. Энэ нь ДНБ-ийн 37 хувь гэсэн үг. Тэдний сайхан амлалт бодит ажил хоёрын зөрүү ийм л байна.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаар уул уурхайн компаниудын ажилчид 14 хоногийн рейстэй болсон. Энэ нь ажиллах хүчний тоог нэмж, цалингийн зардлыг 56 хувиар өсгөсөн юм билээ. Үүнийг татварын бодлогоор залруулах боломжтой юу?

-Боломжтой гэж харахгүй байна. Уул уурхайн компаниудын хувьд шинэ ажилтнаа бэлтгэх, сургах зардлаас гадна байрлуулах байр, үйлдвэрийн өргөтгөлийн асуудал хүртэл хөндөгдөж байсан зүйл. Өөрөөр хэлбэл, төлөвлөгдөөгүй зардлын өсөлт.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна Өчигдөр 11 цаг 44 мин Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилгыг нурааж, ногоон байгууламж болгон тохижуулна Өчигдөр 11 цаг 37 мин Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа Өчигдөр 11 цаг 31 мин К.Ёолк жүдо бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 11 цаг 05 мин М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парламентын дархлаа, бие даасан байдал алдагдсаны шинж Өчигдөр 10 цаг 57 мин Алслагдсан хороо, сумдын 8200 иргэний цахим ур чадварыг сайжруулж, Дарханд цахим сургалтын төвийг нээлээ Өчигдөр 10 цаг 52 мин “Хасын хүлгүүд” Азийн аваргуудын лигээс хүрэл медаль хүртлээ Өчигдөр 10 цаг 00 мин Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв Уржигдар 20 цаг 54 мин Үндэсний аудитын газар сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, ил тод байдлыг онцлов Уржигдар 20 цаг 52 мин Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр хуулийн төслийн хэлэлцүүлэг боллоо Уржигдар 20 цаг 52 мин Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 айлын орон сууц сүндэрлэнэ Уржигдар 20 цаг 50 мин 10 дугаар хорооллын уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ Уржигдар 20 цаг 49 мин ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ Уржигдар 20 цаг 38 мин Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт онц байдал зарлав Уржигдар 20 цаг 38 мин Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар А.Үйлстөгөлдөрийг томиллоо Уржигдар 18 цаг 01 мин Тэтгэврийн зээлд тавих өр, орлогын харьцааг 50:50 болгов Уржигдар 17 цаг 14 мин Аутизмын хүрээний эмгэгийн оношилгоог эрт илрүүлэх чадамжийг сайжруулна Уржигдар 15 цаг 26 мин “Khangarid Cup” олон улсын тулааны тэмцээн “Аса арена”-д болно Уржигдар 15 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 8 дүүргийн 37 байршилд үргэлжилж байна Уржигдар 15 цаг 23 мин “Барилгын салбар дахь төр ба хувийн хэвшлийн түншлэл”-ийн талаар хэлэлцэж байна Уржигдар 15 цаг 22 мин
iИх уншсан
Л.Оюун-Эрдэнэ явж, Г.Занданшатар ирэв Айлаас эрэхээр авдраа уудал: "Алт III" хөтөлбөр Г.Уянгахишиг: Улс төрийн болон нийгмийн дэмжлэг шаардлагатай... Трамп нөхцөл байдлыг чинээнд нь тулгалаа М.Энхбадрал: Ерөнхийлөгч УИХ-ыг шахсан гэж үзвэл энэ нь парл... Манай мега төслүүдийг хэн гацаадаг вэ? Элон Маск, Дональд Трамп нар түнжин хагарав Эрдэмтэд хорт хавдрыг шинж тэмдэг илрэхээс гурван жилийн өмн... Хуульч О.Батхүү: Төр нь иргэдээ гэмт хэрэгтэн болох зам руу ... Ариун дээд ном Гол мөрний усны түвшин буурч, зарим газарт бороо орох төлөвт... Трамп авто машины татварыг нэмэх төлөвтэй байгаагаа мэдэгдэв... Хот байгуулалт, хууль тогтоомжийн шинэчлэлтэй холбоотой хоёр... Израил Ираны цөмийн байгууламжууд руу цохилт өгч, бүс нутагт... Uber Лондонд жолоочгүй такси туршина Сэлбэ дэх “20 минутын хот”-ын бүтээн байгуулалт эхэлж, 4400 ... Жанжин клубийн замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ Сэлбэ 20 минутын хотын бүтээн байгуулалт албан ёсоор эхэлж, ... ЕХ Орос, Беларусын ХАА-н бүтээгдэхүүнд гаалийн татвар нэмлээ... Т.Даваадалай: Авто замаа засахгүй бол иргэд татвараас ч их з...
Top