x

"Жилд 50 мянган төгрөг төлөөд ЭМД-аар 113 сая төгрөг хүртэлх тусламж, үйлчилгээг авах боломжтой"

Иргэд эрүүл мэндийн даатгалд жилд 50400 төгрөг төлснөөр ямар ач холбогдолтой талаарх мэдээлэл, зөвлөгөөг ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ мэдээллээ.

Иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөн тохиолдолд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломж бүрэн нээгдэх юм.

Манай улсын нийт хүн амын 92.2 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдсан байдаг бөгөөд үүнээс хоёр сая гаруй иргэдийн ЭМД-ыг төрөөс хариуцдаг байна. Үүнд, тэтгэврээс өөр мөнгөн орлогогүй, 0-3 насны хүүхдээ харж байгаа эцэг, эх, 0-18 насны хүүхэд, ялтан, нийгмийн халамж шаардлагатай иргэд багтана.

ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Ш.Сэлэнгэ яагаад ЭМД-д албан журмаар даатгуулах хэрэгтэй талаар ийн ярилаа. 

Тэрээр "Манай улсын ЭМД нь албан журмын болон сайн дурын гэсэн хоёр төрөлтэй. Иргэн бүр албан журмын даатгалд заавал даатгуулна гэж хуульчилж өгсөн байдаг. Сард 4200 төгрөгийн шимтгэл төлж эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг 70-100 хувь хөнгөлүүлэх боломжтой. Хувийн даатгалын системтэй улсуудтай харьцуулахад манай улсын даатгалын хэмжээ бага түвшинд байдаг. Жилд 50400 төгрөгийг төлж байгаа. Төр хариуцсан төлж байгаа иргэд хамтын төлбөр төлөхгүйгээр, тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орж байгаа хүн 113 сая хүртэлх төгрөгийг ЭМДСангаас даана.

Нэг ёсондоо жилд 50400 төгрөг төлөөд 113 сая төгрөг хүртэлх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой. Мөн хүүхдээ асарч байгаад ажилдаа орох, өөр ажилд шилжих хооронд 1-4 сар тасарсан тохиолдолд E-mongolia аппликейшнаас тасарсан саруудаа харан, нөхөн төлөх боломжтой юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Мехико хот “Формула-1”-ийг 2028 он хүртэл зохион байгуулна 9 цаг 25 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад албан ёсны айлчлал хийнэ 9 цаг 32 мин Хотын төв талбайд “Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг зохион байгуулна 9 цаг 39 мин ITER реакторын соронзон ороомгийг угсарч дуусгажээ 9 цаг 48 мин Н.Номтойбаяр: Л.Оюун-Эрдэнийн оронд би байсан бол өрөөнд нь ороод уучлал гуйна 11 цаг 3 мин “Улаанбаатар Радио”-гийн 1222 м.кв талбайг нийслэл өмчдөө буцаан авчээ 12 цаг 51 мин Монгол, Бутаны парламентын төлөөлөгчид иргэний нийгмийн харилцааны туршлагаа хуваалцлаа 12 цаг 51 мин “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулган Төрийн ордонд зохион байгуулагдлаа 12 цаг 52 мин Монгол, Тайландын иргэний нисэхийн байгууллагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 12 цаг 54 мин “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа 12 цаг 55 мин Монголын шатарчид Ази тивийн аваргад өрсөлдөнө 12 цаг 56 мин Иргэний эрүүгийн хариуцлагын тодорхойлолтыг E-Mongolia системээр аваарай 13 цаг 2 мин Хадгаламж зээлийн хоршоо: Амь, Амьдрал 14 цаг 28 мин Ойн түймрийн улмаас экосистем бүрэн өөрчлөгдөж байна 15 цаг 41 мин Толгойтын замын шинэ гүүр, авто замын эхний ээлжийн ажил дуусах шатандаа орлоо 15 цаг 45 мин Хүүхэд төвтэй боловсролын “3Пи” хөтөлбөрийг танилцуулж байна 15 цаг 47 мин Ерөнхий сайд “Ногоон бүс”-ийн дулаалга, халаалтын ажлын явцтай танилцлаа 15 цаг 50 мин УИХ-ын өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдаан гурван асуудлаар завсарлав 15 цаг 51 мин Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг Байнгын хороо дэмжсэнгүй 15 цаг 53 мин 48 дугаар сургуулийн “Гялбаа” хамтлаг Дэлхийн аварга боллоо 15 цаг 54 мин
iИх уншсан
Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Аргентин: Эрх чөлөө ажиллаж эхэллээ Туул голын бохирдол аюулын хязгаарт хүрч, иргэдийн амьдралд ... Г.Батзориг: Гурилын сектор дээр төр, хувийн хэвшлийн хооронд... Д.Жаргалсайхан: Хамтарсан засгийн газрын гэрээг дүгнэх цаг н... Ж.Батсуурь: АН баруун төвийн үзэл баримтлал, ардчилал, хүний... Д.Амарбаясгалан: Арилжааны хууль нь ашиг олох талуудын харил... М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа Монголын Эмнести Интернэшнлээс хүний эрхийн төлөв байдлын та...
Top