x

Өргөө амаржих газар олон улсын стандартад нийцсэн төрөх болон төрсний дараах тусгай тасагтай боллоо

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт өнөөдөр Эрүүл мэндийн яамны 245 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн “Төрөх, төрсний дараах тусгай тасаг”-ийн иж бүрэн засварын ажил дуусаж, ашиглалтад орлоо.

2022 онд Эрүүл мэндийн яамнаас эх, нярай, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд онцгой анхаарал хандуулж, улсын хэмжээнд 4.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төрөх тасаг болон хүүхдийн тасгуудын орыг бүрэн шинэчлэн сольж, хамгийн сүүлийн үеийн олон үйлдэлт орыг суурилуулсан.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Энэ жил бид эх, нярайн орнуудыг 100 хувь шинэчилсэн бөгөөд Өргөө амаржих газарт 335 орыг төрөх болон хэвтэн эмчлүүлэх тасагт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн иж бүрэн засварын ажлыг 350 гаруй сая төгрөгөөр хийсэн. Өнөөдөр ийнхүү Төрөх, төрсний дараах тусгай тасаг ашиглалтад орж байна. Мөн тус эмнэлэгт дижитал суурин рентген аппарат, зөөврийн рентген аппарат, түргэн тусламжийн машин гэх мэт нийт 1.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 нэр төрлийн 67 тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна” гэдгийг  онцоллоо.

Мөн тэрбээр “Өргөө амаржих газрын захирлыг сонгон шалгаруулах ажил хуулийн дагуу зарлагдаж, өчигдөр материалаа хүлээн авч дууссан. Энэ сарын 30-ны өдөр сонгон шалгаруулалт хийгдэнэ.” хэмээлээ.

Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батболд “Эрүүл мэндийн яамнаас энэ оныг Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, чанар аюулгүй байдлыг дээшлүүлэх жил болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар иргэдэд тусламж, үйлчилгээг ойртуулах, чанартай үзүүлэх зорилгоор Төрөх, төрсний дараах VIP тасгийг ашиглалтад оруулж байна” гэлээ. 

Тус олон улсын стандартад нийцсэн VIP төрөх өрөөнд төрөх эх гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой бөгөөд төрөх үйл явцад ч гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой аж. Өрөө тус бүр 00, душ, амралтын хэсэгтэй. Эхний ээлжид VIP өрөөний төлбөр 60,000 төгрөг байх тооцоолол гарч байна. Үүнийг хувийн төрөх эмнэлгүүдийн ижил үйлчилгээтэй харьцуулахад 16-20 дахин хямд үнэ аж.

Дашрамд дурдахад аравдугаар сараас хойш тус эмнэлэг гурав болон дөрөвдүгээр улирлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилчдад бүтэн олгожээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • tsoomoo (172.69.252.132)
    urgoo amarjih halaaltaa saijruulah heregtei. Buh tasag ni mash huiten.
    2022 оны 12 сарын 30 | Хариулах
iШинэ мэдээ
“Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах тендерт 54 улсаас хүсэлт ирүүлжээ 12 цаг 55 мин "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... 13 цаг 20 мин Сүхбаатарын талбайд ирээд сургалтын саналын хуудсыг бөглөж, туршиж үзэх боломжтой 14 цаг 1 мин С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх Уржигдар 17 цаг 08 мин Баянхонгор аймагт хууль зөрчиж олгосон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо Уржигдар 14 цаг 55 мин Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Уржигдар 14 цаг 24 мин Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цогцсыг олжээ Уржигдар 12 цаг 26 мин “Нээлттэй ирээдүй” арга хэмжээ Дархан, Эрдэнэт, Хөвсгөл аймагт... Уржигдар 11 цаг 38 мин Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил, АН, Хууль Уржигдар 11 цаг 34 мин “Улаанбаатар марафон 2024” өдөрлөг болоход 8 хоног үлдлээ Уржигдар 10 цаг 12 мин Б.Очирваань: Үүнээс илүү баяр жаргалыг амьдралдаа мэдэрч байсангүй Уржигдар 09 цаг 53 мин Нийтийн тээврийн автобуснууд үнэгүй WIFI-тай болно Уржигдар 09 цаг 35 мин Дэлхийн 48 оронд хүлээн зөвшөөрөгддөг Халал гэрчилгээг Монгол улсад албан ёсоор олгожээ Уржигдар 09 цаг 13 мин Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар борооны давтамж ихсэх төлөвтэй байна Уржигдар 08 цаг 54 мин Инновац, эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурал болж байна Уржигдар 08 цаг 36 мин Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 18 мин Н.Туяа: Эрх баригчид Монголд Кастын систем үүсгэх бодлого хэрэгжүүлж байна Уржигдар 08 цаг 15 мин Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг өргөн барилаа 2024-05-16 Гал унтраах дрон, роботыг аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ 2024-05-16 Физикч, эрдэмтэн Н.Тэгшбаярыг намын жагсаалтад оруулахыг АН-ын даргад уриалав 2024-05-16
iИх уншсан
С.Зоригийн хэрэг ба Л.Оюун-Эрдэнийн хээрийн шүүх ХҮНам ба М.Энхсайхан: Гомдлын улс төр Э.ЭНЭРЭЛ: Сонгуулийг зөвхөн нэг талын үйл ажиллагаа гэж харж... Ц.Элбэгдорж: Гурван зүйлд төвлөрч хэдэн үг хэлье. Найман жил... “Хивсэн бөмбөгдөлт” "Булаагдсан төр" (State capture) болчихгүй юмсан... Р.Даваадорж: МАН-ын амлалтууд биелээгүй учир сонгогчдын анха... Хөх хотын тэмдэглэл Олон хар хэрээн дундах ганц "цагаан хэрээ" Монгол сүгсэлзүүрийн Америк ориг Хүүхдийнхээ амиар одон зүүхдээ тулаагүй шүү, Ерөнхийлөгч өө!... Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт... Энэ зун төв болон зүүн аймгуудын нутгаар ус ихтэй, аадар бор... Ихэнх нутгаар салхитай, зарим газраар бороо, нойтон цас орно... Эверестэд авирахаар явсан Монголын хоёр уулчны нэгийнх нь цо... Зээлээ төлсөн ч Хар жагсаалтад үлдсэн 127,761 иргэн, ААН-ийн... Б.Энхбаяр: Ч.Сайханбилэг бийлэгжүү, холбоо сүлбээтнүүд нь хэ... Словакийн Ерөнхий сайдын амь насанд халджээ Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд "Нарантуул" захын уулзвараас "Өгөөмөр" хүртэлх авто замыг эн...
Top