x

О.Батбаяр: Омикроны шинж тэмдгийг хөнгөн гэж үзэхгүй

Эрүүл мэндийн яамны баасан гариг бүр хийдэг ээлжит хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр шинээр тархаад буй омикрон хувилбар болон коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. 

Тэрээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн 86 улсад Омикрон хувилбарын өвчлөл бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын тархалт өмнөх хувилбаруудтай харьцуулахад хамгийн өндөр байгаа. ДЭМБ-ын зүгээс вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хориглохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ. 

Манай улсын хувьд Омикрон хувилбарын халдвар тархах хурд, эмчилгээний өөрчлөлт, давтан өвчлөх байдал гэх мэтийг анхааралтай ажиглан бэлтгэлээ базааж байна. 

Их Британи улсад Омикрон хувилбарын анхны нас баралт бүртгэгдсэн бөгөөд тохиолдлын тоо өдөрт хоёр дахин нэмэгдэж байгааг мэдээлсэн. Тус улсын эрүүл мэндийн салбар энэ ачааллыг даахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд салбарын маш олон хүн өвчилсөн байгаа юм байна. 

Ирэх саруудад дэлхийн олон орон Дельта болон Омикроны зэрэгцсэн давлагаанд өртөх эрсдэлтэй байгаа. Мөн хоёр хувилбараар зэрэг халдварлаж өвдөх тохиолдлууд бүртгэгдэж байна. 

Омикрон хувилбар уушгины эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч, олшрон үрэвсэл үүсгэж байгаа талаар судалгаа гарсан бөгөөд шинж тэмдэг нь амьсгалын дээд замтай холбоотойгоор илэрч байгаа. Тодруулбал, нус гоожих, найтаалгах, ханиах, хоолой өвдөх, цагаан мөгөөрсөн хоолой үрэвсэх, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна. 

Танд томуу төстэй дээрх шинж тэмдэг илэрч байвал томуу гэхээс илүүтэй Омикрон хувилбар байж болзошгүй гэдэг сэрэмжлүүлгийг Омикрон хувилбар дэгдсэн улс орнууд иргэддээ мэдээлж байгаа. Омикрон хувилбарын нууц хугацаа богиноссон тул зул сарын хүлээн авалтыг гэр бүлээс өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглож эхэлжээ. 

Омикроны шинж тэмдгийг хөнгөн гэж үзэхгүй. ӨАБНУ-ын хувьд одоо зуны улирал тохиож байгаа бол манай улсын хувьд хахир хүйтэн өвөл ирсэн, иргэд энэ улиралд томуугаар хүнд өвддөг. Тиймээс өвчлөл хөнгөн байна гэж таамаглал дэвшүүлэх боломжгүй юм. 

Улс орнууд Омикроноос хамгаалах гол арга хэмжээг дархлаа сэргээх нэмэлт тун гэж үзэж байгаа. Их Британи энэ оны сүүл гэхэд бүх иргэдээ нэмэлт тунд хамруулахыг зорьж байгаа юм байна. 

Манай улсын хувьд Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулахад голлон анхаарч байгаа. Одоохондоо дотоодод халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хилийн хяналтаа сайн тавина. Тиймээс иргэдээ аль болох гадаад улс руу явахгүй байхыг уриалж байна. Онцын шаардлагагүй бол гэр бүл, улс орноо эрсдэлд оруулахаас сэргийлээрэй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 8 цаг 14 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 8 цаг 21 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 8 цаг 28 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 8 цаг 37 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 9 цаг 52 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 11 цаг 40 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 11 цаг 40 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 11 цаг 41 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 11 цаг 42 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 11 цаг 44 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 11 цаг 45 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 11 цаг 51 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 13 цаг 17 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 14 цаг 30 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 14 цаг 34 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 14 цаг 36 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 14 цаг 38 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 14 цаг 40 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 14 цаг 41 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 14 цаг 43 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top