x

Умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээг амжилттай нутагшууллаа

"Амгалан" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг нь эмэгтэйчүүдийн эмчилгээний практикт Монгол Улсад анх удаа өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлж /Radiofrequency Myom Ablation/ өсөлтийг зогсоох, хавдрын хэмжээг багасгах эмчилгээг 2018 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрөөс хийж эхэлжээ.

Өнгөрсөн хугацаанд уг эмчилгээг нийт 50 гаруй эмэгтэйд амжилттай хийж, хянах явцад эмчилгээний үр дүн сайн байсан аж. Түүнчлэн эмчилгээний дараа хавдар багасах, нөхөн үржихүйн эрхтэн умай хадгалагдан үлдэх, өвчтөнд зовуурь бага, эмнэлгийн ор хоног богино зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Сүүлд гэхэд ААГТМЭ-ийн эмч мэргэжилтнүүд 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр умайн хавдартай хоёр өвчтөнд хэт авиан хяналтан дор умайн хоргүй хавдрыг түлэх мэс заслын эмчилгээг амжилттай хийсэн байна.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ААГТМЭ-ийн захирал, АУ-ны доктор, профессор, зөвлөх зэргийн эмч Ц.Батболд ахлан клиникийн профессор, зөвлөх зэргийн эмч Л.Долгоржав, ахлах зэргийн эмч Н.Ганболд, П.Бат-Ирээдүй, Б.Алтанцэцэг, сувилагч Д.Хаданцагаан, О.Гэрэлмаа, Ц.Оюунчулуун, техникч Д.Нацагдулам нар оролцжээ.

Эмчилгээний явцад БНСУ-ын “RF Medical” төвийн дэд захирал Роберт Ёо оролцон эмч нарын ур чадварыг сайшааж, энэхүү эмчилгээг Монгол Улсад нэвтрүүлэн, нутагшуулсан багт талархаж хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн байна.

Тус эмнэлэг нь 2018 оноос эхлэн БНСУ-ын “RF Medical” төвд өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдрыг түлэх эмчилгээний технологид эмч нараа сурган бэлтгэж, уг төвийн эмч нарын хамтарсан сургалтыг Улаанбаатар хотод хоёр удаа зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын зохиогчийн эрхийн гэрчилгээг авч, эмчилгээний арга - үр дүнгээ онол практикийн хурлуудад танилцуулан хэлэлцүүлж, хэвлүүлж байна.

Мөн эмчилсэн тохиолдлын тоо, үр дүн, туршлагадаа тулгуурлан "Өндөр давтамжит радио долгионоор умайн хоргүй хавдар болон эндометрийг түлэх эмчилгээний удирдамж" боловсруулж дараагийн шатанд хэлэлцүүлэх, батлуулах зорилттой бэлтгэл ажил хийгдэж буй юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 11 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 18 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 25 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 34 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 1 цаг 49 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 3 цаг 37 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 3 цаг 38 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 3 цаг 38 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 3 цаг 40 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 3 цаг 41 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 3 цаг 42 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 3 цаг 48 мин ХЗХ: Амь, Амьдрал 5 цаг 14 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 6 цаг 27 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 6 цаг 32 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 6 цаг 33 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 6 цаг 36 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 6 цаг 37 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 6 цаг 39 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 6 цаг 40 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top