x

ХӨСҮТ-ийн зургаан тасгийг иж бүрэн шинэчлэн, мэс заслын бүрэн вакум өрөөнүүдтэй болгожээ

Халдварт Өвчин Судлалын Үндэсний төвд энэ онд хийгдсэн засварын ажлуудыг өнөөдөр танилцууллаа. 

2021-2022 оны хооронд тус төвд их засвар, тоног төхөөрөмж, автомашины парк шинэчлэл зэрэгт зориулж нийт 7.7 тэрбумын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн хэмээн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг онцолсон юм.

Тэрээр "КОВИД-19 цар тахлын үед ХӨСҮТ халдвартай иргэдийг хүлээн авч, гол ачааг үүрч байсан. Энэ үед иргэд эмнэлгийн барилга тохижилт, засвар үйлчилгээний талаар нэлээд шүүмжлэлтэй хандаж байв. 

Иймд цар тахлын эмчилгээ үйлчилгээний зэрэгцээ хөрөнгө оруулалтад ихээхэн анхаарсны үр дүнг өнөөдөр харж байгаадаа баяртай байна. 2021 онд ХӨСҮТ-д 5.5 тэрбум төгрөгийн барилгын их засвар, хөрөнгө оруулалтыг шийдсэн. ХӨСҮТ нь 28 барилгаас бүрдсэн том цогцолбор эмнэлэг. Дээврийн засвар, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн тасаг зэргийг засварлаж, нийтдээ 27 ажлыг гүйцэтгэлээ.

2022 онд улсын төсвөөс ХӨСҮТ-ийн их засварт нэг тэрбум төгрөгийг төсөвлөсөн. Энэ хүрээнд хүүхдийн уушгины тасаг, уушгины хоёрдугаар тасаг, насанд хүрэгчдийн цочмог гепатитын тавдугаар тасгийн их засварын ажил наймдугаар сарын 1-нд бүрэн дуусаж, улсын комисс хүлээн авлаа. 2021-2022 онд ХӨСҮТ дангаараа 7.7 тэрбум төгрөгийн их засвар, тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт, автомашины парк шинэчлэлтийг шийдвэрлэсэн" гэлээ. 

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Засварын хүрээнд Яаралтай тусламжийн болон Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засварлалаа. Сүрьеэгийн эрчимт эмчилгээнд гурван ортойгоор тусламж үйлчилгээг үзүүлж байсан бол 13 болголоо. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр манай улсыг нэрлэсэн. Эмчилгээ нь удаан хугацаанд хяналттайгаар хийгддэг тул өвчтөнүүдийн хувьд хоёр дахь гэр нь эмнэлэг. Харин ая тухтай орчинд эмчлүүлж, сувилуулан хяналтад байх нь эмчилгээний үр дүнд шууд нөлөөлдөг" гэсэн юм. 

Түүнчлэн ХӨСҮТ-ийн зургаан тасгийг иж бүрэн шинэчлэн, мэс заслын бүрэн вакум өрөөнүүдтэй болж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 9 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 9 цаг 16 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 9 цаг 23 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 9 цаг 32 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 10 цаг 47 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 12 цаг 35 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 12 цаг 35 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 12 цаг 36 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 12 цаг 37 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 12 цаг 39 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 12 цаг 40 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 12 цаг 46 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 14 цаг 12 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 15 цаг 25 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 15 цаг 29 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 15 цаг 31 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 15 цаг 34 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 15 цаг 35 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 15 цаг 36 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 15 цаг 38 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top