x

Пауэрлифтингийн ДАШТ-аас алт, мөнгөн медаль зэрэг хүртсэн анхны Монгол тамирчин M.Балжинням боллоо

2024 оны Пауэрлифтинг Өсвөр, Залуучуудын ДАШТ Мальта улсад энэ сарын 28-наас есдүгээр сарын наймны хооронд зохион байгуулагдаж байна. Энэхүү тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс 750 гаруй тамирчин оролцож байгаа юм. 

Манай улсын хувьд энэхүү тэмцээнд гурван тамирчин оролцож байгаа бөгөөд өчигдөр буюу тэмцээний эхний өдөр “SBD Strength” клубийн тамирчин, спортын мастер M.Балжинням -74 кг-ийн төрөлд 207.5 кг шахаж, улмаар аваргын алтан медалийн тавцан дээр зогслоо. 

Түүгээр ч зогсохгүй, суулт 255 кг IV байр, таталт 250 кг IV байранд шалгарч, нийлбэр дүнгээр 712.5 кг өргөж, давхар мөнгөн медаль хүртсэн юм.

Тэрээр ийнхүү Монголын Пауэрлифтингийн спортын түүхэнд залуучуудын Пауэрлифтингийн ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны тамирчин болж, түүхэн амжилтыг бүтээж буй нь энэ. 

Түүний дасгалжуулагч багшаар Монголын Пауэрлифтингийн холбооны болон олон улсын шүүгч, “SBD Strength” клубийн багийн ахлагч ОУХМ С.Минжбаатар болон Б.Дүвжид нар ажилладаг юм. Харин ирэх арваннэгдүгээр сард Исланд Улсад зохиогдох насанд хүрэгчдийн ДАШТ-д дасгалжуулагчид нь өөрсдөө оролцох тул бэлтгэл сургуулилтын хуваариас шалтгаалан тэд энэ удаа Мальта улсыг зорьж чадаагүй аж. Тэгсэн ч боломж бололцоогоо ашиглан, бэлтгэл болон тэмцээний турш тасралтгүй гар утсаараа дүрст дуудлага хийж, тамирчнаа дасгалжуулсаар аваргын тавцан дээр зогсож, төрийн дууллаа эгшиглүүлэхэд нь тусалжээ.

Тамирчин М.Балжинням болон багш дасгалжуулагч, багийн гишүүд, Монголын Пауэрлифтингийн спортыг сонирхогч бүх залуустаа халуун баяр хүргэхийн сацуу тэмцээнд оролцож буй бусад тамирчдадаа амжилт хүсье. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • За боль (127.0.0.1)
    Зүрх чинь томроод наслахгүй шүү. Дэмий спорт шүү.. эртхэн боль.. элдэв тайл данкрад кран гарчихаад байхад.. Бодибилдинг гэж бурханы хуулыг зөрчиж тариа шахаж өрсөлддөг бузар спорт байна бас..
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
    • Zail tsaashaa
      2024 оны 08 сарын 30
    • Zailoo teneg ats mine
      .
      2024 оны 08 сарын 30
  • Suwd (127.0.0.1)
    Mundag shvv nzdaa amjilt. Oshoo ilvvg hiij bvteegeerei.
    2024 оны 08 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна 7 цаг 26 мин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдлөө 8 цаг 33 мин Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ 8 цаг 51 мин МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа 8 цаг 53 мин Сэрэмжлүүлэг 8 цаг 55 мин Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин сайд Г.Койшибаев “Найрамдал” медалиар шагнууллаа 8 цаг 55 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид зочилж, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиров 8 цаг 58 мин Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралдааныг өндөрлүүллээ 8 цаг 59 мин Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байна хэмээн шүүмжилжээ 9 цаг 1 мин Сэлэнгэ аймагт орхигдсон сургуулийн барилгыг сэргээн, барилгын цэргийн анги байгуулна 10 цаг 1 мин П.Сайнзориг: АН үл ойлголцлоо нам дотроо шийдээд, парламентын үйл ажиллагаанд хэвийн оролцох ёстой 10 цаг 4 мин Төв аймаг нийтийн тээвэр, захиалгат үйлчилгээний аппликэйшн хөгжүүлнэ 10 цаг 11 мин Энхтайваны өргөн чөлөөн дэх автобусны буудлыг халаас зогсоолгүй болгож, нийтийн тээврийн хөдөлгөөнийг сайжруулна 10 цаг 21 мин Дотоодын цэргийн алба залуучуудад амьдралын шинэ алхмыг нээж байна 10 цаг 21 мин С.Бямбацогт: 100 тэмээгээ чононд идүүлчихлээ гэсэн мессеж иргэнээс ирсэн 10 цаг 25 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1100 давлаа 12 цаг 46 мин Галт зэвсгийн гэрчилгээтэй холбоотой 14 төрлийн үйлчилгээг цахимаар аваарай 13 цаг 1 мин Чанаргүй сургалттай авто сургуулиуд зам тээврийн осолд нөлөөлж байна 13 цаг 47 мин Барилгын салбарын ажиллах хүчний эрэлт эрс нэмэгджээ 13 цаг 51 мин Монголд тахийг дахин нутагшуулах хамтын ажиллагааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов 14 цаг 5 мин
iИх уншсан
Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top