x

Ханиадтай үед дасгал, хөдөлгөөн хийхэд асуудалгүй. Гэхдээ...

Хэрэв танд бага зэргийн ханиадны шинж тэмдэг байгаа бол богино, бага эрчимтэй дасгал хийхэд тохиромжтой. Гэхдээ анхаарах чухал зүйлүүд байгааг эмч нар хэлж байна.

Ханиад хүрсэн үед дасгал хийх нь зүгээр үү? Хэрэв тийм бол ямар дасгалууд илүү дээр вэ? гэдэг асуулт бидэнд тулгардаг. Та дасгал сургуулилтанд үнэхээр дуртай хүн ч бай, дасгал сургуулилт дөнгөж хийж эхэлж байгаа хүн ч бай, ханиад хүрчихээр бэлтгэл сургуулилтаа тасалдуулах нь дээ гэж санаа зовж магадгүй. Хамраас нус гоожиж байгаа нь дасгалаа орхих хэрэгтэй гэсэн үг үү, эсвэл дасгал сургуулилт ханиаданд сайнаар нөлөөлөх үү...?

Судлаачид яг энэ асуултыг судалж үзээд бага зэргийн ханиадтай үед та дасгал хийхэд асуудалгүй гэж дүгнэжээ. Гэхдээ санаж байх ёстой хэд хэдэн гол анхааруулга байдаг. Судалгааны ард байгаа мэргэжилтнүүдтэй ярилцаж, таны мэдэх ёстой зүйлсийг тодрууллаа.

Эхнийх нь “хүзүүгээ шалга" буюу дасгал хийхээсээ өмнө шинж тэмдгүүдээ сайтар үнэлэх хэрэгтэй аж. Балл мужийн кинезиологийн сургуулийн хөнгөн атлетикийн профессор, гавьяат тамирчин Томас Вайднер хэлэхдээ "Хамгийн түгээмэл зөвлөгөө бол хүзүүг шалгах гэж нэрлэдэг бөгөөд хэрэв шинж тэмдгүүд нь хүзүүнээсээ дээш байвал дасгал хийх нь аюулгүй байдаг" гэв.

Харин Индиана дахь их сургуулийн эрдэмтэн, хэрэв таны цорын ганц шинж тэмдэг бол хамар битүүрэх, бага зэргийн толгой өвдөх юм бол хөнгөн дасгал хийх нь ханиадыг улам дордуулах ёсгүй гэв.

Чухамдаа үүнийг харуулсан чухал судалгааг 1990-ээд онд доктор Вейднер удирдсан байна. Үүнд, 50 залуу насанд хүрэгчид ханиадны вирусын халдвар авсан бөгөөд санамсаргүй байдлаар хоёр бүлэгт хуваан нэгийг нь 10 хоногийн турш өдөр бүр 40 минут дунд зэргийн дасгал хийлгэн нөгөөг нь огт дасгал хийлгээгүй аж. Судлаачид хоёр бүлгийн хооронд өвчний үргэлжлэх хугацаа, хүндрэлийн ялгаа байхгүйг олж тогтоосон бөгөөд энэ нь дунд зэргийн дасгал хийх нь тэдний ханиадыг уртасгаж, хүндрүүлдэггүй гэсэн үг юм.

Мөн Доктор Вейднерийн хийсэн бусад судалгаанууд үүнтэй төстэй дүгнэлтэд хүргэсэн байна.

Гэсэн хэдий ч таны хүзүүнд ханиалгах, цээжээр өвдөх, дотор муухайрах, гүйлгэх, халуурах, булчин өвдөх, ядрах зэрэг шинж тэмдэг илэрвэл дасгал хийх нь тийм ч сайн санаа биш юм.

Дараагийн зүйл нь шинж тэмдгүүдээ хянах...

Шинж тэмдгүүд өөрчлөгдөж, нус гоожих нь бронхит, хуцуулж ханиах гэх мэт илүү ноцтой зүйл болж хувирдаг гэдгийг санаарай. Болгоомжтой үргэлжлүүлж, ямар мэдрэмж төрж байгаагаа хянаж, муудаж эхэлбэл дасгалаа алгасах хэрэгтэй.

Хойд Каролинагийн судалгааны кампусын Хүний гүйцэтгэлийн лабораторийн захирал Дэвид Ниман хэлэхдээ "Хүмүүс дунд вирусыг хөлөргөж алдаг гэсэн домог байдаг, гэхдээ энэ бол аймшигтай зүйл. Хэрэв таны бие сайн биш байгаа бол хүнд дасгал хийх нь таны шинж тэмдгийг улам хүндрүүлж, хүндрэл гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь таныг үнэхээр унагачихаж ч мэдэх зүйл" гэлээ.

