x

Эрүүл мэндийн 13А маягтыг цахимаар олгох туршилт амжилттай хийгджээ

Эрүүл мэндийн 13А маягтыг цахимаар олгох туршилт амжилттай хийгджээ.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Манай байгууллага 2,348 эрүүл мэндийн байгууллагатай тусламж үйлчилгээ худалдан авах гэрээтэй ажиллаж байна. Тусламж үйлчилгээг бодит цагийн горимоор цахимаар явуулдаг. ЭМД-ын шимтгэлийн төлөлтийг харах, төлөх боломжийг цахим системд оруулсан. Цаашид e-Mongolia системд иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан мэдээллийг харуулдаг болгоно.

13А маягт эмнэлэгт хэвтэх бичиг биш, эрүүл мэндийн байгууллагын хооронд өвчтөн илгээх бичиг. Уг асуудлаар гараад байгаа зөрчлийн тухайд, зарим хувийн эмнэлэг иргэнийг эхлээд хэвтүүлчхээд дараа нь 13А маягт авчрахыг шаарддаг. Энэ нь иргэд, эрүүл мэндийн анхан шатны байгууллага хоёрын хооронд үйл ойлголцох асуудал үүсгээд байгаа.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллага 13А маягтыг бичиж, илгээгээд иргэд ЭМДЕГ-тай гэрээтэй дуртай эмнэлгээрээ үйлчлүүлэх боломжтой юм. 2021 онд 13А маягтыг бүрэн цахимжуулах сервисийг бэлэн болгосон. Төрийн захиргааны төв байгууллагаас нэгдсэн платформоор явах учраас хүлээгдэж байгаа" гэлээ.

Харин ЭМЯ-ны Судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга Э.Оюунсүрэн "Сүүлийн нэг жилийн хугацаанд ЭМЯ, ЦХХХЯ хамтран эрүүл мэндийн 19 үйлчилгээг E-Mongolia системээс авдаг болгосон. Хамгийн сүүлд иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дүгнэлтийг оруулсан. 13А маягтыг цахим хэлбэрээр олгохоор хоёр сар туршилт хийсэн. Монгол Улс эрүүл мэндийн анхан шатны 535, төрөлжсөн лавлагаа түвшний 48, хувийн хэвшилтэй нийлээд 4,300 гаруй эрүүл мэндийн байгууллагатай.

Туршилтын хугацаанд нэг том шаардлагатай тулгарсан. Учир нь маягтын араас иргэний шинжилгээний хариу, онош гээд олон зүйл байдаг учир БИГ дата үүсгэх болсон. Үүнтэй холбоотой дэд бүтэц, серверийн асуудлыг ЦХХХЯ шийдэж өгнө гэж байна. Туршилтууд амжилттай хийгдсэн. Монгол Улс 10,600 онош дээр эргэж байгаа, эдгээрийг кодолсон. Энэ асуудлаар гуравдугаар сарын 1-ний дотор журамд өөрчлөлт оруулна.

Эрүүл мэндийн салбар улсын хэмжээнд БИГ дата үүсгэх салбар. Бүх мэдээллийг цахимжуулъя гэвэл хоёр сая гаруй ам.долларын хүчин чадалтай серверүүд хэрэгтэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 4 цаг 1 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 8 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 4 цаг 15 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 4 цаг 24 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 5 цаг 39 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 7 цаг 27 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 7 цаг 27 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 7 цаг 28 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 7 цаг 30 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 7 цаг 31 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 7 цаг 32 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 7 цаг 38 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 9 цаг 4 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 10 цаг 17 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 10 цаг 21 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 10 цаг 23 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 10 цаг 26 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 10 цаг 27 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 10 цаг 29 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 10 цаг 30 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top