x

П.Билэгсайхан: “Мөнгөн Гүүр” эмнэлэг ЭМД-аар мэс заслын эмчилгээ оношилгоо, хэвтэн эмчлүүлэх үйлчилгээг тогтмол хийж байна

"Мөнгөн Гүүр" эмнэлгийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Билэгсайхантай ярилцлаа.

-Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Мөнгөн Гүүр” эмнэлгийн талаар товч мэдээлэл ард иргэддээ өгнө үү.

-"Эрүүл Монгол иргэн-Эх орны баялаг" уриатайгаар тус эмнэлэг нь дүрс оношилгоо, гэмтлийн болон ерөнхий мэс заслын яаралтай тусламж, эмэгтэйчүүдийн мэс засал, дотор, мэдрэл, эмнэлзүйн нэгдсэн лаборатори, сэргээн засах эмчилгээ, ходоод, бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ, урьдчилсан сэргийлэх үзлэгийн төв, мэдээгүйжүүлэг, эрчимт, хөнгөвчлөх эмчилгээ зэрэг олон чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг үндэсний хэмжээнд үзүүлж байна.

-Эрүүл мэндийн даатгалаар ямар төрлийн мэс заслын тусламж үйлчилгээнүүдийг ард иргэдэд хүрч үйлчилж байгаа вэ?

-Манай эмнэлэг ЭМД-аар мэс заслын зарим тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Жишээ нь: бүдүүн шулуун гэдэс, бөөр шээс ялгаруулах замын, эмэгтэйчүүдийн, судасны болон чих хамар хоолойн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна.

-Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад харьяалал хамаарч байгаа юу?

-Харьяалал харгалзахгүйгээр мэс заслын тусламж үйлчилгээг 24 цагаар ЭМД-аар хөнгөлүүлэн үйлчилж байгаа гэдгийг дуулгахад таатай байна.

-Эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй ард иргэд хэрхэн тусламж үйлчилгээ авдаг вэ? Хөнгөлөгдөх боломжтой юу?

-ЭМД-д хамрагдаагүй бол хувийн даатгалд даатгуулсан бол “МӨНГӨН ГҮҮР” эмнэлэгт хөнгөлөлттэй хамрагдах боломжтой .

Хувийн эрүүл мэндийн даатгал өмнөх онуудаас их боломжийн ард иргэд, үйлчлүүлэгчдэдээ анхаардаг болсон байна. Удахгүй манай эмнэлэг хувийн даатгалын байгууллагуудтай хамтран боломжтой хувилбар гаргаж ард иргэддээ мэдээлэх болно.

-Танай эмнэлэг 24 цагаар ямар тусламж үйлчилгээнүүд ажилладаг вэ?

-“Мөнгөн Гүүр” эмнэлэг 24 цагаар хүлээн авах яаралтай тусламж ерөнхий мэс засал, гэмтлийн яаралтай түргэн тусламж, дүрс оношилгоо, эмнэлзүйн нэгдсэн лаборатори, хөнгөвчлөх тусламж үйлчилгээг  үзүүлж байгаа.

Шөнө орой эмнэлэг маань их завгүй байдаг болохоор хүмүүс мэдээд байдаг шүү. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7708-0303 дугаараар холбогдоод авах боломжтой.

-Манай улсад өндөр өртөгтэй оношилгоо, мэс засал ЭМД-д хувийн хэвшлийн эмнэлгүүд хамрагддаг болсноос хойш гадагшаа явж эмчлүүлэх нь багассан гэж харж байгаа.

-Тэгэлгүй яах вэ, цар тахалтай холбоотой жил, гааль хаагдаад дотооддоо ард иргэд  хагалгаанд орж, оношилгоонд ордог болсон. Мөн манай эмнэлгийн зорилго гаднын улсуудын хийгддэг хагалгаануудыг Монголдоо нутагшуулах, Иргэдийн гадагш чиглэсэн урсгалыг багасгах, Монгол улсдаа ЭМД-аар хувийн даатгалаар мэс заслын тусламж үйлчилгээг тав тухтай үзүүлэх зорилготой.

-“Мөнгөн Гүүр” эмнэлэг гадаадын эмнэлгүүдтэй хамтарч ажилладаг гэвч сонссон тэр талаар мэдээлэл бидэнтэй хуваалцаач.

-Анх байгуулагдсан цагаас хойш Тайвань, БНСУ, Япон, Европын холбооны улс, Дани, Герман, Энэтхэг, Турк улсуудтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажилласаар ирсэн. Бид эмч, тусгай мэргэжилтнүүдээ солилцоогоор, боловсрол дээшлүүлж ур чадвартай эмч нарыг урьж, авчирч үзлэг, мэс засал хийж эмч нар дагалдаж сурч, эрдэм шинжилгээний хурал хамтарч зохион байгуулдгаараа онцлогтой.

Цаашид “Мөнгөн Гүүр” эмнэлэг нь судалгаа шинжилгээнд суурилсан бүтээлүүд, шинэ эмчилгээ оношилгооны арга туршлагаа үргэлж хуваалцаж, дэлхийн түвшинд хүрч ажиллахын тулд илүү хичээж, тасралтгүй суралцаж, Монгол Улсынхаа Эрүүл мэндийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллах болно.

-Гайхалтай иргэдэд маш хэрэгтэй мэдээлэл өгсөнд баярлалаа, Таны ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.

-Баярлалаа, та бүхний ажилд мөн амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 34 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 3 цаг 41 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 50 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 5 цаг 5 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 6 цаг 53 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 53 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 54 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 55 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 57 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 58 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 7 цаг 4 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 30 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 9 цаг 43 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 9 цаг 47 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 49 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 9 цаг 52 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 9 цаг 53 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 54 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 56 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top