x

Ц.Билэгтсайхан: Томуугийн халдвараар эмнэлэгт хэвтсэн иргэдийн 86 хувь нь хүүхдүүд байна

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Томуугийн өвчлөл Говь-Алтай, Дархан-Уул аймагт улирал хооронд буюу ногоон түвшинд байгаа бол 11 аймагт идэвхжлийн буюу шар түвшинд, найман аймагт алаг цоог дэгдэлтийн түвшинд байна.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 80 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд бөгөөд тэдгээрийн тал хувийг дөрөв хүртэлх насныхан дангаараа эзэлж байна.

Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын оноштой эмнэлэгт хэвтэж буй иргэдийн 85.7 хувь нь 15 хүртэлх насныхан, тэр дундаа 75 хувь нь дөрөв хүртэлх насныхан байгаа юм.

Одоогоор улсын хэмжээнд томуугийн эсрэг вакцинжуулалт 65 хувьтай үргэлжилж байна. Бид 214,000 хүүхдэд вакцин хийнэ гэж төлөвлөснөөс 90.7 хувь нь хамрагдсан. Мөн жирэмсэн эхчүүдийн 15.3 хувь, 65-аас дээш насны иргэдийн 53 хувь нь томуугийн вакцин хийлгэсэн гэх тоон мэдээлэл байна.

Аймгуудаас улирлын томуугийн вакцинжуулалтыг Дархан-Уул аймагт 95 хувь, Баянхонгор аймагт 94 хувь, Орхон аймагт 90 хувьтай буюу сайн зохион байгуулж байгаа бол Завхан болон Говьсүмбэр аймагт вакцинжуулалтыг эрчимжүүлэх шаардлага бий" гэлээ.

Мөн тэрээр "Манай улсад ковидын халдварын Омикроны дэд хувилбар бүртгэгдэж, тархалт нь нэмэгдэж байна. Түүнчлэн томуу төст өвчнийг үүсгэгч хэд хэдэн халдвараас гадна томуугийн В хүрээний вирус шинээр тодорхойлогдсон" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.135)
    Чанаргүй вакцин хийжээ
    2022 оны 11 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 3 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 3 цаг 33 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 3 цаг 40 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 49 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 5 цаг 4 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 6 цаг 52 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 52 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 53 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 54 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 56 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 57 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 7 цаг 3 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 8 цаг 29 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 9 цаг 42 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 9 цаг 46 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 48 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 9 цаг 50 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 9 цаг 52 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 53 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 55 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top