x

Хятадын ХБХ 43 хүний хөл бөмбөг тоглох эрхийг бүх насаар нь хасчээ

Хятадын Хөл бөмбөгийн холбоо /CFA/ тохиролцооны тоглолт хийсэн гэх үндэслэлээр 43 хүний хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гаргажээ. Тэдний дунд Хятадын шигшээ багт тоглож байсан гурван тамирчин, ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын хөлбөмбөгчин Сон Жүн Хо нар байна.

Ши Жиньпин даргын удирдлага дор Бээжингийн засаг захиргаа сүүлийн жилүүдэд Хятадын спорт, тэр дундаа хөл бөмбөгийн салбар дахь авлигын эсрэг тэмцлийг эрчимжүүлж, олон дээд албан тушаалтныг шоронд хорьсон юм.

Ши Жиньпин өөрийгөө хөл бөмбөгийн хорхойтон гэж тодорхойлдог бөгөөд эх орондоо ДАШТ-ийг зохион байгуулж, шигшээ багаа түрүүлэхийг харахыг мөрөөддөг хэмээн ярьж байсан удаатай. Гэвч авлигын дуулиан удаа дараа дэгдэж, талбай дээр урам хугарам үйлдлүүд олон жилийн турш гарч байгаагаас харахад энэ амбиц улам бүр алсарч байна.

Дээр дурдсан 43 хүний ихэнх нь хөлбөмбөгчид бөгөөд дотоодын тэмцээн уралдааны үеэр тоглолт наймаалцсан хэргийг шалгах хоёр жил үргэлжилсэн мөрдөн байцаалтын явцад нийт 128 хүн хэрэгт холбогдсон гэж Хятадын Олон нийтийн аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ. Энэ мэдээ 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Хятад, Саудын Арабын шигшээ багууд тоглохоос хэдхэн цагийн өмнө, Хятадын баг Японы шигшээд 7:0-ийн харьцаагаар хожигдсоноос хойш долоо  хоногийн дараа гарч байна.

Хятадын Хөл бөмбөгийн холбоо Хятадын Супер лигийн “Шаньдун Тайшань” ​​багт тоглож байсан Сон Жүн Хог тохиролцооны тоглолтод оролцож, авлига авсан гэж буруутгаж байсан юм. 

2022 онд Катарт болсон ДАШТ-д Өмнөд Солонгосын шигшээ багийн дөрвөн тоглолтын гуравт нь оролцож байсан хагас хамгаалагч тэрбээр 2023 оны тавдугаар сараас хойш Хятадад саатуулагдаж байгаад энэ оны гуравдугаар сард Өмнөд Солонгост буцаж ирсэн юм. Тухайн үед Хятадын эрх баригчид түүнийг “төрийн бус байгууллагын ажилтнуудаас авлига авсан байж болзошгүй” гэх үндэслэлээр саатуулсан ажээ.

Мөн бүх насаараа эрхээ хасуулсан хүмүүсийн дотор “Шаньдун Тайшань” багт тоглож байсан Хятадын шигшээ багийн тоглогч асан Жинь Жиндаогийн нэр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 6 цаг 41 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 7 цаг 48 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 8 цаг 6 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 8 цаг 7 мин Сэрэмжлүүлэг 8 цаг 10 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 8 цаг 10 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 8 цаг 12 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 8 цаг 14 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 8 цаг 15 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 9 цаг 16 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 9 цаг 19 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 9 цаг 26 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 9 цаг 36 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 9 цаг 36 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 9 цаг 40 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 12 цаг 1 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 12 цаг 16 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 13 цаг 1 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 13 цаг 5 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 13 цаг 20 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам...
Top