x

Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээнд 18 багийн 108 хүүхэд оролцож байна

Дунд сургуулийн сурагчдын шүд, амны хөндийн эрүүл мэндийг дээшлүүлэх, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлэх, шүд угаахын ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах зорилгоор уламжлал болгон зохион байгуулдаг “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээн “Өнөр бүл” хүүхдийн төвд болж асрамж, халамжийн дөрвөн төвийн 18 багийн 108 хүүхэд оролцож байна.

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас улс орон даяар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сараас эхлүүлсэн. Эрт илрүүлэгт хамрагдсан нийт иргэдийн 86.7 хувь нь шүд цоорох өвчтэй нь тогтоогдсон.

Тэр дундаа 0-17 настай хүүхдүүдийн шүдний цооролтын өвчлөл 90 хувьтай байгаа нь энэ тал дээр анхаарал хандуулах цаг болсныг илтгэж байна. Тиймээс Засгийн газраас энэ тал дээр арга хэмжээ авч ажиллах үүргийг Эрүүл мэндийн яаманд өгч, өнгөрсөн наймдугаар сард 322 тоот тогтоол гаргаж “Эрүүл шүд” арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон.

“Эрүүл шүд” арга хэмжээгээрээ дамжуулан хүүхдүүдэд багаас нь шүд, амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, мэдээллийг үнэн зөв өгч, дадал хэвшлийг суулгах юм” гээд өнгөрсөн гурван сарын хугацаанд ЭМЯ орон нутгийн захиргаа, мэргэжлийн ТББ-уудтай хамтран Өмнөговь, Өвөрхангай, Төв, Орхон аймагт “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-ийг амжилттай зохион байгуулсныг хэллээ.

Дэд сайдын хэлсэн үгэндээ дурдсан аймгуудад зохион байгуулсан “Шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д нийт 680 хүүхэд, 160 орчим багш хамрагдаж, 250 орчим шүүгч зохион байгуулагч нарыг бэлтгэсэн байна. Эдгээр хүүхэд, багш нар тэмцээнд оролцохоос гадна шүд амны хөндийн эрүүл мэнд, шүд арчилгааны талаар бүрэн мэдлэг, хандлага, дадалтай болж, ЭМЯ-ны “Эрүүл мэндийн элч” болон томилогдож, үе тэнгийнхэн, багш, эцэг эхчүүд, ах дүү нартаа эрүүл мэндийн талаар хичээл зааж, олон төрлийн нөлөөллийн ажлыг хийж байгаа юм.

“Өнөр бүл” хүүхдийн төвд болж буй тэмцээнийг Эрүүл мэндийн яам, АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургууль, Шүдний холбоо зэрэг олон байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулж буйг тус төвийн захирал М.Өлзийчимэг онцлоод “Хүүхдүүдийн хувьд сүүлийн 14 хоногт тэмцээндээ бэлтгэсэн. Уг тэмцээнээр дамжуулан шүдээ хэрхэн зөв угаах, ямар бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэх, бусдад үлгэрлэх зэрэг маш олон дадлыг өөрийн болгож байна. Манай төв 2018 онд шүдний кабинеттай болсноор хүүхдүүдийнхээ шүдний эрүүл мэндийг сахин хамгаалахад тун их ач холбогдолтой болсон” гэж байлаа.

Тэмцээн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдаж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгаруулах юм гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 2 цаг 11 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 2 цаг 12 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 2 цаг 13 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2 цаг 14 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 2 цаг 15 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 2 цаг 16 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 2 цаг 22 мин ХЗХ: Амь, Амьдрал 3 цаг 48 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 5 цаг 2 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 5 цаг 6 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 5 цаг 8 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 5 цаг 10 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 5 цаг 12 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 5 цаг 13 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 5 цаг 15 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 5 цаг 17 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 5 цаг 22 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 5 цаг 24 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 5 цаг 25 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 5 цаг 25 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top