x

Т.Хулан: Цагаан сараар бага насны хүүхдийг битгий үнс, өвчлүүлэх эрсдэлтэй

Сар шинийн баярын өдрүүдэд золголт хийхдээ бага насны болон нярай хүүхдийг үнсэх нь олон төрлийн халдварт өвчин халдаах эрсдэлтэй байдаг. Энэ талаар Бриллиант эмнэлгийн Нүүр ам согог заслын их эмч Т.Хулан зөвлөмж өглөө.

-Хүний аманд хичнээн төрлийн нян бактери байдаг вэ?

-Насанд хүрсэн хүний шүлсэнд дунджаар 70 төрлийн нян бактер байдаг. Бага насны хүүхдийн дархлаа бүрэн тогтоогүй байдаг тул амьсгалын зам, хоол боловсруулах эрхтний өвчин, арьсны харшил үүсгэх, чих хамар хоолойн өвчинд өртөмтгий болгох зэрэг эрсдэлтэй байдаг. Мөн зарим тохиолдолд хүүхдэд амиа алдсан тохиолдол гарч байсан. Тиймээс бага насны хүүхдийг аль болох үнсэхгүй байх хэрэгтэй.

-Эдгээрээс хүний биед хамгийн эрсдэлтэй бактерийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаад өгөөч?

-Дээр дурдсан нян бактериас стрептококк мутанс буюу S.mutans бактери нь амны хөндийн бүх хэсэгт байдаг. Уг бактери сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүнтэй нэгдсэнээр урвалд орж хүчил ялгаруулан шүдний пааланг гэмтээдэг байна. Ингэснээр маш хурдан шүд цоордог.

-Том хүмүүс бага насны хүүхдэд үнсвэл ямар сөрөг нөлөө үзүүлдэг юм бол?

-Бага насны хүүхдийг үнсэх үед амьсгал болон шүлсээр дамжин амьсгалын замын халдварт өвчин болоод өөр бусад төрлийн өвчин халдварлах боломжтой. Тэр тусмаа нярай хүүхдийг огт үнсэж болохгүй учир нь нярай хүүхдийн дархлааний систем дөнгөж хөгжиж байдаг тул ямар нэгэн нян бактерийг эсэргүүцэх чадамж сул тул маш хурдан өвчилдөг.

-Тэгвэл хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс зөвлөгөө, зөвлөмж өгөөч?

-Зөвхөн баяр ёслол гэлтгүй хүмүүс хүүхдийг өхөөрдөн үнсэх нь маш элбэг байдаг. Эцэг эхчүүд хүртэл хүүхдийнхээ уруул дээр үнсэх амнаасаа хооллох зэргийг нэг их ойшоодоггүй. Гэвч энэ нь өөрийн амны хөндийд байгаа бүх иян бактерийг хүүхдэдээ бэлэглэн, өвлүүлэн үлдээж байгаа хэрэг. Ингэснээр ямар эрсдэлтэйг бусдад аль болох түгээж, хүүхдийн амны эргэн тойронд, хацар гэх мэт газар бус дух зулайн дээр нь үнсэх биш үнэрлэх нь илүү зүйтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 1 цаг 5 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 1 цаг 6 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 1 цаг 7 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 1 цаг 8 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 1 цаг 9 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 1 цаг 10 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 1 цаг 16 мин ХЗХ: Амь, Амьдрал 2 цаг 42 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 3 цаг 56 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 4 цаг 0 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 4 цаг 1 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 4 цаг 4 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 4 цаг 5 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 4 цаг 7 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 4 цаг 8 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 4 цаг 11 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 4 цаг 16 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 4 цаг 18 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 4 цаг 18 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 4 цаг 19 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top