Мөн тэрээр "Хэрэв таны биеийн байдал муудвал шинж тэмдгүүд арилах хүртэл амарсан нь дээр. Дараа нь аажмаар хэвшилдээ эргэн ор. Хэрэв та хэт хурдан хэвийн байдалдаа ороод, өөрийгөө хэт их хүчлэх юм бол давтан ханиад хүрэх, дахиад өвдөх магадлалтай" гэсэн юм.

Ховор тохиолдолд, өвчтэй байхдаа эсвэл эдгэрсэн даруйдаа эрчимтэй дасгал хийх нь ядрах, тайлбарлаж боломгүй өвдөх гэх мэт шинэ эсвэл удаан үргэлжилсэн шинж тэмдгүүдэд хүргэдэг. Судлаачид энэ үзэгдэл нь зарим хүмүүс цочмог халдварын дараа үүсдэг өвчин болох удаан хугацааны ковид буюу архаг ядаргааны синдром (миалгик энцефаломиелит, эсвэл ME/CFS гэгддэг) үүсэхтэй төстэй гэж тайлбарлажээ. 

Амьсгалын дээд замын халдвартай тэмцэж байхдаа хүнд дасгал хийснээс үүдэн гарах өөр нэг магадлал багатай боловч боломжтой үр дагавар бол миокардит буюу зүрхний булчингийн үрэвсэл юм. Энэ нь зүрхний цохилт түргэсэх, хэвийн бус цохилт, цээжээр өвдөх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Судлаачид вирусын халдварын үед эсвэл дараа нь эдгээр илүү ноцтой нөхцөл байдал хэр түгээмэл тохиолддог, эсвэл бие нь яагаад ийм байдлаар хариу үйлдэл үзүүлдэг болохыг бүрэн мэдэхгүй байна. Гэвч доктор Ниман хэлэхдээ, "Дархлааны систем хэт их ачаалалтай хачирхалтай түвшинд орж, үрэвслийг нэмэгдүүлдэг гэсэн таамаг байдаг.

Хэрэв та ханиадны шинж тэмдгийг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд дасгал хийх хүсэл эрмэлзэлтэй хэвээр байгаа бол 30-45 минутын турш дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөн хийхийг зөвлөж байна" гэв.

Гадуур 30 минут хурдан алхах эсвэл суурин дугуйгаар бага ачаалалтай дасгал хийх нь сайн сонголт байх болно. Мөн хөнгөн жин өргөх нь зүгээр гэдгийг тэмдэглэжээ. Гэхдээ та нянгаа бусдад тараахгүйн тулд биеийн тамирын заал руу явахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн өөрийгөө дарамтлах, хүчлэх цаг биш гэдгийг онцлон тэмдэглэв.

Хэрэв дасгал хийж байх үед толгой тань дүйнгэдэж, цээж чангарч, өвдөж байвал түүнийг зогсоох хэрэгтэй гэдгийг санаарай!

Хэрэв бүх зүйл хэвийн болвол дасгал хийсний дараа та "сэтгэлзүйн эрч хүч"-ийг мэдрэх болно. Харин доош нь татах шинж тэмдгүүдийг харгалзан үзвэл энэ нь эрүүл мэндээ хамгаалж буй бүүр давуу тал юм.

Ханиаднаас бүрэн эдгэрсний дараа дасгалынхаа үргэлжлэх хугацаа, эрчмийг аажмаар нэмэгдүүлэн дасгалын горимд аажмаар ороорой. Эрүүл байх үед дунд зэргийн дасгал хөдөлгөөн хийх нь үрэвслийг бууруулж, дархлааны хариу урвалыг сайжруулж, амьсгалын дээд замын халдвар авах эрсдлийг бууруулдаг болохыг судалгаагаар тогтоожээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 58 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 4 цаг 5 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 4 цаг 12 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 4 цаг 21 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 5 цаг 36 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 7 цаг 24 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 7 цаг 25 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 7 цаг 26 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 7 цаг 27 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 7 цаг 28 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 7 цаг 29 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 7 цаг 35 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 9 цаг 1 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 10 цаг 15 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 10 цаг 19 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 10 цаг 20 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 10 цаг 23 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 10 цаг 25 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 10 цаг 26 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 10 цаг 28 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top