x

Ц.Билэгтсайхан: Халдвар гэр бүл, ажлын газрынхны хүрээнд тархаж байна 

Омикрон хувилбарын тархалтын талаар өнөөдөр ХӨСҮТ-өөс мэдээлэл өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "Сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байна. PCR шинжилгээгээр эерэг эзлэх хувь оны өмнө 4-5 хувьтай байсан бол одоо 20 хувьд хүрээд байгаа. Өдөрт илрэх эерэг тохиолдлын тандалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нийт тохиолдлуудын 80 гаруй хувьд гэр бүлийнхэн болон ажлын газрынхнаасаа халдвар авч байна. Мөн дэлгүүр, эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, томоохон худалдааны төвөөр үйлчлүүлж байхдаа халдвар авах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс үйлчилгээний газраар явахдаа халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлах хэрэгтэй байна. Ингэхдээ N95 болон мэс заслын зориулалттай амны хаалтыг хэрэглээрэй.  

УОК болон ЭМЯ-ны Ажлын хэсүүд тогтмол хуралдаж байгаа. Халдварын эрсдэлийг тооцож үзэхэд энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр халдварын тохиолдол ихсэхээр байна. Үүнийг дагаад орны ачаалал ч нэмэгдэнэ. Халдварын оргил үед уламжлалт Цагаан сарын баяр болно. Үүний дараа хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэхээр байгаа. ХӨСҮТ-өөс УОК-т хичээл, сургалтын үйл ажиллагааг хойшлуулах санал хүргүүлээгүй. Харин цахимаар явуулах санал гаргасан. Хичээлийг хаах, хойшлуулах нь хамгийн сүүлийн сонголт байх болов уу. 

Хувилбарын тархалтын шинжилгээг хийж үзэхэд нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт тохиолдлын 90 хувьд Омикрон хувилбар илэрч байгаа.

ХӨСҮТ дельта хувилбарын оргил ачааллын үед 400 гаруй ор дэлгэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан. Омикрон хувилбарын улмаас тухайн үеийн ачаалалтай дүйцэхүүц ачааллыг аваад эхэлсэн" гэв.

ХӨСҮТ-ийн зүгээс Цагаан сараар гэр гэртээ л золгох, ах дүү нартайгаа цахимаар, гар утсаар холбогдон мэндчилгээ дэвшүүлэхийг уриаллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 6 цаг 6 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 6 цаг 13 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 6 цаг 20 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 6 цаг 29 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 7 цаг 44 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 9 цаг 32 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 9 цаг 32 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 9 цаг 33 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 9 цаг 34 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 9 цаг 36 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 9 цаг 37 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 9 цаг 43 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 11 цаг 9 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 12 цаг 22 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 12 цаг 26 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 12 цаг 28 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 12 цаг 31 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 12 цаг 32 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 12 цаг 33 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 12 цаг 35 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top