Өглөөний хоолгүй байх нь хэнийг ч аятайхан болгохгүй. Эрүүл мэндээр ч сайн байлгахгүй. Үүний зэрэгцээ өглөөний хоол үр нь бидний хүссэнээр бидэнд нөлөөлөхгүй.
Энэ талаар Францын Монпелье хотын их сургуулийн хоолны мэргэжилтэнгүүд нэгэн амттай судалгааг явуулжээ. Тэд янз бүрийн өглөөний хоолоор хүмүүсийг хооллоод хоёр цагийн дараа тэдний нүүр царайны өнгө аясыг хэмжиж үзсэн байна.
Өдрийн эхний хоол нь бидний сэтгэл санааг өргөхөөс гадна организм дэх бэлгийн гормонид нөлөөлдөг байна. Тэр гормоноос болоод бидний эмэгтэйчүүдэд харагдах өнгө зүс өөрчлөгддөг гэнэ.
Жишээлбэл, цардуул ихтэй эсвэл амттай чипс, жигнэмэг глюкозын төвшинг нэмэгдүүлсний улмаас эрчүүдийг эмэгтэйд аятайхан харагдуулдаг. Харин тийм хоол идсэн эмэгтэйчүүдийг эрчүүдийн нүдэнд аятайхан болгодоггүй гэнэ. Тэр нь цусан дахь сахарын өндөр хэмжээ арьсыг хөгшрүүлж, өнгө зүсэнд нөлөөлдөг гормоныг дардагтай холбоотой. Бас өөх тостой, уураг ихтэй хоол (бекон, өндөг) эрчүүдийг аятайхан харагдуулдаг ч эмэгтэйчүүдэд энэ талын нөлөө нь бага.
Хатагтай нар бялуу, шарсан хайрсан хоолонд их байдаг шахмал нүүрс ус огт таарахгүй ба идэх хэрэггүй. Энэ нь эрчүүдийн нүдэнд эмсийг огт сайхан харагдуулахгүй.
Эмэгтэйчүүдэд сайхан харагдахад нь десерт огт нөлөөлөөгүйд эрчүүд баярлах ёстой нь энэ судалгаагаар тогтоогджээ.
Мэргэжилтнүүдийн судалгаа нь цаашид биолог, нийгэм судлал, хоолны судлал зэргийн нийлбэр холболт дээр илүү сонирхолтой үр дүнд хүргэж магадгүй гэсэн найдвар төрүүлжээ.
Daily Mail сонины материалаас...
М.ЦОГТ