x

УИХ-ын сонгуулиар "дайн", "геополитик" ярьж буй нэр дэвшигчид

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-26 хүртэл үргэлжилж, нам эвсэл, нэр дэвшигчид сонгогчдод мөрийн хөтөлбөрөө танилцуулна. 

Сонгогчидтой уулзах үеэр нэр дэвшигчид дайн болон геополитик гэх үгийг хэрхэн ашиглаж суртал ухуулга хийж байгаа талаар мэдээлэл хүргэж байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төвийн бүсийн сонгогчидтой уулзах үеэр "Өмнөх сонгуулиуд энхийн цагт болдог байсан. Энэ удаагийн сонгууль ОХУ дайнтай, цар тахлын дараах, Газын зурвас гэсэн олон газар дайн байлдаантай цаг үед болж буйгаараа онцлогтой. 

Ийм ч утгаараа энэ удаагийн сонгуулийг зөвхөн Монгол улсын хил дотор болж байгаа гэж бодож болохгүй. Улс, хил дамнасан технологийн маш томоохон нөхцөл байдал, дэлхийн хүчтэй гүрнүүдийн сөргөлдөөний талбар болсон томоохон улс төрийн нөхцөл байдлын дунд болж байна. 

Том гүрнүүдийн сөргөлдөөний дунд хөгжиж буй улс орнууд хүнд хэцүү нөхцөл байдалд орсон байдгийг дэлхийн түүх нотолдог. Дэлхийн нэгдүгээр дайны үеэс эхэлсэн энэхүү нөхцөл байдал хоёрдугаар дайн дуусах үед бидний мэдэх Герман, Солонгос улс дундуураа хоёр хуваагдсан. 

Тийм ч учраас дэлхий дахинд маш том хэмжээний өөрчлөлт авч ирэх улс төрийн сонгуулийн өмнө ирлээ. Энэ жил дэлхийн 62 улсад улс төрийн сонгууль болж байна.

Энэхүү 62 улсын сонгуулийн дараа дэлхийн газрын зураг өөрчлөгдөх хэмжээний нөхцөл байдал үүсэж болзошгүй гэдгийг олон улсын судлаач нар анхааруулсан.

Өмнөх сонгуульд МАН ялахын төлөө ордог байсан. Энэ удаад МАН ялагдах ямар ч эрхгүй гэдэг утгаар сонгуульд орж байна" хэмээн ярьжээ.

Мөн ерөнхийлөгч асан Х.Баттулга Булган аймгийн сонгогчидтой уулзах үеэр "Өнөөдөр дэлхий дахины байдал ямар байгааг хэнээр ч хэлүүлэхгүй мэдэж байгаа байх. Хойд хөрш дайн, дажинтай байна.

Урд хөрш эдийн засгийн талаараа дэлхийн том гүрнүүдтэй байлдаад эхэлсэн. Бид хаана нь хэнтэй яаж оролцох юм бэ гэдэг түүхэн сонголт давхар явж байгаа шүү" гэжээ.

Түүнчлэн шадар сайд С.Амарсайхан өнөөдөр бөхчүүдэд цол олгох үеэр "М.Бадарч панангин хэрэглэсэн гэж хүн итгэхийн аргагүй сонин юм ярьж үндэсний өв соёлоо сулруулж болохгүй. 

Ялангуяа олон улсад геополитикийн асуудал хурцадмал байгаа. Томоохон улс орнуудын геостратегийн байр суурь ойлгомжгүй, тодорхойгүй огцом өөрчлөгдөж байна.  Дэлхий ертөнцөд энх тайван, аюулгүй байдал эрсдэлтэй бөгөөд тогтворгүй байгаа. 

Цаашилбал хөгжингүй улс орнууд мэдээлэл технологи, хиймэл оюун ухаан, биотехнологи, амьтны болон байгалийн гаралтай вирусийн хувьсал гээд асар олон эрсдэл монголчуудын өмнө байгаа. 

Энэ цаг үед монгол түмэн цаашид хэрхэн оршин тогтнох вэ гэх асуулт монгол хүн бүрийн оюун санаа зүрх сэтгэлийг тогшиж байна" гэв.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“И-Монгол" академи ШШГЕГ-тай хамтран ажиллаж байна 11 цаг 36 мин Н.Ганибал: Ирэх сарын 20-ны дотор АН их хурлаа хийнэ 12 цаг 44 мин МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хуулийн төслөөр мэдээлэл сонсов 15 цаг 48 мин Экологийн улсын олимпиадыг “Бадрах Энержи” компани дэмжиж ажиллалаа 15 цаг 54 мин Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 16 цаг 6 мин Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хувийн өмчийг хамгаална гэж байх уу? 16 цаг 23 мин Афганистаны эрх баригчид шатрын спортыг тодорхойгүй хугацаагаар хориглов 16 цаг 33 мин Пакистан Энэтхэгийн эсрэг том хэмжээний цэргийн ажиллагаа эхлүүлэв 16 цаг 33 мин Ромын шинэ пап XIV Леогийн тухай сонирхолтой баримтууд 16 цаг 36 мин Москвагийн Улаан талбайд Ялалтын баярын парад болж, олон улсын лидерүүд оролцлоо 16 цаг 37 мин АНУ, Хятадын татварын асуудлаарх хэлэлцээ ахиц дэвшилтэй өндөрлөж, харилцаа “дахин сэргэж” байна 16 цаг 41 мин Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсөлттэй гарлаа 16 цаг 42 мин “Made in Mongolia-2025” экспо Сидней хотод болно 16 цаг 43 мин Монголын жүдочид Астана хотын “Их дуулга”-аас гурван хүрэл медаль хүртлээ 16 цаг 44 мин Биткоины ханш 105 мянган ам.долларт хүрч шинэ дээд амжилт тогтоолоо 16 цаг 45 мин Хүүхдийн парк хоёр шинэ тоглоомтой болжээ 16 цаг 48 мин Дотоод худалдааны орлого өсөлттэй гарч, бүтэц өөрчлөгдлөө 16 цаг 48 мин Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна 16 цаг 49 мин Ленин клубын залгаа барилгыг шүүхийн шийдвэргүйгээр албадан нураалаа 18 цаг 57 мин Улаанбаатарын соёлын өдрүүд Будапешт хотод болж байна 20 цаг 11 мин
iИх уншсан
Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... Л.Оюун-Эрдэнийн "шоронд" орсон тендерийн хэвлэл мэдээлэл хув... Манай Ерөнхийлөгч ямар баярт оролцоод ирэв? 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top