x

Томуу, томуу төст өвчний амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгджээ

Томуу, томуу төст өвчний тандалтын талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа эрхэлсэн дэд захирал Ж.Байгалмаа танилцууллаа. 

Тэрээр "Манай улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байна. Зарим орон нутаг улбар шар түвшинд орсон хэдий ч томуу, томуу төст өвчнөөр өвчлөгчдийн амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. 

Өнгөрсөн 47 дугаар долоо хоногт Монгол Улсын хэмжээнд 7,213 хүүхэд томуу, томуу төст өвчний амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантайгаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлснээс 1,510 буюу 18% нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчилж байгаа хүүхдүүдийн 80% нь 15 хүртэлх насны хүүхэд байгаа. Үүний дотор амьсгалын замын цочмог хүнд халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 89% нь 15 хүртэлх насныхан. Түүнчлэн амьсгалын замын цочмог хүнд халдвартай 0-4 насны хүүхэд 15 хүртэлх насны хүүхдүүд дундаас 75 хувийг нь эзэлж байна.

46 дугаар долоо хоногоос эхлэн Монголд томуугийн үүсгэгч бүртгэгдэж эхэлсэн ба В хүрээний вирус бүртгэгдсэн. 47 дугаар долоо хоногоос томуугийн А хүрээний H1N1 вирус орчилд орж, өвчлөл үүсгэж эхэлсэн.

Энэ жил улирлын томуу өвөрмөц явцтай байх нь тандалт судалгаагаар харагдаж байгаа. Дээрх хоёр өөр төрлийн вирус хүн амын дунд эргэлтэд ороод өвчлөл үүсгэж эхэлсэн бөгөөд нэмээд коронавирусийн халдвар байна" гэлээ.

Томуугийн улирлын оргил үе нь арванхоёрдугаар сарын сүүлээс нэгдүгээр сард ажиглагддаг байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 9 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 3 цаг 16 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 25 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 4 цаг 40 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 6 цаг 28 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 29 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 29 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 31 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 32 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 33 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 6 цаг 39 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 5 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 9 цаг 18 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 9 цаг 22 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 24 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 9 цаг 27 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 9 цаг 28 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 30 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 31 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top