x

Өрх, дүүргийн эмнэлэгүүд уртасгасан цагаар ажиллаж байна

Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор эмнэлгийн орны ачаалал нэмэгдсээр байна.

Иймээс НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгажээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-н хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 08:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллахаар зохицуулалт хийжээ. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн ачаалал хэвийн байгааг эмнэлгийн удирдлага, эмч нар хэлж байлаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, хүүхдийн тасгийн эрхлэгч Т.Батаа нар эмчилгээ үйлчилгээ, тасгийн зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тушаал шийдвэрийн хэрэгжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн статистик мэдээг танилцуулав. Тус төвийн хүүхдийн тасагт нийт 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд байлаа. Ажлын өдрүүдэд 70-90, амралтын өдрүүдэд 100-120 хүүхэд яаралтай тусламж, хүлээн авах тасгаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгдсэн байна.

Хүүхдийн томуугийн А (H3N2) вирус, амьсгалын замын синцитиаль вирус орчилд орж, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасгийн хэвтэлт нэмэгдсэн тул хүүхдийн тасгийн 80 орыг хоёр дахин нэмэгдүүлж, дотор, мэдрэлийн тасгуудаа чөлөөлж, нийт 200 хүүхдийн ор дэлгэн, хүн хүчээ нэмжээ. Мөн үүнтэй холбоотойгоор 7-12-р хороодын дотрын тусламж үйлчилгээг “Номун” эмнэлэгт, мэдрэлийн яаралтай тусламж үйлчилгээг Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Эмчилгээ, үйлчилгээ хэвийн, гарсан зөрчил дутагдалгүй байгааг мөн онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 6 цаг 28 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 36 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 6 цаг 43 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 6 цаг 52 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 8 цаг 7 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 9 цаг 55 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 9 цаг 55 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 9 цаг 56 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 9 цаг 57 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 9 цаг 59 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 10 цаг 0 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 10 цаг 6 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 11 цаг 32 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 12 цаг 45 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 12 цаг 49 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 12 цаг 51 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 12 цаг 53 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 12 цаг 55 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 12 цаг 56 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 12 цаг 58 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top