x

Их Британи болон бусад улсуудад томуу, томуу төст өвчлөл эрс нэмэгдэж эхэлжээ

Их Британийн Империал Коллежийн профессор Петер Опеншаув 2022 оны аравдугаар сард “The Guardian” сонины  өгсөн ярилцлагадаа "Сүүлийн гурван жилд хүүхдүүд томуу, томуу төст өвчний халдвараар харьцангуй бага өвдсөн нь  дархлааны зүгээс хүчтэй хариу урвал үзүүлэх чадварыг сулруулсан. Тийм учраас энэ жил томуу, томуу төст өвчин дэлхий дахинд өсөх гол шалтгаан болж байна гэж үзэж байна" хэмээжээ. 

Их Британи зэрэг улсад томуу, томуу төст өвчний халдвар авч эмнэлэгт хандаж буй иргэдийн дийлэнх нь 0-5 насныхан болон ахмадууд байна. Учир нь иргэд амны хаалтаа зүүхээ болих, хүн хоорондын зайгаа барихаа больж, гараа угаах заншилаа орхисон. Мөн улирлын томуу, томуу төст өвчнөөр ойрд өвдөөгүйгээс  дархлаа суларсантай холбоотой гэж үзэж байна.

Мөн тэрээр яагаад намар, өвлийн улиралд томуу, томуу төст өвчлөл ихэсдэг талаар тайлбарлахдаа “Гадаа хүйтэрснээс болж hypothermia буюу биеийн температур унаж, дархлааны эсүүд халдварын эсрэг үр дүнтэй ажиллах чадвар буурдаг. Мөн агаарын чийг буурсанаар хамрын салстнаас авахуулаад амьсгалын дээд замын салст хуурайшиж, тэнд байх дархлааны эсүүдийн хамгаалах чадвар буурдаг нь халдварт өртөх нэг шалтгаан болдог. Намрын улиралд дэлхийн дийлэнх оронд хичээл ба цэцэрлэг эхэлдэг нь мөн олон хүүхэд халдвар авах эрсдэл үүсгэдэг байна” гэдгийг онцолжээ.   

Үүнээс гадна АНУ-д хүйтний улирал эхэлсэнээс хойш томуу, томуу төст өвчний тохиолдол эрс нэмэгджээ. Тус улсын томуу, томуу төст өвчлөлийн тандалтаас харахад 0-5 насны хүүхдийн томуу, томуу төст өвчлөлийн эмнэлэгт хэвтэлт эрс нэмэгдэж, эмнэлгийн орны ачаалал дүүрчээ.

Мөн энэ төрлийн өвчнөөр нас барсан иргэдийн 80 хувь нь томуугийн вакцин хийлгээгүй байгааг анхааруулсан байна.

Тэгвэл Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнгөрсөн долоо хоногийн тоон үзүүлэлтийг харвал тус өвчнөөр өвдсөн иргэдийн 87,6 хувийг 15, үүнээс 60,4 хувийг дөрөв хүртэлх насны насны хүүхэд эзэлж байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өвчлөл 5-9 хүртэлх насныханд 1,4 хувиар нэмэгдэж, бусад насны бүлэгт 0,2-0,7 хувиар тус тус буурсан байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 91,4 хувь нь 15 хүртэлх, үүнээс 78,9 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд байна. ХӨСҮТ-ийн тандалтын мэдээнээс харахад хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг томуугийн А, В хүрээний вирусын тархалт баг ба харин томуу төст энтеровирус, бока вирус синцитал вирус орчилд байна.

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА

  • Өвчлөлөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл сайн байх явдал тул витаминлаг чанарлаг хоол идэх, биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг эрхэмлэн, ажил амралтаа зохицуулж, хангалттай амрах;

  • Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэнд малгай, ороолт, бээлий хэрэглэх;

  • Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газар явахгүй байх;

  • Хамрын салстад сонгино, сармисны тосон ханд, оксолины тос түрхэх;

  • Гичтэй бүлээн усанд хөлөө 5-10 минут дүрж, хөлийн уланд тосон иллэг хийх;

  • Витамин С-ээр элбэг жимс болон шүүс, витамин С-г хэрэглэх;

  • Өдөрт 2-3 хумс сармисыг хоол ундандаа хэрэглэх;

  • Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх цэгчилсэн иллэг хийх;

  • Царван, морин шарилжны ханд, содтой болон давстай ус, тамидин зэрэг уусмалаар хоолойгоо тогтмол зайлж хэвших;

  • Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрандаа цэвэр агаар оруулж, өдөрт чийгтэй цэвэрлэгээг 2-оос доошгүй удаа хийх зэрэг энгийн аргуудыг хэрэглэх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 2 цаг 40 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 47 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 2 цаг 54 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 3 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 4 цаг 18 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 6 цаг 6 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 7 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 8 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 9 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 10 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 11 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 6 цаг 17 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 7 цаг 43 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 8 цаг 57 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 9 цаг 1 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 2 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 9 цаг 5 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 9 цаг 6 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 8 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 9 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top