x

Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөл ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо. Энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянхошуу болон төвийн бүсийн иргэд олон улсын стандартад нийцсэн эмчилгээ, үйлчилгээг авах бөгөөд хэвтэн эмчлүүлэх орны тоо 800-гаар нэмэгдэж байна.

Өргөтгөлийн нээлтийн үйл ажиллагаанд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг, Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож, өргөтгөлийн дотоод зохион байгуулалт, хэвтэн эмчлүүлэх тасгуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор эмнэлгийн ачаалал хоёр дахин буурч, иргэдэд хүрч үйлчлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирна. Өмнө нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай иргэд дугаарлан хүлээдэг байсан бол одоо энэ байдал багасаж,  тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, тэгш хүртээмжтэй авах нөхцөл бүрдлээ. Дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа эхлүүлсэн ажлын үр дүн гарч байгаад талархалтай байна” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар өргөтгөл эмнэлгийн зориулалтын цахилгаан шат болон сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан бөгөөд хүлээн авах, яаралтай тусламжийн тасаг, хэвтэн эмчлүүлэх тасагт иргэдийг хүлээн авч үйлчилж байгаа юм. Шинэ өргөтгөлд мэдрэлийн эмгэг судлал, дотрын эмгэг судлал, мэс засал, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасгууд байрлаж буй.

Энэхүү өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн төвийн үзлэгийн блок, яаралтай тусламжийн 10 ор нэмэгдэж байгаа юм. Түүнчлэн 25 ортой ерөнхий мэс заслын тасагт мухар олгой, цөсний хүүдий авах, эвэрхий засах зэрэг 20 гаруй мэс заслыг хийж үйлчилнэ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 44 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 51 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 3 цаг 58 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 4 цаг 7 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 5 цаг 22 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 7 цаг 10 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 7 цаг 10 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 7 цаг 11 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 7 цаг 12 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 7 цаг 14 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 7 цаг 15 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 7 цаг 21 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 47 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 10 цаг 0 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 10 цаг 4 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 10 цаг 6 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 10 цаг 8 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 10 цаг 10 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 10 цаг 11 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 10 цаг 13 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top