x

Эрдэнэт хотод хөдөө орон нутагт хийгддэггүй 20 орчим мэс заслыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Гэмтэл, согог заслын тасгийн хамт олон 20 орчим төрлийн мэс заслыг орон нутагт шинээр нэвтрүүлэн жилдээ 1000 орчим мэс заслыг тогтмол хийж, бүс нутгийн хэмжээнд гэмтэл, согог заслын тусламж, үйлчилгээг лавлагаа шатлалын түвшинд үзүүлж байна. 

Тус тасаг нь: 

  • Тархины голомтот гэмтэл, гавлын цөмөрсөн хугарал, тархины гүний цусан хураан авах тархины мэс заслууд

  • Хавирганы хугарлыг бэхэлж, цээжний хэнхэрцгийг сэргээх, уушги оёх, уушги тайрах зэрэг цээжний хөндийн мэс заслууд

  • Хэвлийн гэмтлийн яаралтай мэс заслууд

  • Нурууны их биеийн хугарлыг бэхлэх, ламинэктомия зэрэг нурууны мэс заслууд

  • Бүх мөчдийн хугарлыг бүх төрлийн ялтас болон, бүх төрлийн түгжээт хадаасаар бэхлэх мэс заслууд

  • Түлэнхийн шарханд арьс нөхөх, зөөлөн эдийн дутмагшилд судсан сурвалжит эд нөхөх, сорви, татанхайд Z зүслэг хийж тавиулах зэрэг нөхөн сэргээх мэс заслууд,

  • Өвдөг, түнхний үе солих зэрэг согог заслын мэс заслыг 

Ташрамд дурдахад, тус тасаг нь 2010-2012 оны хооронд гурван жил дараалан Швейцарь улсын гэмтэл, согог заслын мэс заслын  болон мэдээгүйжүүлгийн багийн эмч нар Орхон аймагт ажилласан үеэс гэмтэл, согог заслын мэс эрчимтэй хөгжиж эхэлсэн. 

2012 оноос бүх төрлийн мөчдийн хугарлыг чөмөгний голоор түгжээт хадаасаар бэхлэх хөнөөл багатай мэс заслуудыг хийж эхэлсэн ба одоо бүрэн нутагшсан, мөчдийн далд хугарлуудын 90 орчим хувьд хийгдэж байна.

2013 оноос БНСУ-ын эмч нартай хамтарч өвдөг, түнхний үе солих мэс засал хийж эхэлсэн  ба 2016 оноос өөрсдөө бие дааж хийж эхэлсэн. Жилд 60 орчим хүнд өвдөг, түнхний үеийг хиймэл үеэр солих мэс засал хийж байна.

Цаашид орчин үеийн шинжлэх ухааны техник технологийн дэвшилд тулгуурлан стандартын шаардлага хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэхийг зорилгоо болгон ажиллаж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 2 цаг 52 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 59 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 3 цаг 6 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 15 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 4 цаг 30 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 6 цаг 18 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 18 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 19 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 20 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 22 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 23 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 6 цаг 29 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 7 цаг 55 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 9 цаг 8 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 9 цаг 12 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 14 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 9 цаг 17 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 9 цаг 18 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 19 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 21 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top