x

Судсан дотуурх мэс заслын үндэсний баг Өвөрхангай аймагт ажиллаж, оношилгоо, эмчилгээ хийв

Өвөрхангай аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний Төв (БОЭТ)-д Эрүүл Мэндийн Яамны хөрөнгө оруулалтаар Ангиографийн оношилгоо эмчилгээний иж бүрэн аппарат суурилуулжээ.

Уг аппаратын тогтвортой үйл ажиллагаа болон ашиглалтыг сайжруулах, тус төвийн холбогдох мэргэжлийн эмч эмнэлгийн мэргэжилтнүүдэд газар дээр нь арга зүйн зөвлөгөө өгч дадлагажуулах, хамтарсан үзлэг оношилгоо, эмчилгээ хийх зорилгоор Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Ангиографийн оношилгоо эмчилгээний төвийн зөвлөх, Хүний гавьяат эмч З.Лхагвасүрэнгээр ахлуулсан Улсын Нэг, Хоёр, Гуравдугаар төв эмнэлгийн эмч мэргэжилтнүүдийн хамтарсан судсан дотуурх мэс заслын Үндэсний баг 2022 оны тавдугаар сарын 19-21-ны өдрүүдэд анхны зорилтот үйл ажиллагаагаа амжилттай биелүүлээд ирлээ.

Үндэсний баг бүрэлдэхүүн хоёр хоногийн томилолтын хугацаанд

  • зүрхний титэм судсан дотуурх оношилгоог 14 хүнд,

  • зүрхний баруун ховдлын цочмог шигдээсийн яаралтай нэг тохиолдол болон төлөвлөгөөт журмын нийт таван хүнд титэм судсан дотуурх эмчилгээ хийжээ.

Мөн тархины судсан дотуурх оношилгоог 11 хүнд хийснээс тархины судасны цүлхэн, тархины судасны төрөлхийн гажиг болон зүүн нугалмын артери болон эгмэн доорх артерийн нэгдүгээр сегментийн бөглөрөлтэй тус бүр нэг нэг тохиолдлуудыг оношлон илрүүлж, цаашдын эмчилгээг шатлал ахиулан хийхээр шийдвэрлэв.

Түүнчлэн доод мөчний хөлийн судасны флебография гурван эмчлүүлэгчид, элэгний хавдрын тэжээгч судсыг бөглөх эмчилгээг нэг эмчлүүлэгчид, тархины судасны оношилгоо шаардлагатай 10 үйлчлүүлэгчид тархины судасны доплерграфийн шинжилгээг тус тус хийсэн байна.

Тархины харвалт, зүрхний шигдээс болон элэгний хавдартай нийт 30 гаруй эмчлүүлэгчид хамтарсан үзлэг хийж, эмчилгээний тактикийн талаар зөвлөгөө өгсний зэрэгцээ тус БОЭТ-д шинээр зохион байгуулахаар төлөвлөж буй харвалт, шигдээсийн нэгжийн зохион байгуулалт, тусламж үйлчилгээний менежмент, тархины харвалтын үеийн бүлэн хайлуулах эмчилгээний менежментийн талаар сургалт мэдээлэл зохион байгуулж, нийт 92 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг ажлын байран дээр чадавхжуулах үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

Судсан дотуурх мэс заслын Үндэсний баг бүрэлдэхүүн дараагийн удаад Хэнтий, Өмнөговь аймгуудад мөн төсвийн хөрөнгөөр суурилагдсан Ангиографийн оношилгоо эмчилгээний аппаратын тогтвортой ажиллагааг хангах чиглэлээр орон нутгийн багтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 8 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 8 цаг 16 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 8 цаг 23 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 8 цаг 32 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 9 цаг 47 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 11 цаг 35 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 11 цаг 35 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 11 цаг 36 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 11 цаг 37 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 11 цаг 39 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 11 цаг 40 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 11 цаг 46 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 13 цаг 12 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 14 цаг 25 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 14 цаг 29 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 14 цаг 31 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 14 цаг 33 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 14 цаг 35 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 14 цаг 36 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 14 цаг 38 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top