x

С.Баатаржав: Гарын хугарал, мултралын үед буруу боосноос болж тайрагдах, амь насаа алдахад хүргэдэг

Гарын хугарал, мултрал болон зөөлөн эдийн гэмтлийн үед анхны тусламжийг зөв үзүүлэх, мэргэжлийн эмчид хандах нь учирч болохуйц ноцтой хүндрэл, эрсдэлээс сэргийлэх чухал ач холбогдолтой талаар ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасгийн зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор С.Баатаржав мэдээлэл, зөвлөмж өглөө.

Тэрээр "Осол гэмтлийн үед ясны хугарал, мултрал үүсдэг. Хугарлын үед эмийн болон мэс заслын эмчилгээний аргыг хэрэглэдэг.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс бэртэж, гэмтсэн тохиолдолд нэгэндээ анхны тусламжийг үзүүлдэг байсан. Орчин үеийн шинжлэх ухаан хөгжихөөс өмнө манай оронд болон бусад улсад уламжлалт анагаах ухаан хөгжиж ирсэн.

Уламжлалт анагаах ухаан хөгжиж, маарамба нар сургалтад хамрагдаж, хугарлын үед гар заслыг хийж савх модоор чиг тавьдаг байв. 

Сүүлийн үед анагаах ухааны анхны мэдэгдэхүүнгүй, сургуульд сураагүй хүмүүс эрхтний хугарлын үед бариа засал хийж, буруу боосноос хүндрэлүүд гараад байгаа юм. Үүнийг мэргэжилтнүүд бариачийн балаг гэж ярьдаг. Энэ эмгэгийг тайлбарлахад тухайн эрхтний хугарал, мултралын үед гар засал хийж, савх модоор чиг боолтыг хийж байгаа юм. Мэргэжил эзэмшээгүй, сургуульд нь сураагүй хүмүүс буруу боосноос болж, тухайн мөчний цусан хангамж алдагдан удаан дарагдлын хам шинж буюу цусгүйжих эмгэг үүсдэг. Цусгүй болсноос тухайн эрхтэн үхжих, үхжилээс болж хүн хордох, амь насанд хүрэх хүндрэлүүд гардаг юм.

Хугарал, гэмтлийн үед анхны тусламжийг буруу үзүүлснээс хүндэрсэн хүмүүс ГССҮТ-д нэлээд ирдэг. Энэ тохиолдолд мэс заслын болон эмийн эмчилгээг хийдэг. Улмаар хүний гар тайрагдах, амь насаа алдахад хүргэдэг. Цусгүй болсноос бөөр, элэгний дутмагшлууд үүсэж, хүндрэх нөхцөлтэй байдаг.

Иймд гэмтэж, бэртсэн үед болж өгвөл эмнэлгийн байгууллагад хандаж, анхны тусламж аван эмчилгээгээ хийлгэж байхыг зөвлөе" гэж зөвлөлөө.

Тус эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өчигдөр 343 хүн үйлчлүүлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 2 цаг 15 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 2 цаг 16 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 2 цаг 17 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2 цаг 18 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 2 цаг 19 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 2 цаг 20 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 2 цаг 26 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 52 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 5 цаг 6 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 5 цаг 10 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 5 цаг 12 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 5 цаг 14 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 5 цаг 16 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 5 цаг 17 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 5 цаг 19 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 5 цаг 21 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 5 цаг 26 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 5 цаг 28 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 5 цаг 29 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 5 цаг 29 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top