x

2022 он гарснаас хойш Тэмбүүгийн 894 тохиолдол шинээр бүртгэгджээ

Улсын хэмжээнд бэлгийн замын халдварт өвчнөөр /БЗХӨ/ жилдээ 16000 гаруй хүн өвчилдөг байна.

Нийт бүртгэгдсэн бэлгийн замын халдварт өвчний 40 хувийг тэмбүүгийн халдвар дангаараа эзэлдэг гэсэн статистик бий. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн сарын мэдээллээс харвал 2022 он гарснаас хойшхи гурван сарын хугацаанд тэмбүүгийн 894 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн үед төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь ихэсжээ.

Тодруулбал, 2021 оны байдлаар 100 мянган амьд төрөлтөд 26.5 байна. Төрөлхийн тэмбүү нь жирэмслэлтээс өмнө болон дараа авсан халдвар нь жирэмсний 14 долоо хоногтой үеэс урагт халдварладаг аж. Мөн эхийн нас, тэмбүүгийн үе шат, эмчилгээ, ургийн дархлааны чадамж зэргээс хамааран эх болон урагт нөлөөлөх эрсдэл нь нэмэгддэг байна. Уг халдварыг авснаас хойш дөрвөн жилийн дотор эмчилгээ хийлгээгүй бол ургийн 70 хувь нь халдар авдаг аж.

Ингэхдээ урагт эхний гурван сартайдаа зулбах, дутуу төрөх, эрхтэн тогтолцооны гажигтай төрөх, амьгүй төрөх хүртэл сөрөг нөлөөтэй юм.

Мөн төрөлхийн тэмбүүтэй төрөлтийн 48 хувь эмчийн хяналтад ороогүй эхчүүд байдаг аж. Гэхдээ хяналтад орж, үзлэг шинжилгээнд хамрагдсан ч төрөлхийн тэмбүүтэй төрөх тохиолдол байна.

Жишээлбэл, иргэн хяналтад орж, эхний шинжилгээг өгөхөд хэвийн гарсан ч төрөх дөхөх үед дахин шинжилгээнд хамрагдахад тэмбүүгийн халдвар авах тохиолдол олноор гарах болжээ. Үүнээс болж хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрж, өвчний хүндрэлийн даахгүйгээр эндсэн. Гол шалтгаан нь гэр бүлийн гадуурх харилцаанаас үүдсэн гэдгийг ӨЭМТ-ийн эмч хэллээ.

Тэмбүүгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Эрүүл аж төрөх ёс, ариун цэвэр ялангуяа бэлгийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм сахих, аюулгүй бэлгийн харьцаа, бэлгэвч хэрэглэх талаар мэдлэг, дадалтай болох;

-Жирэмсний хяналтад эрт хамрагдаж, тэмбүү илрүүлэх шинжилгээнд хамрагдах;

-Тэмбүү өвчин илэрсэн тохиолдолд эмчийн хяналтад эмчилгээг бүрэн хийлгэх;

-Бэлгийн хавьтагчаа шинжилгээ, эмчилгээнд хамруулах;

-Тохиолдлын бэлгийн хавьталд хамгаалалтгүй орсон тохиолдолд заавал үзлэг шинжилгээнд хамрагдсанаар тэмбүү өвчнөөс сэргийлэх боломжтой юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 7 цаг 4 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 11 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 7 цаг 18 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 7 цаг 27 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 8 цаг 42 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 10 цаг 30 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 10 цаг 30 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 10 цаг 31 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 33 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 10 цаг 34 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 10 цаг 35 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 10 цаг 41 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 12 цаг 7 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 13 цаг 20 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 13 цаг 24 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 13 цаг 26 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 13 цаг 29 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 13 цаг 30 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 13 цаг 32 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 13 цаг 33 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top