x

ФОТО: Галт тэрэг ашиглан эрт илрүүлэг хийж байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын эрчимжүүлэн хэрэгжүүлж буй “Хүн амын нас, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоог зохион байгуулах” ажлыг харъяа эмнэлгүүд амжилттай зохион байгуулж байна.

Үүний нэг болох Улаанбаатар Төмөр замын Төв эмнэлгийн “Талын гэгээ” хөдөлгөөнт оношлогооны төв нь аялалын үзлэгийг зохион байгуулж, Сүхбаатар, Салхит, Дархан, Эрдэнэт, Орхонтуул, Хөтөл, Зүүнхараа, Мандал өртөөнд ес дүгээр сарын 05-29-ны өдрүүдэд ажиллаа.

Нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ үеэр давхардсан тоогоор нийт 23941 иргэнд дотор, мэдрэл, эмэгтэйчүүд, чих хамар хоолой, нүд, мэс засал, арьс, шүд, дуран, хэвлийн ЭХО, зүрхний цахилгаан бичлэг, рентгенд үзлэг хийн, зөвлөгөөг өгч ажиллажээ.

Эрт илрүүлгийн үзлэг, оношилгоонд нийт 676 хүн хамрагдсанаас 18-30 насны 355, 31-45 насны 99, 46-60 насны 219, 61-ээс дээш насны 3, 31-ээс дээш насны 321 хүн тус тус хамрагдсан. Хүйсээр нь ангилбал 424 нь эрэгтэй, 252 нь эмэгтэй иргэн байна.

Илэрсэн өвчлөл 491 бүртгэгдсэн бөгөөд үүнээс хавдрын сэжигтэй тохиолдлыг авч үзвэл:

  • 33,36,39,42,45,48,51 насны нийт 30 эмэгтэйг умайн хүзүүний эсийн шинжилгээнд хамруулахад хоёр хүн хавдрын сэжигтэй гарчээ.

  • 31 наснаас дээш нийт 320 хүн ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд үүнээс ходоодны хавдартай хоёр тохиолдол батлагдсан байна.

  • Хөхний хавдрын сэжигтэй 1 тохиолдол илэрсэн.

Өвчлөлийн дийлэнхи буюу 40 хувийг хоол боловсруулах замын эмгэг эзэлж байна. Үүнд: ходоодны үрэвсэлт өвчин 29 хувь, элэг, цөс, нойр булчирхайн эмгэг 14,4 хувь, ходоодны шарх 3,2 хувь, зүрх судасны эмгэгүүд, даралт ихсэх өвчин 22,5  хувь, хөхний үүсгэвэр 3,8 хувийг тус тус эзэлж байна. Бөөр шээсний замын эмгэгүүд-8,5 хувь, бамбайн зангилаа 7 хувьтайгаар  удаах байранд байна.

Энэ үеэр хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 44 хүнийг стационарт хэвтүүлэхээр илгээж, зарим иргэдийг очерт оруулж, найман иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэж 13А маягтаар дараагийн шатлалийн эмнэлэгт илгээлээ.

Лабораторийн шинжилгээнд 1149 хүн, давхардсан тоогоор 6972 хамрагдсанаас биохимийн шинжилгээ 996, иммунологийн шинжилгээ 93, цусны ерөнхий шинжилгээ 1063, шээсний ерөнхий шинжилгээ 919, глюкозжсон гемоглобин тодорхойлох 94, цусны бүлэгнэлтийн шинжилгээ 20, бамбай булчирхайн даавар 29, элэгний В,С вирус 856, хеликобактери 232, AFP - 8, TPHA/HIV – 845, өтгөнд далд цус илрүүлэх 225, 25 OHVit D – 55 хүнд тус тус хийсэн аж. Мөн биопсийн шинжилгээ 5, эмэгтэйчүүдийн умайн хүзүүний эсийн 30 шинжилгээ авсан байна.

Тус баг энэ сарын 9-нөөс 11 дүгээр сарын 5-ны өдрүүдэд Замын-Үүд, Сайншанд, Улаануул, Чойр, Олон Овоо, Айраг, Бор-Өндөр, Багахангай, Багануур, Булагтай зэрэг өртөөнд ажиллах ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 2 цаг 39 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 2 цаг 46 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 2 цаг 53 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 3 цаг 2 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 4 цаг 17 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 6 цаг 5 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 6 цаг 6 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 6 цаг 6 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 6 цаг 8 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 6 цаг 9 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 6 цаг 10 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 6 цаг 16 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 7 цаг 42 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 8 цаг 55 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 8 цаг 59 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 9 цаг 1 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 9 цаг 4 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 9 цаг 5 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 9 цаг 7 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 9 цаг 8 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top