x

Менингококкийн халдвар авсан хүүхдийн амь нас нэг, хоёр минутаар хэмжигддэг

Бага насны хүүхдүүдийн дунд Менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Менингококкийн халдварт өвчнийг цахилгаан менингит гэж нэрлэдэг. Яагаад гэвэл гэнэт эхэлдэг. Өөрөөр хэлбэл, цахилгаан цохих мэт өвчин хурдтай хүндэрдэг;

  • Энэ өвчний гол өвөрмөц шинж тэмдэг хүүхэд зүгээр байж байгаад гэнэт өндөр халуурдаг. Томуу, томуу төст өвчин, салхин цэцэг туссан үед хүүхэд нэг, хоёр хоногийн өмнө юм уу эсвэл хэдэн цагийн өмнөөс бие нь суларч, нус гоожих зэрэг өвчний шинж тэмдэг илэрч эхэлдэг байтал менингококк эсэргээрээ;

  • Харамсалтай нь энэ шинж тэмдгийг эцэг эхчүүд тоохгүй байх нь бий;

  • Өндөр халуураад, их бөөлждөг. Мөн дагзны хөшинг гарч ирнэ. Маш их айж, цочиж уйлна. Хөх хөхдөг хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болно. Үүнтэй зэрэгцээд 1-2 цагийн дотор зөв биш тууралт үе мөчнөөс эхэлж гардаг. Энэ цаашлаад маш богино хугацаанд цусархаг болж, үхэждэгээрээ аюултай; 

  • Менингококкт халдвар 1950 оноос хойш бүртгэгдэж, гурван удаагийн томоохон дэгдэлт гарсан байдаг. Тодруулбал, Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэлд (0-5 хүртэлх насны хүүхэд) бүртгэгджээ;

  • Менингококкт халдварын өвчлөл 3, 4 дүгээр cap болон 9, 11 дүгээр сард зонхилон тохиолдож, гол төлөв A, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгддэг;

  • Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин;

  • Өвчнийг эцэг эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт;

  • хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно;

  •  Хоолойгоо зайлж мэдэхгүй бага насны хүүхдэд өглөө, оройдоо зөгийн бал долоолгоно. Яагаад гэвэл халдвар хүний хамар, залгиур буюу хоолойд байдаг учраас нян үржиж буй орчныг өөрчлөх ёстой. Ингэж нянгийн орчныг өөрчилж чадвал менингококкийн нян маш амархан үхдэг;

  • Хүүхдээ хөхүүлэхдээ эхчүүд гараа маш сайн угааж, хөхөө тогтмол цэвэрлэж байх нь зүйтэй;

  • Хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх нь зөв. Учир нь менингококк нь агаар дуслын халдвар;

  • Хамгийн гол нь бага насны хүүхдийг дагуулж айл, үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр хоршоо хэсэхгүй байх хэрэгтэй хэмээн зөвлөж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 6 цаг 37 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 44 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 6 цаг 51 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 7 цаг 0 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 8 цаг 15 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 10 цаг 3 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 10 цаг 3 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 10 цаг 4 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 10 цаг 5 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 10 цаг 7 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 10 цаг 8 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 10 цаг 14 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 11 цаг 40 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 12 цаг 53 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 12 цаг 57 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 12 цаг 59 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 13 цаг 1 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 13 цаг 3 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 13 цаг 4 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 13 цаг 6 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top