x

Байт харваан Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотод болно 

Байт харваан спортын 15 дахь удаагийн Заалны Улсын Аварга шалгаруулах тэмцээн Гуравдугаар сарын 23-аас 26-ны хооронд Эрдэнэт хотод болно.

Тус тэмцээнийг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, ИТХ, Монголын Байт Харвааны холбоо, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Хангарди спорт цогцолбор, Орхон аймгийн Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулах юм.

Байт харвааны Заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Рекувр болон Компаунд төрлүүдээр U14, U18, U21, насанд хүрэгчид гэсэн ангилалд болно.

Тамирчид “Рекувр” төрөлд ангилал тус бүрт эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, багийн харваа, холимог багийн харваагаар өрсөлдөх бол “Компаунд” төрөлд эрэгтэй, эмэгтэй хувийн харваа, эрэгтэй багийн харваа ангиллаар өрсөлдөж, цэц мэргэнээ сорих юм. 

Өнөөдрийн байдлаар орон нутаг болон нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг 24 байгууллага, клубын 330 гаруй тамирчин цэц мэргэнээ сорихоор бүртгүүлээд байна.

Энэ жилийн хувьд өмнөх жилүүдээс харьцангуй олон тамирчин оролцох урьдчилсан статистик гарч байгаа тул Монголын байт харвааны холбооны зүгээс тэмцээний үеэр тамирчиддаа чиглэсэн сургалтыг явуулахаар төлөвлөжээ.

Мөн МБХХ-ны удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдах юм байна. Тэмцээний техникийн зөвлөгөөн энэ сарын 22-ны өдөр 17:00 цагт Орхон аймагт болно. 

Дашрамд, 2022 оны ЗУАШТ-д байгууллагын дүнгээр Хангарди клуб алтан медаль, Алдар спорт хороо мөнгөн медаль, Орхон аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртэж байв. Мөн хувийн шигшээ харвааны төрөлд Ардар спорт хорооны тамирчин, "Токио-2020" олимпын наадмын оролцогч, ОУХМ Б.Отгонболд, Хангарди клубын тамирчин, ОУХМ А.Энхтуяа нар алтан медаль тус тус хүртэж байжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Дагестанд хамтарсан бэлтгэл хийж байна 11 мин “Эрдэнийн чагнуур” шагналын эзэд тодорлоо 12 мин Уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээнд шинэтгэл хийх хэлэлцүүлэг болов 12 мин Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл гурван чиглэлээр дэд ажлын хэсэг байгуулна 13 мин Хан-Уул дүүргийн “Задгай”-д барилгын хөөсөнцөр шатаж, гал түймэр гарлаа 14 мин Ихэнх нутгаар салхи шуургатай, гал түймрийн аюултай нөхцөл бүрдэж байна 15 мин Цахилгаан хязгаарлах хуваарийг танилцууллаа 17 мин АНУ “Talon-A” дуунаас хурдан нисдэг аппаратыг амжилттай туршлаа 18 мин Грек “Kids Wallet” аппликейшнээр хүүхдүүдийн цахим хэрэглээг хянаж эхэллээ 19 мин Төв аймагт гал түймэр, ослын нийт 23 дуудлага бүртгэгджээ 21 мин Монгол, Казахстаны Гадаад харилцааны сайд нар утсаар ярив 22 мин Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдлаа 23 мин Өнөөдрийн онцлох үйл явдлын тойм 24 мин Сэлэнгэд “Сувдан инээмсэглэл” шүд угаалтын аймгийн аваргууд тодорлоо 25 мин Х.Содномдэмбэрэл: Иргэд та бүхэн залилагчдад итгэж, мөнгө төгрөгөө өгч хохирохгүй байхыг сануулж байна 14 цаг 2 мин Иргэдийг орон сууцанд оруулна гэх нэрийдлээр залилан үйлдэж буй этгээдүүдээс сэрэмжлэхийг анхааруулж байна. 14 цаг 5 мин Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдын шуурхай хуралдаан “ТОСК” ТӨХХК дээр боллоо 14 цаг 6 мин Хүүхдийнхээ вакцины түүхийг E-Mongolia-р шалгаж, товыг цаг алдалгүй мэдээрэй 14 цаг 19 мин “И-Монгол академи” УТҮГ, Зам,тээврийн яам хамтран төрийн үйлчилгээг цахимжуулсаар байна 14 цаг 26 мин Голомт банк шинэ салбараа “Улаанбаатар Драгон Терминал”-д нээлээ 16 цаг 36 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал Н.Алгаа: Уул уурхайнхныг хууль ухраах коммунист аргаар шийтг... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүү: Хуулийн үндэслэлгүйгээр ажлаас... Сэрэмжлүүлэг МҮОНРТ автомашины парк шинэчлэх тендер зарлалаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Дипломат академид... Б.Тэгшбаяр багийн дүнгээр түрүүлж, “Tour of Bostonliq” уралд... Монгол, Казахстаны стратегийн түншлэлийг бэхжүүлсэн Элчин са... Камала Харрис Трампын бодлогыг “зохиомол хямрал” үүсгэж байн... Бүсчилсэн хөгжлийн бодлогыг гадаад түншүүдэд танилцуулж, хам... С.Эрдэнэболд: Бид парламентат ёсныхоо дархлааг алдсаар байна...
Top