x

Дэлхийн 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа протезын төслийг Монголд хэрэгжүүлэх санал тавилаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд М.П.Сингх Монгол Улсад 2019 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд өмнө нь Вьетнам, Тайланд, Куба, Канад, АНЭУ, Их Британид үүрэг гүйцэтгэсэн туршлагатай дипломатчийн хувьд Монгол-Энэтхэгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө санаа тавьж явдаг нэгэн.

Тэрбээр энэ удаа Эрүүл мэндийн сайдтай тодорхой хэд хэдэн асуудлаар санал солилцохоор уулзах хүсэлт тавьснаа хэлээд С.Чинзориг сайдыг Энэтхэг улсад болох “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” сэдэвт олон улсын хуралд оролцох урилгыг гардууллаа. Хуралд одоогийн байдлаар 90 гаруй улсаас 700 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 23 улсаас Эрүүл мэндийн сайд нь ирнэ гэдгээ мэдэгдсэн гэсэн мэдээллийг Элчин сайд өгсөн.

Мөн БНЭУ хиймэл үе, протезын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг бөгөөд АНУ-ын Массачусетс технологийн их сургуультай хамтарсан Энэтхэгийн олон улсын судалгааны байгууллага амархан угсарч, суулгах протезыг Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүйгээр суулгаж өгөх саналыг тавьсан. Уг судалгааны байгууллагыг өмнө нь Монгол Улсад Элчин сайдаар ажиллаж байсан хүн удирддаг учраас Монголын өвчтөнүүдийг хамруулахаар ярилцсан бөгөөд тэрхүү амархан угсарч, суулгах протезыг АНУ-ын Массачусетс технологийн их сургууль, Станфордын их сургуулиуд Энэтхэгийн сансрын судалгааны байгууллагатай хамтарч хийсэн. Хамгийн сүүлд Камбожийн Хаант улсад 600 протез суулгасан, одоогийн байдлаар 41 улсын 2.1 сая хүн хэрэглэж байгаа энэ төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд ЭМЯ-наас дэмжлэг үзүүлэхийг хүсч байна. Төслийн хүрээнд БНЭУ-аас 15 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагч техникчийн баг ирж өөрсдийнхөө зардлаар протезыг суулгаж өгнө гэсэн юм.

Элчин сайдын тавьсан эдгээр асуудалд С.Чинзориг сайд хариулт өгч Энэтхэг улсад болох “Нэг дэлхий нэг эрүүл мэнд” олон улсын хуралд урьсанд талархал илэрхийлээд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлыг эхэлж хэд хэдэн хуулийн төслийг УИХ-д оруулахаар ажиллаж байгаа болон парламентын гишүүний хувьд зав зай муутай байгаа тул өөрийнхөө оронд Эрүүл мэндийн дэд сайдыг оролцуулах боломжтой гэв.

Протезтой холбоотой асуудлыг ч шийдэх боломжтой гээд “Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв нь протезын захиалга авч хийдэг байгууллага юм. Манай улсын хувьд протез хийж буй материал нь уян хатан бус хүнд хүний хөдөлгөөнийг хязгаарласан гэсэн асуудлууд байдаг. Таны санал болгож буй протезыг хөнгөн, хүний биед таатай, орчин үеийн технологийг ашиглан хийсэн гэж ойлгож байгаа тул дэмжихэд бэлэн байна. Тиймээс манай яамны харьяа Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Сэргээн засах төв зэрэг зэрэг байгууллага хамтран энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой” гэсэн юм.

Түүнчлэн энэ уулзалтаар БНЭУ-аас оруулж ирж буй эмийн үнэтэй холбоотой асуудлыг ч ярилцсан гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 19 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 26 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 33 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 42 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 1 цаг 57 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 3 цаг 45 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 3 цаг 45 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 3 цаг 46 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 47 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 3 цаг 49 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 3 цаг 50 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 3 цаг 56 мин ХЗХ: Амь, Амьдрал 5 цаг 21 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 6 цаг 35 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 6 цаг 39 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 6 цаг 41 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 6 цаг 43 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 6 цаг 45 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 6 цаг 46 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 6 цаг 48 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top