x

УГТЭ сувилагч мэргэжилтнийг Дэд захирлаар томиллоо

Дэлхийд эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 59 хувийг сувилагч мэргэжилтэн эзэлдэг ч удирдах албан тушаалд ажиллаж байгаа нь туйлын бага хувийг эзэлдэг тухай ДЭМБ-ын тайланд дурдсан байдаг.

ДЭМБ-аас баталсан “Сувилахуй, эх барихуйг хөгжүүлэх дэлхийн стратеги  (2021-2025)” хэмээх бодлогын баримт бичигт сувилагч мэргэжилтний манлайлал нь тэргүүлэх чиглэлийн нэг болж байгаа бөгөөд ялангуяа эрүүл мэндийн тогтолцоо, сургалт эрдэм шинжилгээний бүхий л орчинд сувилагчийн манлайллыг бэхжүүлэх асуудлыг онцлон хөндөж байгаа билээ.

Энэ нь сувилагч мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, сувилахуйн хүний нөөцийг зохистой хуваарилж, ажлын байранд тогтвор суурьшилтай ажиллуулах, сувилагчийн боловсрол, манлайлалд хөрөнгө оруулахад онцгой анхаарч сувилагчийн нэр хүнд, нийгмийн байр суурийг бэжүүлэх замаар эрүүл мэндийн салбар дахь сувилагч мэргэжилтний  хомсдлоос зайлсхийх үр дүнтэй арга хэмжээ гэж үздэг.  

Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэгчийн хувиар эмнэлгийн нийт ажилтны дийлэнх хувийг эзэлж буй сувилагч мэргэжилтнүүдийнхээ үнэ цэн, нийгмийн байр суурийг өсгөж, тэдний манлайлалд бодит хөрөнгө оруулах, сувилахуйн мэргэжилтний цогц хөгжлийг тууштай дэмжин ажилладаг. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сувилагч мэргэжилтний дэлхий нийтийн нөхцөл байдал болоод Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Эрүүл мэндийн сайдын тушаал, эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах зорилгоор “Сувилахуй эрхэлсэн дэд захирал”-ын орон тоог шинээр бий болгон тус эмнэлгийн Сувилахуйн албаны даргыг дэд захирлаар дэвшүүлэн томилоод байна.

Сувилагч мэргэжилтнийг байгууллагын шийдвэр гаргах түвшний удирдах албан тушаалд томилон ажиллуулж буй нь нийт сувилагч нарын салбарт эзлэх байр суурийг бэхжүүлэх тэдний эрхийг хамгаалан хүндэтгэх, манлайлах, дуу хоолойг бэхжүүлэх замаар Тогтвортой хөгжлийн зорилт хийгээд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Эрүүл мэндийн салбар дахь Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг хангах, бүх нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалахад сувилагч мэргэжилтний удирдлагын манлайлал, шийдвэр гаргах түвшний үүрэг оролцоо нэн чухал ач холбогдолтой болоход анхаарлаа хандуулж буй хэрэг юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 19 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 19 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 20 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 21 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 23 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 24 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 30 мин ХЗХ: Амь, Амьдрал 1 цаг 55 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 3 цаг 9 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 3 цаг 13 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 3 цаг 15 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 3 цаг 18 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 3 цаг 19 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 3 цаг 21 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 3 цаг 22 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 3 цаг 24 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 3 цаг 30 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 3 цаг 31 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 3 цаг 32 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 3 цаг 33 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top