x

Халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй ковидын шинэ хувилбар намар гарна

УИХ-ын Түр хорооны өчигдөрийн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон Коронавирусын тархалтын одоогийн нөхцөл байдал, шинэ төрөл, чиг хандлага, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зөвлөмжийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонслоо. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр тавдугаар сарын сүүлийн долоо хоногт коронавируст халдвар өмнөх долоо хоногтой харьцуулахад гурван хувиар буурчээ.

Дэлхийн хүн амын дунд нийт 3.7 сая хүн өвчилж, 9.000 хүн нас барсан нь өмнөх долоо хоногтой харьцуулбал 11 хувиар буурсан. (5 дугаар сарын эхний долоо хоногт 4.6 сая хүн өвчилж, 15.000 хүн нас барсан).

Дэлхий дахинд бүртгэгдэж байгаа коронавируст халдварын тохиолдлын нийт  тоо буурсан хэдий ч Хойд Америкийн бүс нутагт 9 хувиар, Газар дундын тэнгисийн зүүн талын орнуудад 1 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Нас баралт дэлхийн хэмжээнд буурсан ч Номхон далайн баруун бүсийн орнуудад 18 хувиар Африкт 15 хувиар, Америк тивд 13 хувиар тус тус өссөн байна.

Дэлхий дахинд КОВИД-19 халдварын эсрэг шинэ вакцин, эмийн хөгжүүлсээр байна. Дэлхийн вакцины таван том үйлдвэрлэгчийн нэг Новавакс компани жилд нэг удаа тарих томуу болон Ковид-19 халдварын эсрэг, хосолсон тунтай вакцины туршилтыг эхэлжээ. Эхний үр дүн сайн гарч, тус компани дэлхийн хүн ам жилд нэг удаа, намар тарьдаг энэхүү вакциныг хийлгэдэг болно хэмээн зарласан байна.

Дэлхий дээр өдөр бүр олон сая хүн халдвар авч, байгалийн жамаар вирус тасралтгүй мутацад орсоор байна. Мутацаас халдварлах чадвар, хүндрэл, нас баралт өндөртэй хувилбар гарч ирэх нь цаг хугацааны асуудал бөгөөд дийлэнх эрдэмтэн ийм хувилбар намар гарна хэмээн тооцоолжээ. Иймд ирэх намраас 60 наснаас дээш хүн амаа КОВИД-19 халдварын эсрэг нэмэлт тунд хамруулах шийдвэрийг дэлхийн олон оронд гаргажээ.

Европын холбооноос гишүүн орнууддаа намрын давлагаанд зориулсан зөвлөмж хүргүүлсэн байна. Зөвлөмжид вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, тандалт өргөжүүлэх, цар тахлын дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хөрөнгө оруулалтаа нэмэх, иргэдийг зөв мэдээллээр хангах, эмийн хангамж, нөөцийг нэмэх, шинэ эм, вакцины хөгжүүлэлтийг эрчимжүүлэх талаар тусгажээ.

Манай улс дараагийн давлагаанд бэлтгэн, хариу арга хэмжээ авч байгаа. Вакцины нэмэлт тунгийн судалгаа, вакцины нэмэлт тунг эрчимжүүлэх, эмийн нөөц бүрдүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг ханган чадавхаа улам сайжруулж байна гэлээ.

С.Энхболд сайд өнгөрсөн хоёр жилд оношилгоо, эмчилгээний удирдамжийг тухай бүр шинэчилсэн, тус удирдамжид цус шингэлэх эмчилгээг тусгаад явсан. Улсын гуравдугаар эмнэлэгт зүрх болон мэдрэлийн чиглэлээр лавлагаа, тусламж үзүүлэх үндэсний төв байгуулсан.

Цар тахал, өвчлөлтэй холбогдуулан судалгааны ажлууд гадаад, дотоодын байгууллагуудтай хийж байна. Ялангуяа вакцины гурав, дөрөв дэх тунгуудын судалгааг эрчимтэй хийж байна.

Олон хүн цугларсан газарт амны хаалт зүүх зөвлөмжийг холбогдох газруудад тогтмол хүргүүлж байгаа гэв.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл 2020, 2021 онуудад 46 эх ковидын улмаас эндсэн. Улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын 15.897 ажилтан ковидоор өвдсөн, энэ нь нийт өвчлөлийн 1.7 хувийг эзэлж байна гэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 8 цаг 44 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 8 цаг 51 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 8 цаг 59 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 9 цаг 7 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 10 цаг 22 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 12 цаг 10 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 12 цаг 11 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 12 цаг 12 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 12 цаг 13 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 12 цаг 15 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 12 цаг 15 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 12 цаг 21 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 13 цаг 47 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 15 цаг 1 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 15 цаг 5 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 15 цаг 7 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 15 цаг 9 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 15 цаг 11 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 15 цаг 12 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 15 цаг 14 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top