x

Нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэв

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл 2023 оны анхны хурлаараа анхан шатны эрүүл мэндийн байгууллагын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар хэлэлцэж тогтоол гаргав.

Үндэсний зөвлөлийн хурлыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг удирдан явуулсан бөгөөд хурлаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад нэг иргэнээр тооцсон санхүүжилт, гүйцэтгэлийн үнэлгээний талаар ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн танилцууллаа.

Тэрбээр “2022 онд анхан шатны тусламж, үйлчилгээг боловсрол, соёлын үйлчилгээтэй хамт тусгай зориулалтын шилжүүлгээс гаргаснаар гүйцэтгэлээр санхүүжүүлдэг болсон. Үүнээс өмнө ЭМДС анхан шатны тусламж, үйлчилгээний санхүүжилтийг орон нутаг руу бүхлээр нь шилжүүлж байсан бол өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас анхан шатны эрүүл мэндийн байгууллагыг нэг иргэн болон оношийн хамааралтай бүлгийн төлбөрийн аргад шилжүүлж, гүйцэтгэлээр нь санхүүжүүлж эхэлсэн.

Долдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид ашиглаж буй E-hospital системээс ЭМДЕГ-ын HICS системд мэдээлэл огт ирэхгүй байснаас санхүүжилтийг олгох боломжгүй болсон тул 4-6 сарыг дуустал нэг иргэний санхүүжилтийн 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн шилжүүлсэн. Аравдугаар сард анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэгчид мэдээлэл хангалтгүй хүрсэн, мэдээллээ шивэх ойлголт дутуу, E-hospital программ хангалттай хөгжөөгүй гэсэн шалтгаанаар 7-10 дугаар сарын нэг иргэнээр тооцон олгох санхүүжилтийн үлдэгдэл 20 хувь, хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг статистик мэдээлэлд үндэслэн олгосон.

Харин 11, 12 дугаар сарын гүйцэтгэлийг ЭМДЕГ нь тогтоолын дагуу хянасан бөгөөд сумын ЭМТ-үүдэд хэвтүүлэн эмчлэх, яаралтай, түргэн тусламжийн санхүүжилтийг олгосон бөгөөд арваннэгдүгээр сард нийт нэг иргэний санхүүжилтийн шалгуур хангах анхан шатны эрүүл мэндийн байгууллага 35 гарсан бол арванхоёрдугаар сард үүнээс ч буурсан. Тиймээс 2023 оны нэгдүгээр сард өрхийн эрүүл мэндийн төвүүд, E-hospital, ЭМДЕГ хамтарсан уулзалт хийж асуудлыг дахин хэлэлцсэн” гэсэн мэдээллийг өгсөн.

Түүнчлэн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудад гүйцэтгэлийн тайлангаа ирүүлэхэд гарч буй хүндрэлтэй асуудлуудаар сургалтуудыг явуулж, оршин байгаа газраас үл хамааран эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээг чанартай хүртээмжтэй авахад чиглэсэн тэгш байдлыг хангах газарзүйн коэффициентийг сум, тосгоны эрүүл мэндийн төвийн байршлын онцлогоос шалтгаалан ашигладаг болсон зэрэг мэдээллийг өгч, тулгамдаж буй асуудлын талаар тодорхой танилцуулсан.

Үндэсний зөвлөлиийн гишүүд ЭМДЕГ-ын даргаас гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой тухайлбал, E-hospital системийн хөгжүүлэлтийг боловсронгуй болгох, орон нутгийн эмч нарыг чадавхижуулах, үзүүлсэн тусламж үйлчилгээний ангилал таардаггүй зэрэг гарч байгаа асуудлыг шийдвэрлэх, өндөр өртөгтэй зарим эмчилгээний өртгийг дахин тооцоолох боломж зэрэг асуултуудад хариулт авсан.

Хурлаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудаасс ирүүлсэн тусламж үйлчилгээний нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг олгохтой холбоотой тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд гишүүдийн олонхийн саналаар анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг 2022 оны 11, 12 дугаар сарын статистик тоон мэдээлэлд үндэслэн 2023 оны төсвөөс санхүүжүүлэх нь зөв хэмээн үзэж ЭМДҮЗ-ийн тогтоол гаргалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 53 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 0 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 4 цаг 7 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 4 цаг 16 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 5 цаг 31 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 7 цаг 19 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 7 цаг 19 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 7 цаг 20 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 7 цаг 21 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 7 цаг 23 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 7 цаг 24 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 7 цаг 30 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 56 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 10 цаг 9 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 10 цаг 13 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 10 цаг 15 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 10 цаг 18 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 10 цаг 19 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 10 цаг 20 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 10 цаг 22 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top