x

Т.Батцогт: Энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН ялна гэсэн бат итгэлтэй байна

Ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг СЕХ бүртгэж дуусаад байгаа. Удахгүй болох орон нутгийн сонгуультай холбоотойгоор АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн АН-ын дарга Т.Батцогт:

-"Нийгэмд болж бүтэхгүй байгаа асуудлыг иргэдийнхээ төлөө, зоригтой, шударгаар дуугардаг дуу хоолой болсон иргэдийн манай нам энэ удаагийн сонгуульд нэр дэвшүүлсэн. 

Ажил хийх хүн боловсрол мэдлэг өндөртэй, мэргэжлийн, мэргэшсэн байх ёстой. Ажил хийх хүмүүс тусдаа учраас манай баг мөрийн хөтөлбөр боловсруулсан. Харин иргэдийг төлөөлж ажиллах, нийслэлийн асуудалд иргэдийн дуу хоолой болж ажиллах хүмүүс өөр байх ёстой. 

АН нийслэлд өөрийн мөрийн хөтөлбөрийг дэвшүүлсэн. Энэ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах, шударга дуу хоолой болж явах хүмүүс бол манай нэр дэвшигчид. Тиймээс энэ удаагийн орон нутгийн сонгуульд ялна гэсэн бат итгэлтэй байна" гэв.

"БИ ТӨСВИЙН ХУЛГАЙЧИДТАЙ ТЭМЦЭХЭЭР НИЙСЛЭЛИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИЖ БАЙНА"

 

АН-ын гишүүн О.Батханд: 

-Өнөөдөр манай нийгэмд хяналтын тогтолцоо байна уу. Бидний төлж буй татварын мөнгө юунд урсаж байгаа вэ. Үүнд хүчтэй дуугарах хүчтэй сөрөг хүчин нийслэлд байна уу.

Бид эрх баригчидтай бялуу хувааж идээд сууж болохгүй. Эвдэрхий замтай Монгол улс жил бүр гантиг чулуугаар бордюр сольдог. Энэ нь хяналтгүй байгаагийн шинж. Жил бүр өвлийн хүйтэнд агаарын бохирдлоос болж хэдэн арван хүн амь насаа алддаг. Гэтэл дэлхийн дайнтай улс орнуудын хэмжээнд амь насаа алддаг. Ийм эмгэнэлтэй бөгөөд гашуун түүхийг бид цаашид давтах ёсгүй. Тиймээс хатуу хяналттай сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийн тулд нийслэлийн АН-ын зүгээс 44 залууг илгээсэн. Хамгийн гол нь бид асар их мөнгө, эрх мэдлийн эсрэг явж байгаа. Ард түмэн дэмжинэ гэдэгт итгэж байна. 

Миний аав төр нийгмийн нэрт зүтгэлтэн, эх оронч З.Дорж амьд ахуйдаа "хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян, Монгол баян хэмээн" хэлсэн яруу найрагч байсан.

Миний аав малчдын мал хулгайд алдагдахад өөрийнхөө машинаар гараад малын хулгайчидтай тэмцдэг байсан. Харин би төсвийн хулгайчидтай тэмцэхээр нийслэлийн сонгуульд нэр дэвшиж байгаа юм.

Бид дөрвөн жилийн хэлэх үг, хийсэн ажилтай хүчтэй сөрөг хүчин байх болно. Ухаантай сонголт хийнэ гэдэгт бид итгэж байна. 

"АН-Д БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЬЕ. НАМАЙГ ХҮН ТООДОГ НАМ БАЙДАГ ЮМ БАЙНА"

АН-ын гишүүн Ө.Эрдэнэболд: 

-Миний хувьд хуваариа бизнес хийдэг. Яагаад энэ намд орж, сонгуульд нэр дэвших болсныг хүмүүс гайхаж байх шиг байна. 

Ер нь бол биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Миний хувьд нас 40 гарч, биеэ, гэрээ засчихсан. Өөрийн гэсэн тодорхой бизнестэй болсон. Одоо улс орны эрх ашгийн төлөө явах ёстой гэсэн миний дотоод үзэл бодол бий. 

Нууж хаахгүй хэлэхэд би АН-д дөнгөж саяхан орсон. АН-ынхан намайг нийгэмд тодорхой хэмжээний нөлөө үзүүлдэг, хүмүүсийн дэмжлэг авдаг учраас албан ёсоор урьсан. АН-д баярлалаа гэж хэлье. Намайг хүн тоодог нам байдаг юм байна.

"СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ГЭР ХОРООЛОЛТОЙ БҮСЭД НЭР ДЭВШСЭН"

 

АН-ын гишүүн, Люмино хамтлагийн дуучин Б.Батхишиг: 

-Миний бие энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН-аас нэр дэвшихээр шийдсэн. Т.Батцогт дарга өмнө нь "манай намд хэн ч элсээд, нэр дэвшиж болно" гэж хэлж байсан. Би бол үүний нэг жишээ. Иргэдийн өмнөөс хуралд сууж буй хүмүүс намын цүнх баригчид биш байх ёстой. Иргэдийн төлөө тэмцэж чадах хүмүүс иргэдийн төлөөлөгчийн хуралд байх ёстой. Өнөөгийн намын систем цүнх баригч, хамаатангийн систем байгаа. Үүнийг жаахан ч гэсэн өөрчлөх хэрэгтэй. 

Миний хувьд алслагдмал, Сонгинохайрхан дүүргийн гэр хороололтой бүсэд нэр дэвшсэн. Улаанбаатар хотод зарим газартаа аз жаргалтай амьдарч байгаа байх. Зарим газар нь маш хөгжилгүй байна. Ер нь тухайн газарт нь хөгжлийг авч очвол заавал хотын төв рүү ирэх шаардлагагүй. Алслагдмал газарт хотын соёл, гэгээрлийг хүргэх хэрэгтэй. Энэ тал дээр илүү анхаарч дуугарах болно. 

Би хэзээ ч улстөрч болно гэж боддоггүй. Би бол улстөрч биш, чөлөөт уран бүтээлч. Өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг хүн. Нийгмийн хариуцлагын хүрээнд уран бүтээлч хүн уран бүтээлдээ шүүмжилж байдаг. Би үүний дуу хоолой байсаар ирсэн.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 16 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 1 цаг 24 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 4 цаг 28 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 4 цаг 35 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 4 цаг 46 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 5 цаг 3 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 5 цаг 13 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 5 цаг 13 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 5 цаг 16 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 5 цаг 18 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 5 цаг 21 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 5 цаг 22 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 5 цаг 24 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 5 цаг 24 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 5 цаг 25 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 5 цаг 28 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 5 цаг 28 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 5 цаг 29 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 7 цаг 37 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 8 цаг 51 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top