x

Төв аймгийн сумдад эрт илрүүлэг, үзлэг оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг ажиллана

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 дүгээр тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын дагуу эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх эмч нарын хамтарсан баг Төв аймгийн 27 сумын иргэдийг үзлэгт хамруулахаар өнөөдөр замд гарлаа. 

Эмч нарын багт УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа эрүүл мэндийн байгууллага, ЭМДЕГ, Төв аймгийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн газар, сумдын Засаг даргын Тамгын газар, ЭМТ, “Клинико” эмнэлгийн төлөөлөл багтаж буй юм.

Эрт илрүүлгийн багийг үдэх арга хэмжээнд Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд оролцож эмч нарын багт хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллахыг хүсээд “Хүн амыг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамруулснаар хүний амь нас, амьдралын чанарт ноцтой хохирол учруулах, цаашлаад хөгжлийн бэрхшээлд хүргэж болзошгүй өвчнийг эрт үед нь илрүүлж, улмаар үр дүнтэй эмчилж, ирээдүйд учирч болзошгүй хүндрэл, нас баралт, санхүүгийн дарамтаас сэргийлэх чухал ач холбогдолтой.

Орон нутагт насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэг, оношлогоонд хамрагдалт хангалтгүй байна. Тиймээс үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг 21 аймагт ажилласан.

Өнөөдрөөс эхлэн Төв аймгийн 27 сумын иргэдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулахаар УНТЭ, УХТЭ, УГТЭ болон бусад харьяа байгууллага, хувийн хэвшлийн эмнэлгийн төрөлжсөн мэргэшлийн эмч, эмнэлгийн мэргэжилтний бүрэлдэхүүнтэй явуулын баг гарч байгаа нь малчид, тариаланчдыг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх юм” гэлээ.

Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх хүрээнд Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны “Эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх тухай” А/256 дугаар тушаалаар УНТЭ, УХТЭ, УГТЭ-ийн эмч нараар ахлуулсан явуулын баг өнгөрсөн сараас эхлэн орон нутгийн иргэдэд үзлэг оношлогоо хийж, эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажилласан.

“Энэ сарын 14-ний байдлаар эрт илрүүлэх үзлэгт улсын хэмжээнд 1,125,744 хүн хамрагдсанаас 624,904 буюу 55.5 хувь нь 0-17 насны хүүхэд, 500,840 буюу 44.5 хувь нь 18-аас насныхан байна. Улсын хэмжээнд хүн амын хамрагдалт 33.4 хувь байгаа бол орон нутагт хамрагдалт 16.0 хувь буюу 18-аас насны хамрагдалт хангалтгүй байгаа юм.

Иймд орон нутгийн иргэдэд төрөлжсөн мэргэшлийн эмч нарын тусламж , үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, насанд хүрэгчдийн эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт нэмэгдсэнээр зонхилон тохиолдох өвчлөл болон хожуу үед гарах хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэж үзэж байна” хэмээн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд ярьсан.

Эмч нарын хамтарсан баг өнөөдрөөс эхлэн аравдугаар сарын 9-нийг дуустал Төв аймгийн сумдад ажиллана. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн баг Лүн суманд энэ сарын 21-26-нд Баянцогт, Аргалант, Баянхангай, Лүн сумын иргэдийг, Эрдэнэсант суманд 28-наас аравдугаар сарын 1-ний хооронд Эрдэнэсант, Өндөрширээт сумынхныг, аравдугаар сарын 2-5-нд Бүрэн сумын төвд Бүрэн, Дэлгэрхаан, Баян-Өнжүүл, аравдугаар саырн 7-9-нд Жаргалант суманд ажиллаж Жаргалант, Сүмбэрийн иргэдийг эрт илрүүлэгт хамруулах юм.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн багийн үзлэг маргаашнаас Эрдэнэ суманд эхэлж Эрдэнэ, Архуст, Мөнгөнморьт, Баяндэлгэр сумын иргэдийг 26-ныг дуустал эрт илрүүлэгт хамруулах бол есдүгээр сарын 27-30-нд Баян, Баянжаргалан, Баянцагаан сумдынхныг Баян сумын ЭМТ-д, араьдгаар сарын 1-3-нд Алтанбулаг, Сэргэлэн сумдын иргэдийг Алтанбулаг сумын ЭМТ-д үзлэгт хамруулна.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн баг энэ сарын 22-25-нд Заамар, Цээл, Угтаалцайдамын малчид, тариаланчдыг Заамар сумын төвд, есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 2-нд Баянчандманьд Борнуур, Баянчандманийнхныг, аравдугаар сарын 4-9-нд Батсүмбэр сумын иргэдэд зориулан эрт илрүүлэх үзлэг оношлогоо, шинжилгээний арга хэмжээг зохион байгуулах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 11 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 12 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 13 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 14 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 15 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 16 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 22 мин ХЗХ: Амь, Амьдрал 1 цаг 48 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 3 цаг 2 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 3 цаг 6 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 3 цаг 7 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 3 цаг 10 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 3 цаг 12 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 3 цаг 13 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 3 цаг 15 мин Иргэдийн дулаан хангамжийг шударга, хэмнэлттэй, хүртээмжтэй болгоход чиглэсэн хуулийн төсөл боловсруулагджээ 3 цаг 17 мин 2025 оны нөхөн сонгуулийн техник, программын шалгалтад зориулсан ажлын хэсэг байгуулав 3 цаг 22 мин СЗХ-ны дарга АНУ, Канадын хөрөнгийн зах зээлийн удирдлагуудтай уулзав 3 цаг 24 мин Сэлэнгэ аймагт шороон шуургатай, салхи ширүүсч байна 3 цаг 25 мин Баянгол дүүргийн Хавдрын төв HIPEC эмчилгээг нэвтрүүллээ 3 цаг 25 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа
Top