x

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг сахилга, хариуцлагыг сайжруулах албан даалгавар гаргажээ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар, эмнэлгйин тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх шатны байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлээр тодорхой үүрэг бүхий  албан даалгавар гаргалаа.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулж, эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх

Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах, эрүүл мэндийн удирдах, гүйцэтгэх ажилтны ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гаргасан уг албан даалгавраар;

Эрүүл мэндийн бүх шатны байгууллагын дарга, захирлуудад

  • “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2017 оны 01 дүгээр албан даалгавар, “Төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, “Төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагыг сайжруулах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 02 дугаар зөвлөмжийг биелүүлэх,
  • Эрүүл мэндийн байгууллага өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авах утас, цахим хаягийг олон нийтэд ил тод байршуулах, эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, ажилтнуудын харилцаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар иргэд, байгууллагаас төрийн бүх шатны байгууллагад тавьсан өргөдөл гомдол, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэж, ил тод мэдээлж байх,
  • Байгууллагад авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, шударга бус байдал гаргахгүй байх талаар соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах,
  • Байгууллагын “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороо”-ны үйл ажиллагааг эрчимжүүлж, эмч, эмнэлгийн ажилтнуудад төрийн албан хаагчийн болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг чанд мөрдүүлэх, удирдах, ажилтнууд өөрсдөө ёс зүйн манлайлал үзүүлэх,
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал болон дотоод асуудал хариуцсан нэгж, албан тушаалтнуудын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, тусламж, үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн аюулгүй байдалтай холбоотой стандарт, дүрэм, журам, удирдамж, зааврыг эрүүл мэндийн ажилтнуудад тухай бүр танилцуулан чанд мөрдүүлэх, хэрэгжилтэд тавих хяналтыг тогтмолжуулах,
  • Сүхбаатар аймгийн эрүүл мэндийн байгууллагад дархлаажуулалттай холбоотой асуудлаар гарсан алдаа, зөрчлийг давтахгүй байхыг холбогдох албан тушаалтнуудад анхааруулж, эм, эмнэлгийн хэрэгслийн бүртгэл, хаягжилт, хугацаа, хадгалалт, хэрэглээнд тавих хяналтыг сайжруулах,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, эмч, эмнэлгийн ажилтны ёс зүйтэй холбоотой асуудлаар гарсан алдаа дутагдал, хууль тогтоомж зөрчсөн үйл ажиллагааг нуун дарагдуулахгүйгээр тухай бүрт хариуцлага тооцож, ил тод мэдээлж байх,
  • Төсвийн шууд захирагч нар Төрийн хэмнэлтийн тухай хуулийг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, үр ашиггүй зардал гаргахгүй байх, шилэн дансны мэдээллийг хуульд заасан хугацаанд бүрэн гүйцэд байршуулж хэвших,
  • Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг иргэдэд ээлтэй зохион байгуулах талаар шинэлэг санаачлага гаргаж үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, байгууллагын үйлчилгээний соёл, ажилтнуудын харилцаа хандлагыг сайжруулах,
  • Иргэнд эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлж, эмнэлгийн орц, гарцыг түргэн тусламжийн болон үйлчлүүлэгчийн автомашин нэвтрэхээр чөлөөтэй болгох, Хүлээн авах, Яаралтай тусламжийн хэсгийг харагдахуйц, орой, шөнийн цагаар гэрэлтүүлэг бүхий хаяг, тэмдэг, тэмдэглэгээтэй болгох,
  • Эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, хууль бус халаа сэлгээ, томилгоо хийхгүй байхыг үүрэг болгов.

Иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох

Мөн энэхүү албан даалгавраар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт

  • Эрүүл мэндийн анхан шатны байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах зорилгоор санхүүжилтийг бүрэн олгох нөхцөл бүрдүүлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллах,
  • Эрүүл мэндийн байгууллагад олгох тусламж, үйлчилгээний сахүүжилтийг “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үлгэрчилсэн загварыг шинэчлэн батлах тухай” Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 13 дугаар тогтоолын дагуу эрүүл мэндийн тухайн байгууллагатай байгуулсан гэрээнд заасан цаг хугацаанд нь олгож байхыг даалгасан.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт

  • Улсын хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн байдалд тогтмол хяналт тавьж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал, хомсдол үүсэхээс сэргийлж, нөөц бүрдүүлэхэд эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах,
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ, тасалдал, эмийн үнэд үзүүлж байгаа хөнгөлөлтийн талаар иргэдээс гаргаж байгаа санал гомдол, шүүмжлэлийг судлан дүгнэлт гаргах, мэдээлэх, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг шуурхай шийдвэрлэх,
  • Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэнээс эм тариа, эмнэлгийн хэрэгслийг давхардуулан гаргаж байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, зөрчлийг таслан зогсоох бүх талын арга хэмжээг авч ажиллах үүрэг өгсөн,
  • Сайдын албан даалгаврыг салбарын хэмжээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагад хэрэгжүүлэн, хэрэгжилтийн тайланг улирал бүр танилцуулахыг ажил хариуцаж буй хүмүүст даалгалаа.

Энд дарж ТАТАХ авна уу!

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 36 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 43 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 3 цаг 50 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 59 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 5 цаг 14 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 7 цаг 2 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 7 цаг 3 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 7 цаг 3 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 7 цаг 5 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 7 цаг 6 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 7 цаг 7 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 7 цаг 13 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 39 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 9 цаг 52 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 9 цаг 56 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 58 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 10 цаг 1 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 10 цаг 2 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 10 цаг 4 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 10 цаг 5 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top