x

Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг 2027 онд ашиглалтад оруулна

Гэрэл зургийг MPA агентлаг

Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр 280, 281 дүгээр тогтоолоор Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, суурин дээр нь Чингис хааны музей байгуулсан. Мөн Байгалийн түүхийн музейг хотын төвөөс 1.8 км-т буюу Их Тэнгэрийн аманд шинээр барихаар болсон байдаг. 

Их тэнгэрийн аманд 6.6 га газарт Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлж, музейн шинэ барилгыг гурван блок бүхий 39,000 метр талбайтайгаар 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тэгвэл уг барилгын ажлын нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо

Нээлтэд Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар (ЗГХЭГ)-ын дарга Н.Учрал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Боловсролын сайд П.Наранбаяр тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон байна. Уг музей ашиглалтад орвол хэмжээгээрээ Ази тивдээ долдугаарт эрэмбэлэгдэх Байгалийн түүхийн музей болох юм.

У.Хүрэлсүх: 

-"Монголчууд бидний эртнээс дээдэлж ирсэн Богдхан уулын хормой, Туул голын хөвөөн дээр Байгалийн түүхийн музейн бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

Өнөөдөр та бид эх орныхоо томоохон бүтээн байгуулалтын нэг болох музейн барилгыг эхлүүлж, амьд нь гэрч нь болж үлдэж байгаадаа баяртай байна.

Миний бие Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ард түмнийхээ оюун санаа, гэгээрэлд дорвитой хөрөнгө оруулалт хийх томоохон бүтээн байгуулалтын ажил хийх шаардлагатай гэж үзэж байлаа.

Бид Соёлын яамгүй 24 жил явж ирсэн. Соёл урлаггүй ард түмэн, төр засаг гэж хэзээ ч байх боломжгүй зүйл. Тиймээс Монгол төр энэ салбарт их анхаарал тавих ёстой.

Ард түмнийг соён гэгээрүүлж, хүнийг хүмүүжүүлдэг салбар учраас бид соёлын бодлогыг онцгой анхаарах хэрэгтэй юм. Төр өөрийнхөө хайр халамжийг чиглүүлж байх ёстой салбар билээ.

Тийм учраас Чингис хаан үндэсний музей, байгалийн түүхийн музей, төв номын сан, үндэсний урлагийн их театр гэх мэт томоохон төслүүдийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр хичээлээ. Цар тахлын он жилүүд манай улсын их бүтээн байгуулалтын ажлыг зогсоосон. 

Монголд ирж байгаа бүх гаднын жуулчид Чингис хааны музейг үздэг болсон. Энд зөвхөн музей биш соён гэгээрэл, шинжлэх ухааны төв болж хувирсан. Үүнийг дагаад Чингис хаан судлал хөгжиж байна. 

Үүн шиг олон саад бэрхшээлийг даван туулсан ч Байгалийн түүхийн музейн шинэ барилгын ажлаа эхлүүлэхэд бэлэн болсонд чин сэтгэлээсээ талархаж байна. Аялал жуулчлалаа хөгжүүлье гэвэл гаднынханд үзэж харах юм их байлгах ёстой. Өнөөдөр Монголд ирээд үзэх юм бага байна. Зөвхөн музейгээс гадна үр хүүхдүүдтэйгээ ирж салхилдаг, амралт зугаалгын төв болоосой гэж хүсэж буй. 

Мөн энэ музей иргэдэд үйлчлэх цогцолбор төдийгүй олон улсын байгалийн шинжлэх ухааны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах судалгааны эх сурвалж болох ёстой. Шинжлэх ухааны төв болгохыг зорьж байна.

Тиймээс уг музейг цаашид Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний музей болгон бүтэц зохион байгуулалт, үзмэр, сан хөрөнгийг нь бэхжүүлж, үйл ажиллагааных нь цар хүрээг өргөжүүлэх нь зүйтэй гэж үздэг. 

Музейн бүтээн байгуулалтын ажлыг товлосон хугацаанд нь дуусгаж, ашиглалтад оруулах чиглэлийг Засгийн газар, нийслэлийн удирдлагын зүгээс онцгой анхаарч, тулгамдсан асуудал бүрийг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэхийг үүрэг болгож байна.

Үүнд хяналт тавихаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт орон тоо гаргахаар төлөвлөсөн. Музейн бүтээн байгуулалтын ажилд оролцож буй бүх хүнд ажлын өндөр амжилт хүсье" гэв. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 1 цаг 31 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 2 цаг 39 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 5 цаг 43 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 5 цаг 50 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 6 цаг 2 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 6 цаг 18 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 6 цаг 28 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 6 цаг 29 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 6 цаг 31 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 6 цаг 33 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 6 цаг 36 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 6 цаг 37 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 6 цаг 39 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 6 цаг 40 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 6 цаг 41 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 6 цаг 43 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 6 цаг 44 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 6 цаг 44 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 8 цаг 52 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 10 цаг 7 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top