x

В.Нямцэнгэл: Тэмбүү өвчний халдвар жил бүр нэмэгдэж байна

Тэмбүү өвчний халдвар жил бүр нэмэгдсээр байгааг АШУҮИС-ийн Халдварт өвчин судлалын тэнхимийн багш, доктор В.Нямцэнгэл хэллээ.

Тэрээр "Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд тэмбүү өвчин нэмэгдэх хандлагатай байна.

Манай улсад бүртгэгдэж буй нийт халдварт өвчин дотор бэлгийн замаар дамжих халдварын эзлэх хувь 40 орчим байна. Үүний дийлэнх хувийг тэмбүү өвчний тохиолдол эзлээд, өвчлөл буурахгүй, жил бүр нэмэгдэх хандлагатай байна.

Тэмбүү өвчин халдвартай хүнээс хүнд халддаг. Цус болон бусад биологийн шингэнүүдээр гадагшилж, эдгээрээр бохирлогдсон эд зүйлсээр ховор тохиолдолд халдварлах боломжтой хэдий ч хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд орох үед голчлон дамждаг.

Мөн бохирлогдсон зүү тариур, эмнэлгийн багаж хэрэгслээр тэмбүү өвчин дамждаг. Халдвартай ээж жирэмсний үедээ шинжилгээнд хамрагдаж, эмчлүүлээгүйгээс хүүхдэд халдаж, төрөлхийн тэмбүү өвчнийг үүсгэдэг.

Ямар нэг шинж тэмдэг илрээгүй ч тэмбүү өвчнийг ийлдэс судлалын оношилгооны аргуудаар шинжилгээ өгснөөр халдвартай эсэхээ мэдэх боломжтой.

Хэрэв ямар нэг эрсдэлд өртсөн гэж үзвэл Улаанбаатар хотод ХӨСҮТ, өрхийн эмнэлэг, аймаг, сумын эрүүл мэндийн төвүүдэд түргэвчилсэн эрт илрүүлгийн шинжилгээ хийгдэж байгаа.

Тэмбүү өвчнийг эмчийн зааврын дагуу эмийг хэрэглэснээр бүрэн эмчлэх боломжтой. Эмчилгээ дууссаны дараа давтан хяналтын шинжилгээг эхний жилдээ улирал тутамд, хоёр дахь жилээс зургаан сар тутам ийлдэс судлалын шинжилгээ сөрөг болох хүртэл эмчийн хяналтад байна.

Уг өвчнөөр дахин өвдөж болдог учир хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, арьс гэмтээх үйлдлүүд хийхээс зайлсхийх байдлаар тэмбүүгийн халдвараас урьдчилсан сэргийлэх боломжтой" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 2 цаг 17 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 2 цаг 17 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 2 цаг 18 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2 цаг 19 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 2 цаг 21 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 2 цаг 22 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 2 цаг 28 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 53 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 5 цаг 7 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 5 цаг 11 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 5 цаг 13 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 5 цаг 16 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 5 цаг 17 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 5 цаг 18 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 5 цаг 20 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 5 цаг 22 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 5 цаг 28 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 5 цаг 29 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 5 цаг 30 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 5 цаг 31 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top