x

Монгол Улсын бүх аймагтаа PCR лабораторитой боллоо

ХӨСҮТ-д 2021-2022 онд тус төвд Улсын төсөв, Эрүүл мэндийн яам,өөрийн хөрөнгө оруулалтаар хийсэн бүтээн байгуулалт, их засвар, урсгал засварын ажлуудаа өнөөдөр танилцууллаа. 

ЭМЯ-ны ТНБД Ц.Эрдэмбилэг “Хүний эрүүл мэнд ямар чухал вэ? Эрүүл мэндийн салбар ямар чухал вэ? гэдгийг цар тахлын үед дэлхий даяараа харлаа. Тиймээс Засгийн газраас 2022 оны төсөвт Эрүүл мэндийн салбарт урд өмнө нь байгаагүй хэмжээний 112 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталж, тоног төхөөрөмжүүдийг сайжруулахаар тусгасан байгаа.

Өнгөрсөн жилүүдэд цар тахлын хүнд хэцүү цаг үед байсан ч салбарын шинэчлэлтийн ажлуудыг тогтмол хийгдэж байсан. ХӨСҮТ-д гэхэд вакцин, биобэлдмэлийн төв агуулахыг 3 сарын дотор барьж, BSL гуравдугаар зэрэглэлийн лабораторийг ашиглалтад оруулж, мөн их засварын  ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Тус төв олон барилгатай ба цаашдаа ч засаж, шинээр барихаар 2022 оны төсөвт их засварт нэг тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд засварууд энэ ондоо ч үргэлжилнэ.

Мөн Бүсийн оношилгооны төвүүдэд ангографикийн аппарат, дижитал рентген аппаратаар хангалаа. Бүх аймагт PCR лабораторитой боллоо. Амьсгалын аппаратын хүрэлцээг улсын хэмжээнд бүрэн шийдсэн. 

Түүнчлэн 5 дугаар сарын 1-нээс улсын хэмжээнд иргэдэд эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна.  Энэ ажлын хүрээнд орон нутаг болон дүүргийн эмнэлгүүдэд Эрүүл мэндийг дэмжих төвүүдийг байгуулж байна.  Өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Дорноговь аймгийн Замын-Үүд сумуудад Эрүүл мэндийн дэмжих төвөө нээсэн" гэв.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "2021 онд ХӨСҮТ-д томоохон бүтээн байгуулалт, их засварын 27 ажлыг хийлээ. Үүнд: Үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой BSL гуравдугаар зэрэглэлийн лаборатори, вакцин биобэлдмэлийн төв агуулах, хүчилтөрөгчийн үйлдвэр  гэсэн 3 бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр 4 төрлийн их засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, таван байшинд лифтийн шинэчлэл хийгдэж, 64 зүслэгтэй компьютер томографийн аппарат, суурин дижитал рентген аппарат, цахим эмнэлэг болох зорилтын хүрээнд мэдээллийн технологийн шинэчлэлүүд хийгдэж дууссан. Эдгээр ажлуудад нийт 3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдсэн. 

ЭМЯ-ны хөрөнгө оруулалт буюу Эрүүл мэндийн сайдын багцнаас 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 8 багц ажлыг хийж гүйцэтгэсэн. Үүнд, нийтэд үйлчлэх амбулаторийн хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг болон хоол үйлдвэрлэлийн тасгуудад иж бүрэн их засварын ажлуудыг хийгдсэн

Өөрийн хөрөнгөө оруулалтаар болох 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 11 төрлийн их засварын ажлыг хийсэн. Үүнд ялангуяа яаралтай тусламжийн тасгууд, сүрьеэгийн клиникийн яаралтай тусламжийн тасаг, сэхээний тасагт бүтцийн өөрчлөлт хийсэн. Өмнө нь бид 3 ортойгоор  сүрьеэгийн  эрчимт эмчилгээний тусламжийг үзүүлдэг байсан бол одоо 12 ортой болгож өргөтгөн тусламж, үйлчилгээ үзүүлэх боломж бүрдсэн.

Түүнчлэн агааржуулалт болон ханын хүчил төрөгчийн систем, дэд бүтцүүдийг иж бүрэн шинэчилж үйлчлүүлэгчээ хүлээн авахаар бэлэн болоод байна. 

2022 онд бид их засварын хэд хэдэн ажлуудыг хийхээр төлөвлөсөн. ЭМЯ-ны нэг тэрбум төгрөгийн санхүүжилтээр Хүүхдийн уушгины тасаг, Уушгины хоёрдугаар тасаг, Архаг гепатитийн тасгуудад иж бүрэн засвар хийж үйлчлүүлэгчдэд ээлтэй орчин бүрдүүлэхээр зорин ажиллаж байна. Мөн ХӨСҮТ-ийн хөрөнгө оруулалтаар ДОХ, БЗДХ-ын тандалт сэргийлэлтийн албаны Амбулаторийн тасгийн их засвар, ХАЯТТасаг, Эмзүйн алба, Ариутгал халдваргүйтгэлийн тасгийн дээврийн их засварын ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Бидэнд богино хугацаанд хөрөнгө оруулалтуудыг шуурхай шийдэж өгсөн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын хамт олонд талархал илэрхийлье" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 7 цаг 2 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 7 цаг 10 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 7 цаг 17 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 7 цаг 26 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 8 цаг 41 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 10 цаг 29 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 10 цаг 29 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 10 цаг 30 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 31 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 10 цаг 33 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 10 цаг 34 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 10 цаг 40 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 12 цаг 6 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 13 цаг 19 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 13 цаг 23 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 13 цаг 25 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 13 цаг 27 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 13 цаг 29 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 13 цаг 30 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 13 цаг 32 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top