x

С.Энхболд: Хүүхдүүдийн дунд шүд, томчуудад хоол боловсруулах тогтолцооны өвчлөл өндөр байна

Эрүүл мэндийн сайд С.Энхболд улсын хэмжээнд Тавдугаар сарын 1-нээс эхлэн орон даяар зохион байгуулж буй эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн эхний гурван сарын дүн мэдээг танилцууллаа. 

Тэрээр "2022 оны Тавдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж буй Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг улс орон даяар амжилттай үргэлжилж байна.  2022 оны Наймдугаар сарын 18-ны өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 272,434 хүн хамрагдсанаас 121,743 буюу 44.6 хувь нь эрэгтэйчүүд, 150691 буюу 55.3 хувь нь эмэгтэйчүүд байна.  

Үүний 51,4 хувь нь нийслэлийн иргэд байна. 

Нийслэлд Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг, аймгуудаас Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгууд үзлэгийг идэвхитэй зохион байгуулж хамрагдалт өндөр байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 136.241 иргэнд давхардсан тоогоор өвчлөл бүртгэгдлээ.

Иргэдийн дунд: 

  • Хоол боловсруулах тогтолцооны эмгэг 66.4 хувь 
  • Дотоод шүүрэл, шээс бэлгийн зам болон амьсгалын замын эмгэгүүд удаах байрыг эзэлж байна. 

Нийт үзлэгт хамрагдсан иргэдээс хортой болон хоргүй хавдрын  844 сэжигтэй тохиолдол илэрснээс 240 нь нарийн мэргэжлийн эмнэлэгт хандаж, эсийн шинжилгээ хийлгэх шаардлагатай. Үүнээс 201 шинжилгээ хортой хавдар байх магадлалтай байгаа бөгөөд лавлагаа шатлалын оношилгоонд шилжсэн байна.

272.4 мянган иргэний 170 мянга гаруй нь 0-17 насны хүүхэд бөгөөд хүүхдүүдийн дунд амны хөндийн эмгэг, шүд цоорох, шүдний гаж хөгжил хамгийн өндөр байгаа тул тандалт судалгаа  болон өвчлөлийг бууруулах төлөвлөлтийн ажлууд давхар хийгдэж байна. 

Төр болон хувийн хэвшлийн 118 эмнэлэгт урьдчилан сэргийлэх үзлэг зохион байгуулж байна.

2021-2022 онуудад Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар 20 аймгийн нэгдсэн эмнэлгийг түшиглэн тус бүрт 1.8 тэрбумын өртөг бүхий олон улсын стандартад нийцсэн иж бүрэн тоноглогдсон 20 кабинеттэй Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулсан.

Орон нутгийн иргэд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгийн эрүүл мэндийг дэмжих төвд урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн үзлэг, оношилгоондоо хамрагдаж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 8 цаг 27 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 8 цаг 34 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 8 цаг 41 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 8 цаг 50 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 10 цаг 5 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 11 цаг 53 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 11 цаг 54 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 11 цаг 54 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 11 цаг 56 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 11 цаг 57 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 11 цаг 58 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 12 цаг 4 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 13 цаг 30 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 14 цаг 43 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 14 цаг 47 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 14 цаг 49 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 14 цаг 52 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 14 цаг 53 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 14 цаг 55 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 14 цаг 56 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top